Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр           Дугаар 156/ШШ2017/00240    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00213/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: Капитал банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 20-20 тоотод оршин суух, Боржигон Харлаг овогт Жанцангийн Цагаанхүү (РД:СЭ56081713), Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнх С-29 дүгээр байрны 08 тоотод оршин суух, Боржигон Харлаг овогт Цагаанхүүгийн Идэрбат (РД:СЭ81101114) нарт холбогдох

           “зээл, зээлийн хүүгийн 16 401 329 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал М.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
Хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нар нь манай банкнаас 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 2040000008 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40,000,000.0 /Дөчин сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг Хийдийн 20-20 тоот хаягтай 50м.кв талбайтай хувийн сууц: /Ү- 1817000790, ГД:000118993/, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг Хийдийн 20-20 тоот хаягтай 40м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга: /Ү-1817002442, ГД:000149753/, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг Хийдийн 20-20 тоот хаягтай 943м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар: /Г-1817000370, ГД:000213189/, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг Ж-10 гудамжны 01 тоот 700м.кв өмчлөх эрхтэй газар: /Г-1817006015, ГД-.000213693/, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг хийдийн 36-18 тоот 700м.кв өмчлөх эрхтэй газар: /Г- 1817005803, ГД: 000179561/, Хэнтий аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг хийдийн 36-17 тоот 700м.кв өмчлөх эрхтэй газар: /Г-1817005828, ГД:000179560/, Хэнтий Хэрлэн сум улсын бүртгэлийн дугаар 2311008703, газар тариалангийн зориулалттай 1 га газар, Mutsubishi langer маркийн 2006 онд үйлдвэрлэгдсэн, менгөлөг өнгөтэй 22-74 ХЭҮ улсын дугаартай суудлын автомашин, ГД: 0290893, Тоуоtа Grandmark 2 маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй 22-00ХЭА улсын дугаартай суудлын автомашин ГД:0215168.
Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 26,667,227.73 төгрөг, зээлийн хүүнд 12,100,448.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 47,039.79 төгрөг нийт 38,814,716.24 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа удаа дараалан зөрчин, зээлээ 2016 оны 07 сараас хойш төлөөгүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Иймд хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нараас 16,401,330 /Арван зургаан сая дөрвөн зуун нэг мянга гурван зуун гучин төгрөг/ төгрөгийг хариуцагч нарын орлогоос гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөө; үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/

Хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Хариуцагч Ж.Цагаанхүү, хамтран зээлдэгч Ц.Идэрбат бид Хэнтий аймаг дахь Капитал банк ХХК-наас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцлаа. Бид Капитал банк ХХК-наас 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 40 000 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан үндсэн зээл 13 332 772 төгрөг, зээлийн хүү 2 830 632 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  237 924 төгрөг, нийт 16 401 329 төгрөг төлөгдөөгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг бүрэн төлж барагдуулаагүй шалтгаан нь манай аж ахуй нэгж нь 2016 оноос эдийн засгийн хямралд өртөж хаалгаа барьсан. Хариуцагч Ж.Цагаанхүү миний бие эрхэлсэн ажлаасаа гарч, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зэргээс шалтгаалан орлогын эх үүсвэр эрс буурсантай холбоотой юм. Энэхүү зээлийн үлдэгдлийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 34х/ 

Шүүх хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нарт холбогдуулан зээл, зээлийн хүүд 16 401 329 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нь Капитал банкны Хэнтий аймаг дахь салбараас 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан болох 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2040000008 тоот зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 5-16х/, хариуцагч нарын тайлбар /хх-ийн 34х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нар нь хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл 16 401 329 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон тул хариуцагч нарын дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

            Нэгэнт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тул улсын тэмдэгтийн хураамжийн тухайд талуудад тэнцүү хуваан хариуцуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Капитал банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нарт холбогдох зээл, зээлийн хүүд 16 401 329 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 239 957 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Цагаанхүү, Ц.Идэрбат нараас 119 978 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
 

ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР