Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 141

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 38-11 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, Хиад боржигон овгийн Хэнмэдхэвийн Оюунчимэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Оюунчимэг, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуарлдаанд гаргасан тайлбартаа: Намайг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус саалийн механикжсан фермд угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Х.Оюунчимэг нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Оюунчимэг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус саалийн механикжсан фермд угаагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Өлзийт худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 29, 1990 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай тушаалууд, гэрч Л.Алтанцэцэг, Н.Нансалмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиад боржигон овгийн Хэнмэдхэвийн Оюунчимэгийг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус саалийн механикжсан фермд угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА