Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш ургийн овогт Б-ийн Д-д холбогдох эрүүгийн 2135000000028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Б-ийн Д, 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар:.............

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Улаангом 10 дугаар багийн 15-02 тоот хашаанд байрлах гэрээс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн М.Д-ын Хаан банкны виза картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч түүний 5830222570 тоот данснаас нууцаар, хууль бусаар 410’000 төгрөгийг автомат тооцооны машинаас бэлнээр гарган авч, мөн 69’200 төгрөгөөр худалдан авалт хийж хохирогч М.Д-т 479’200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000000028 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч М.Д-ын Хаан банк дахь 5830222570 дугаартай дансны хуулга[1],

2. Хохирогч М.Д-ын “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд гар утсаа авч хартал миний эзэмшлийн Хаан банкны 5830222570 тоот данснаас 400 гаруй мянган төгрөг гарсан мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь өөрийн Хаан банкны виза картыг хайхад гэрээс олдоогүй. Тухайн үед хүргэн Б.Д өглөө гэрээр ороод гарахдаа виза картыг аваад явчихсан юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд хүргэн Б.Дийн гар утас руу олон удаа залгасан. Эхэндээ гар утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохоо больсон. ... өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагаас эхэлж тус аймгийн Улаангом суманд очих боломжтой айлуудаар хайж эхэлсэн. Б.Д-ийг хайж байх хугацаандаа манай гэрийн ойролцоо байрлах Хандгайт дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд картнаас мөнгө гарсан цаг хугацаанд хүргэн уг дэлгүүр дотор карт уншуулж байгаа бичлэг харагдсан. Мөн дэлгүүрийн худалдагч танай хүргэн чинь манай дэлгүүрт орж ирэхэд гарт нь хорин мянгатын дэвсгэрт нэлээн хэдэн ширхэг байсан гэж хэлсэн. Би төрсөн ахын хүү Н.Ч, Н.Т нарын хамтаар хүргэн Б.Д-ийг хайж байгаад 14 цагийн орчимд байгаа газрыг нь хүнээс сонсон. Бид гурав тээврийн хороонд байх нэг айлд очиход төрсөн дүү М.Т болон хүргэн Б.Д нар архи уучихсан байдалтай байсан. Тэр хоёртой уулзчихаад хүргэнд хандаж “юу болж байгаа юм бэ? намайг өвчин зовлонтой байгаа гэдгийг мэдсээр байж, яахаараа чи миний картыг хулгайлж явдаг юм бэ?” гэхэд хүргэн Б.Д “уучлаарай миний буруу. Би таныг хохиролгүй болгож өгнө. Битгий цагдаад хандаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],

“...Б.Д гэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой тус аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 15-02 тоот хашаанд байрлах манай гэрт орой цаг хугацааг нь тодорхой мэдэхгүй байна, би өөрийн виза картыг хүргэн Б.Д гэгчид өгөөд нууц дугаараа хэлээд дэлгүүр лүү архинд явуулсан. Б.Д нь тухайн үед 0.75 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архи нэг шилийг авчирсан бөгөөд би картаа аваад гэрийн баруун талд унь, цавагны завсар хийчихсэн. Түүнээс өмнө би өөрийн Хаан банкны виза картыг Б.Д гэгчид өгч дэлгүүр явуулж байгаагүй, бусад хүмүүст өгөөд явуулчихдаг байсан. Тухайн архийг Б.Д, М.Т бид гурав тойруулаад уугаад юм яриад суусан бөгөөд би нээх уугаагүй. Тухайн архийг тойруулж уугаад сууж байгаад би унтчихсан. Намайг өглөө үүрээр сэрээд харахад М.Т, Б.Д нар байхгүй байсан, би гэр хүйтэн байхаар нь босоод гал түлэх гэж байхад хүргэн Б.Д гэгч нь ирчхээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг[3],

3. Гэрч Н.Ч-ын “...Авга эгч М.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр надтай цуг явж байхдаа данснаас 480’000 гаруй төгрөг алдагдсан байна. Гар утсанд нь зарлагын мессеж ирсэн байсныг сүүлд харсан тухайгаа надад хэлж байсан...” гэх мэдүүлэг[4],

4. Гэрч Н.Т-гийн “2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ...ойролцоогоор 08 цагийн үед байх манай нөхрийн авга эгч М.Д гэгч нь өөрийнхөө гар утаснаас нөхөр Н.Ч-ын гар утас руу залгаж “та хоёр хүрээд ир, асуудал боллоо эгч нь та нараас нуугаад хэлэхгүй байгаад байсан. Миний Хаан банкны виза картыг Б.Д аваад явчхаж унаа машин байхгүй болохоор гарч чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр өөрсдийнхөө Соната-7 загварын автомашинтай М.Д эгчийн гэрт очиход гэртээ ганцаараа байсан ба бид нар манай автомашинтай гадуур яваад Б.Д гэгчийн байж болох айлуудаар хайж яваад хамгийн сүүлд тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах н.Чгийн гэрт ороход н.Чгийн эхнэр, авга эгч М.Т, түүний хамтран амьдрагч Б.Д нар Ерөөл нэртэй архи 1 шил, мөн 2 литрийн хэмжээтэй пиво тавьчихсан уугаад сууж байсан. М.Д эгч Б.Д гэгчийг “чи яахаараа миний виза карт авч явдаг юм, виза карт аваад ир” гэж хэлээд Б.Дийг загнасан. Тэгтэл Б.Д гэгч нь “миний буруу, би буруугаа хүлээж байна. Би төлж өгнө” гэх мэтээр хэлж байсан бөгөөд тухайн үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан юм аа...” гэх мэдүүлэг[5]

5. Гэрч М.Т-ын “...Тэднийд байж байтал М.Д эгчийн утасны мэдээлэл ирэхээр нь үзэхэд 400’000 төгрөгөөр зарлага хийгдсэн. Дараа нь 10’000, 20’000 төгрөгөөр зарлага хийгдээд байсан. ...Тэгээд би М.Д гэгчид та тайван байж бай очиж болох бүх айлаар хайгаад олъё гээд 2-3 айлаар очиход байхгүй байсан. Тэгээд одоо яанаа гэж бодоод байж байхад танихгүй дугаараас Б.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай над руу ярьсан бөгөөд хаана байгаа талаар асуухад наадмын талбайн тэнд гэж хэлсэн. Би такси бариад тухайн газарт очиход талбайн наад талын саравчинд согтуу байсан  бөгөөд би “чи яагаад хүний виза карт аваад явчихдаг юм бэ? хаана байна” гэхэд ямар нэгэн зүйл хэлээгүй, би халаасыг нь шалгахад зүүн талын куртикний халаасанд 10’000 төгрөг М.Д эгчийн Хаан банкны виза карттай байсан. Бусад мөнгийг яасан талаар асуухад Б.Д мэдэхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг[6],

6. Шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр үед М.Д эгч унтаж байсан. Би араас нь гарч яваад хашаан хаалгаар гарахад М.Т байхгүй байсан бөгөөд эргэж орж ирээд харахад гэрийн баруун талын хэсэгт унинд М.Д эгчийн виза карт байсан. Түүнийг би авчихсан. М.Д эгчийн гэрээс гараад хаашаа явсан талаараа санахгүй байна. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан юм. Тус аймгийн Улаангом сумын нутагт байрлах Өгөөмөрийн Хаан банкны АТМ-ээс мөнгө авхуулсан. Би өөрөө авч чадаагүй учраас эмэгтэй хүнээр авхуулж байсан юмаа. Тэр үед би тухайн эмэгтэйгээр виза картнаас 400’000 төгрөгийг авхуулсан. Түүний дараагаар дэлгүүр ороод тухайн виза картыг уншуулж худалдан авалт хийсэн байх яг хаана байрлах, ямар нэртэй дэлгүүр орсон, дэлгүүрээс юу авсан талаар надад ямар нэг мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[7] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Улаангом 10 дугаар багийн 15-02 тоот хашаанд байрлах гэрээс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн М.Д-ын Хаан банкны виза картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, хохирогчийн 5830222570 тоот данснаас 05 цаг 18 минутад 20’000 төгрөгийн, 09 цаг 53 минутад 13’500 төгрөгийн, 09 цаг 57 минутад 2’500 төгрөгийн, 15 цаг 04 минутад 1’000 төгрөгийн 15 цаг 09 минутад 500 төгрөгийн, 16 цаг 36 минутад 31’700 төгрөгийн худалдан авалт тус тус хийсэн, мөн бэлэн мөнгөний машинаас 10 цаг 31 минутад 10’000, 15 цаг 21 минутад 400’000 төгрөгийг тус тус бэлнээр авч хохирогчид нийт 479’200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт Хаан банкны 5830222570 тоот дансны хуулга, хохирогч М.Д, гэрч Н.Ч, Б.Т, М.Т нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Дийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байх тул хохирогч М.Д-т 479’200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Д нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байна. Тодруулбал шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Д-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Б.Дийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь “...Б.Д нь надад учирсан хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Одоо Б.Доос нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй...” гэх хохирогч М.Дын мэдүүлгээр[8] тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.Н-гийн “...Б.Д ах нь миний ажигласнаар нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, эелдэг зөөлөн харилцаатай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, үг дуу цөөтэй, ажилсаг, тусархуу сайхан сэтгэлтэй хүн шиг харагдсан...” гэх мэдүүлэг[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 117 дугаар шийтгэх тогтоолын хуулбар[11],  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[12], Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 824 дугаартай магадлалын хуулбар[13], Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[14] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Д нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээрт багт эцэг, эхийн хамт амьдардаг, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 479’200 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож, хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс 479’200 төгрөгийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж заасан байх тул улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Б-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 479’200 төгрөгийг шүүгдэгч Б.Д-оос хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА

[1] хх-ийн 8 дугаар хуудас

[2] хх-ийн 26-27 дугаар хуудас

[3] хх-ийн 32 дугаар хуудас

[4] хх-ийн 34 дүгээр хуудас

[5] хх-ийн 38-39 дүгээр хуудас

[6] хх-ийн 41-42 дугаар хуудас

[7] хх-ийн 55-57 дугаар хуудас

[8] хх-ийн 32 дугаар хуудас

[9] хх-ийн 44 дүгээр хуудас

[10] хх-ийн 69 дүгээр хуудас

[11] хх-ийн 109-111 дүгээр хуудас

[12] хх-ийн 71-74 дүгээр хуудас

[13] хх-ийн 75-78 дугаар хуудас

[14] хх-ийн 83-88 дугаар хуудас