Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2017/00049/И |
Дугаар | 237 |
Огноо | 2017-04-20 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 237
2017 оны 04 сарын 20 өдөр Дугаар 156/ШШ2017/00237 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00049/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Шийрийн 3-11 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Мягмарсүрэн /РД:СЧ64040860/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 25-07 тоотод оршин суух, Маарамба овогт Шаравдоржийн Энхтөгс /РД:СМ78090906/, Маарамба овогт Шаравдоржийн Энх-Орших /Рд СМ78090906/ нарт холбогдох
“Эд хөрөнгөнд учирсан хохиролд 1000000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Мягмарсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ш.Энхтөгс нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө С.Мягмарсүрэн миний эзэмшлийн приус 20 маркийн 89-24 УНП улсын дугаартай автомашиныг өөрийн хашаа буюу 5 дугаар багийн Шийрийн 3 -11 тоотын хойд хаалган дээр тавьсныг Г.Эрдэнэбаярын эзэмшлийн приус 10 маркийн машиныг согтуугаар жолоодож урд талаас нь мөргөж гэмтээснийг тус сумын байцаагч Наранбат газар дээр нь шалгаж тогтоож, аймгийн цагдаагийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн байцаагч Г.Ганхуягт шилжүүлсэн. Г.Ганхуяг нь уг хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн тогтоосныг Ш.Энхтөгсийн үйлдэл нь захиргааны зөрчлийн шинжтэй гэсэн дүгнэлтийг Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар хүчингүй болгосон байна. Иймд Ш.Энхтөгсөөс 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/
Хариуцагч Ш.Энх-Орших нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Шаравдоржийн Энх-Орших би С.Мягмарсүрэнгийн нэхэмжилсний дагуу 1000000 төгрөгийг 89-24 УНП дугаарын машиныг мөргөж гэмтээсэн дүү Ш.Энхтөгсийн хамт 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулах болно гэжээ. /хх-ийн 36х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Мягмарсүрэн нь хариуцагч Ш.Энх-Оршихт холбогдуулан өөрийн автомашиныг мөргөж гэмтээсэн эд хөрөнгийн хохиролд 1000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.Энх-Оршихийн дүү Ш.Энхтөгс 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С.Мягмарсүрэнгийн эзэмшлийн нь 89-24 УНП улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг мөргөж, 1 254 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2016 оны 09 дүгээр сарын 19-нйи өдрийн БЗД-00011555 дугаартай Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 6-8х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 36х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Мягмарсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Энх-Орших нь хүлээн зөвшөөрч 1000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. С.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш. Энхтөгс, Ш.Энх-Орших нарт холбогдох эд хөрөнгөнд учирсан хохиролд 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Ш. Энх-Оршихын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Мягмарсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР