| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00183/И |
| Дугаар | 241 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 241
2017 оны 04 сарын 21 өдөр Дугаар 156/ШШ2017/00241 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00183/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Төрийн банкны Хэнтий аймгийн Баянхутаг сумын салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 2-5 тоотод оршин суух, Мужиг овогт Доржсамбуугийн Ганчөдөр (РД:СЕ78043013), Хүйгэд овогт Сүхбаатарын Нэмэхбаяр (РД:СО81071407) нарт холбогдох
“зээл, зээлийн хүүгийн 5 918 932 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий аймгийн салбарын захирал С.Мөнхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Ганчөдөр С.Нэмэхбаяр нар нь өрхийн хэрэглээндээ зориулж манай банктай 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЦЗ-34 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 10 000 000 /арван сая/ төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, удаа дараа зээлдэгчтэй уулзаж байсан болно. Банк зээлдэгчтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 5.1.2-т заасны дагуу банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна.
Нэхэмжлэл гаргах үеийн /2017,03,15-ны өдрийн/ байдлаар зээлийн төлбөр үндсэн зээл 4.926980 төгрөг, /Дөрвөн сая есөн зуун хорин зургаан мянга есөн зуун наян мянга/ үндсэн зээлийн хүү 973,535 / есен зуун далан гурван мянга таван зуун гучин /төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 11,417 / арван нэгэн мянга дөрвөн зуун арван долоо / төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7,000 /Долоон мянган / төгрег, нийт 5.918.932 /таван сая есөн зуун арван найман мянга есөн зуун гучин хоёр / төгрөг болсон байна.
Иймд зээлдэгч Д.Ганчөдөр С.Нэмэхбаяр нараас нийт 5,918,932 / Таван сая есөн зуун арван найман мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.653 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд бариулсан барьцааны хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ. /хх-ийн1-2х/
Хариуцагч Д.Ганчөдөр, С.Нэмэхбаяр нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Төрийн банкны нэхэмжилсэн 5 918 932 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2015 оны 05 дугаар сарын 25-нд ажлаасаа чөлөөлөгдөж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Одоо Хэрлэн сумын соёлын төвийн эрхлэгчийн ажил хийж байна. Манай эхнэр нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орсон. Бидний хувьд нэхэмжлэлд дурдсан төгрөгийг бөөнөөр нь төлөх боломж тааруу тул сар бүрийн төлөлтөөр төлөх боломж олгоно уу.
2017 оны 04 дүгээр сарын 25-нд эхний төлөлтөө хийж сар бүрийн 02-нд хугацаа хоцроохгүй төлнө гэжээ. /хх-ийн 30х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий аймгийн Баянхутаг сумын салбар нь хариуцагч Д.Ганчөдөр, С.Нэмэхбаяр нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн 5 918 932 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Ганчөдөр, С.Нэмэхбаяр нь Төрийн банкны Хэнтий аймгийн Баянхутаг сумын салбараас 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан болох 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөрийн 34 тоот зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 8-9х/, хариуцагч нарын тайлбар /хх-ийн 30х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий аймгийн Баянхутаг сумын салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ганчөдөр, С.Нэмэхбаяр нар нь хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл 5 918 932 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төрийн банкны Хэнтий аймгийн Баянхутаг сумын салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ганчөдөр, С.Нэмэхбаяр нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн 5918932 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хэнтий аймгийн Баянхутаг сумын салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 109 653 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Ганчөдөр, С.Нэмэхбаяр нараас 54 826 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР