| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00159/И |
| Дугаар | 239 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 239
2017 оны 04 сарын 21 өдөр Дугаар 156/ШШ2017/00239 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00159/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт оршин суух, Хорь халх овогт Навчийн Зоригтбаатар (РД: СЕ78012315)-т холбогдох
“210 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн дэд захирал Д.Басбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.Зоригтбаатар нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай компанитай 1167654 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Н.Зоригтбаатар нь 1167654 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөөгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 140 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймд Н.Зоригтбаатартай байгуулсан 1167654 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 140 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 70000 төгрөг, нийт 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/
Хариуцагч Н.Зоригтбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 14-нд Жи Мобайл ХХК-наас 1167654 тоот зээлийн гэрээгээр төхөөрөмж худалдан авсан юм. Гэрээний дагуу сар бүр 20 000 төгрөг төлж байгаад хөдөө суурьших болж үлдэгдэл 140 000 төгрөг төлөөгүй үлдсэн юм. Жи Мобайл ХХК-наас нэхэмжилсэн 210 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор барагдуулна. Энэ хугацаанд сем сэргээх, датаг бүрэн хэрэглээгүй учир үлдэгдэл датаг сэргээж өгнө үү гэжээ. /хх-ийн 17х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Н.Зоригтбаатарт холбогдуулан 210 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Зоригтбаатар нь Жи Мобайл ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбараас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 240000 төгрөгийн төхөөрөмж худалдан авсан болох нь 1167654 тоот гэрээний хуулбар /хх-ийн 7-8х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 17х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Зоригтбаатар нь хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл 210 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Зоригтбаатарт холбогдох 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Зоригтбаатараас 3475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР