| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01313/и |
| Дугаар | 1207 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 1207
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2017/01207 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Сэбоцэ” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011080028, регистрийн дугаар 2100703/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 11-159 б тоотод оршин суух Тайж овогт Батзанын Мэндбат /РД:ШЖ83121112/-д холбогдох
Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 7,131,732 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б.Мэндбатын төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 5,080,816 төгрөг төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги 2,006,916 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан нотариатын болон бензин, түлшний зардалд гарсан 44,000 төгрөгийн хамт 7,131,732 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Батзана овогтой Мэндбат миний бие нь “Сэбоцэ” ХХК-иас нэхэмжилсэн 7,131,732 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК нь хариуцагч Б.Мэнбатаас зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 7,131,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Б.Мэндбат нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7,131,732 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 7,131,732 /долоон сая нэг зуун гучин нэг мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Мэндбатын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэбоцэ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,058 төгрөгийн тал хувь болох 64,529 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,529 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР