Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1289

 

         ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, О  Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.А, 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э, 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Э, охин Б.М нарыг төрсөн эх О-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудал дээр эвлэрч 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталсугай.

 

4. Нэхэмжлэгч Б.О  нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Трю Эл хотхон /13312/, Хүннүгийн гудамж, 716 дугаар байрны зоорийн давхарт байрлах 50, 51 дугаар бүхий Улсын бүртгэлийн Ү-2204053363 дугаартай гэрчилгээтэй 23 м.кв талбайтай 2 ширхэг авто зогсоол, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 12 дугаар гудамжны 569, 570 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18654311370179 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 505 м.кв хэмжээтэй газар, нэгж талбарын 18654311344178 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 557 м.кв хэмжээтэй газар, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 57 дугаар байрны 24 тоотод байрлах, 59 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 12 дугаар гудамжны 570 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2204017757 тоот гэрчилгээтэй 175 м.кв хэмжээтэй 2 давхар хувийн сууц, 31-01 УНБ улсын дугаартай Ниссан кюест маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгч Б.О ийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг дурдсугай.

 

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 279,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О т буцаан олгож, хариуцагч Б.Б с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О т олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР