| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/01090/и |
| Дугаар | 1315 |
| Огноо | 2010-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2010 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 1315
| 2017 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/01315 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 Кодем ХХК-ийн байр, “Жи Мобайл” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011041082, регистрийн 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 а хэсэг улиастай гудамж, 13 тоотод оршин суух Пүрэвхүүгийн Мөнхгэрэл /РД:СЭ94040103/-д холбогдох
1057884 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Пүрэвхүү овогтой Мөнхгэрэлд холбогдох 1057884 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Мөнхгэрэл нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 210,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч П.Мөнхгэрэлээс 1057884 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч П.Мөнхгэрэлд холбогдуулан 1057884 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч П.Мөнхгэрэлд холбогдох 1057884 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгнөөс 3,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 3,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР