Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/374

 

 

 

 

 

 

 

 

  2021         03        22                                   2021/ШЦТ/374

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

            иргэдийн төлөөлөгч Ц.Эрдэнэбүрэн,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

            улсын яллагч М.Оюунбат,

            шүүгдэгч П.Б., түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О. овогт П.ын Б.т холбогдох эрүүгийн 1906 00000 1990 дүгээр хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт оршин суух бүртгэлтэй, О. овогт П.ын Б..

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч П.Б. нь “Анужин ану” гэх фэйсбүүк хаягийг цахим сүлжээнд үүсгэн өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн 2019 оны 04 дүгээр сард 18 насанд хүрээгүй буюу 16 нас 7 сар 29 хоногтой Г.У.тай дээрх фэйсбүүк хаягаас чат бичин танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.У.тай уулзаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

  2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.У.тай хүчээр бэлгийн  харьцаанд орсны дараа ЛЖ маркийн гар утас, чихэвч, 3000 төгрөг зэргийг дээрэмдэж, 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

   2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бага насны буюу 12 настай Э.Ц.тай фэйсбүүкээр танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч, улмаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 давхарт бага насны хохирогч Э.Ц.тай уулзаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

   2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 дугаар давхарт бага насны буюу 12 настай Э.Ц.тай хүчээр бэлгийн харьцаанд орсны дараа түүнийг “зодуул, эсхүл өөрийн бэлэг эрхтэнийг хөх, үгүй бол гар утсаа өг” гэж айлган сүрдүүлж, “Самсунг Галакси Эс 7” маркийн гар утсыг нь дээрэмдэж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

   2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таун ПС” тоглоомын газарт иргэн Г.Л.ыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, “Ай фон 7 плас” загварын гар утсыг нь авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Эрхэм шүүгч ээ, би өмнөх шүүх хурал буюу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн бүх насаар хорих ял авсан шүүх хурал дээр хэргийн талаар юу ч яриагүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон шүүх хуралд мэдүүлэг өгөхдөө дандаа бусдаас сонссон, зөвлөсөн, заасан зүйлсийг ярьсан. Би урьд шүүх, цагдаа гэх мэт хууль хүчний байгууллагаар шалгагдаж байгаагүй буюу өөрийн үйлдлийг гэмт хэрэг болно гэж мэдээгүйн улмаас энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Тиймээс 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хурал дээр ярьсан бүх зүйл бусдын надад зааж, зөвлөсөн үгс байсан. Эрдэнэдалай гэх байцаагч намайг “чи зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй далчиганаж байж бүх насаараа хорих ял авах вий” гэж хэлсэн. Би энэ тухай хамт хоригдож байсан ахад хэлэхэд “чи ингэж ярь, тэгж ярь, шүүхээс хүний бэлгийн чиг хандлагыг хориглож болохгүй болохоор гайгүй тусаж магадгүй” гэсэн. Тиймээс би шүүх дээр энэ тухай хэлэхэд надад бүх насаар хорих ял оногдуулсан. Би 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр, шөнөгүй гав дөнгөтэй байхад надад маш хэцүү байсан. Тухайн үед бүх зүйл бодогдсон. Ингээд л ээж, 2 охин дүү, ах, эгч, найз гээд миний бүх зүйл ингээд дуусаж байна. Магадгүй би 25 жилийн дараа өөрөө ч амьд байх уу гэж бодогдсон. Энэ асуудлаас болоод миний ээжийн даралт байнга ихэсч, байнгын эмнэлгээр явдаг болсон. Миний амьдрал орвонгоороо эргэсэн. Би энэ үгээрээ өөрийгөө өмөөрч байгаа юм биш шүү. Өнөөдөр миний амьдрал шийдэгдэх хамгийн чухал мөч. Эрхэм шүүгч ээ, би хэн нэгэн цагдаа, байцаагчид зодуулж, хөтлүүлэхгүйгээр, хэн нь мэдэгдэхгүй хүнээр тархиа угаалгаж худлаа, үнэн зөвлөгөө авахгүйгээр өнөөдрийн шүүх хуралд мэдүүлэг өгөхийг хүсэж байна. Нэгдүгээрт, би энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 2.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Ц. намайг бэлэг эрхтнээ хийсэн гэж мэдүүлсэн. Би бэлэг эрхтнээ хийгээгүй бөгөөд зүгээр л утсыг нь авах гэж уулзсан. Би шууд утсыг нь авчихвал араас хүн амьтанд хэлээд цагдаа дуудах байх гэж бодоод жаахан айлгая л гэж бодсон. Тэгээд би “чи манай дүүтэй унтах гэж ирсэн үү” гэхэд “үгүй” гэсэн. Тэгээд би дахиад “тийм юм уу, үгүй юм уу” гэхэд “тийм” гэж хариулсан. Тэгэхэд нь би өөрөө 2 охин дүүтэй болохоор “миний дүү байсан бол энэ миний дүүг ашиглах байсан байна” гэж бодоод сургамж өгч, жаахан айлгах гээд “өмдөө тайл” гээд нарийхан бал шиг 7-8 см урттай юм хийсэн. Мөн хохирогчийн ар гэрийнхний хэлсэн шиг бэлэг эрхтнээ хийж, орц дотор гар хангалга хийгээгүй. Тухайн орцонд айл байгаа шүү дээ. Яаж ч бодсон гэгээн цагаан өдрөөр хүн амьдарч буй орц дотор яаж тийм ёс бус зүйл хийх вэ дээ. Хохирогч бид хоёрыг шатны хажууд зогсож байхад хажуу талын айлаас нэг эгч гараад явсан. Тэгээд бидэн рүү хараад байхаар нь би шууд л гаръя гэж бодсон. Тийм байхад би юу гэж тийм зүйл хийх вэ дээ. Мөн хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлтэд шулуун гэдэсний амсар хэсэгт бага зэргийн язралттай гэж гарсан.  Энэ нь ухаан санаа сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж байсан. Хохирогч намайг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн. Бэлгийн харьцаанд ороход сэдэл, санаа зорилго байх ёстой. Мөн үнэхээр би хохирогчийг хүчирхийлсэн бол 2, 3 удаа бэлэг эрхтнээ хийгээд болъё гэхээр нь болих уу. Түүнчлэн би 2, 3 удаа бэлэг эрхтнээ хийсэн бол шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр дээр дурдсан гэмтэл тогтоогдохгүй. Хүчиндэх гэмт хэргийн холбогдогчийн бэлэг эрхтний хэмжээ, хөвчрөлийн байдал зэргийг нь шүүх эмнэлгийн зүгээс шалган тогтоох ёстой байдаг. Мөн хохирогч болон түүний ар гэрийнхний хэлээд байгаа шиг “чиний гэр болон сургуулийг чинь би мэднэ, чамайг ална гэж сүрдүүлсэн” гэх зүйл болоогүй. Би хохирогчийн гэр болон сургуулийг мэдэхгүй. Хохирогч У. “тэр ах намайг зодож байхдаа би дахиж хүн зодож шоронд ормооргүй байна гэж хэлэхийг нь би сонссон” гэж мэдүүлсэн. Би шорон гэж ярих нь байтугай урьд нь шүүх, цагдаагаар явж байгаагүй. Мөн бид хоёрыг орцонд зогсож байхад хүн гарч ирээд хог асгаад буцаад орсон. Хохирогч өөрөө ч энэ тухай хэлсэн байсан. Хэрвээ би хүчээр бэлгийн харьцаанд орох гээд бэлэг эрхтнээ гаргасан байсан бол хүн гарч ирж байхад хэлнэ биз дээ. Мөн намайг хүчээр хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэж байгаа бол хохирогч яагаад шүүх эмнэлэгт үзүүлэхгүй байгаа юм. Энэ хэргийн бодит үнэн ийм байна. Хавтаст хэрэгт байгаа гэрчээр өгсөн мэдүүлэгт нэг ч үнэн зүйл байхгүй. Жадамба мөрдөгч намайг зөндөө зодсон. Би урьд цагдаа сэргийлэхээр явж байгаагүй хуулийн талаар мэдлэггүйн улмаас юу авч байгааг ойлгоогүй. Би зүгээр л дахиж зодуулахгүй гэсэндээ амыг нь дагуулаад “тийм, мэдэхгүй” гэж хариулсан. Намайг юм хэлэх гэхээр “шаагаад бай” гээд юу ч хэлүүлэхгүй байсан. Тухайн үед зодуулаад эрүү хавдсан байсан тул надад маш их хэцүү байсан. Миний эрүү одоо ч эдгээгүй байгаа, жил гарангийн хугацаанд өвдөөд явж байна. Тэгээд намайг 17 насандаа Эрээн хотод ажиллаж байхдаа 2, 3 хүнтэй уулзаж байсан, мөн бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглээд тухайн хүмүүстэй бэлгийн харьцаанд орсон, юуны гэсэн билээ группт орсон гэж байсан. Хаанахын ямар хүнээс ийм үлгэр сонсчхоод ийм зүйл бичсэн юм би мэдэхгүй байна. Би 18 насанд хүрэхийнхээ өмнө цахим үнэмлэхээ авсан. Тэгээд 3 сард 18 насанд хүрээд гадаад паспортоо аваад нэг ч удаа хилээр гарч үзээгүй байж байгаад 5 сард цэрэгт явсан. Би үргэлжлүүлэн гэрээт цэргээр ажиллаж байгаад 21 насандаа хотод орж ирсэн. Анх 22 настайдаа Эрээн хотод очиж ажил хийсэн. Монгол Улсын хуулиар 18 насанд хүрч байж ганцаараа гадаад явах боломжтой болдог. Ер нь яаж ч бодсон тэр их хүн амтай, тэр их ажилгүй ажил хайсан монгол хүмүүс насанд ч хүрээгүй, асран хамгаалагч байхгүй намайг ажилд оруулах уу? Тэгээд хятад, монгол согтуу хүмүүстэй, байнга зодоон цохион, цагдаа сэргийлэх эргэлдсэн газар насанд хүрээгүй намайг оруулаад архи, пивоор үйлчлээд байх уу? Мөн би сэжигтнээр байцаалт өгөөгүй. Даваацэцэг мөрдөгч Жадамба мөрдөгчийн үлгэрийг хуулж тавьсан байгаа. Дараа нь Эрдэнэдалай мөрдөгчид би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлсэн. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Жадамба мөрдөгчийн авсан мэдүүлэг дээр Д.Батсүх өмгөөлөгч байсан гэж гарын үсэг зурсан. Энэ өмгөөлөгчийн хувьд бүр сүүлд ирээд хамт Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст хамт Даваацэцэг мөрдөгчийн хуулж тавьсан мэдүүлэг дээр үсэг зурсан. Тэгэхдээ надтай нэг ч үг солиогүй, гарч ирээд болчихсон уу, ах нь явлаа гээд явсан. Тэр өмгөөлөгчийн хажууд надаас нэг ч байцаалт аваагүй. Би нийт 3 байцаалт өгөхдөө нэг удаад нь л Э.Мөнхзолбоо өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.12 дугаар зүйл дээр мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна гэж байсан. Харин тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн тог тасарсан байсан тул Даваацэцэг мөрдөгч цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очоод таньдаг хүнтэйгээ уулзаад өрөөнд нь ороод хуулаад гаргасан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай гээд тэр дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байсан. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд үнэн зөв гэж бичсэн нь ч минийх биш бөгөөд би бичээгүй. Тухайн үед Жадамба мөрдөгчийн намайг зодож байцаалт авсан тухай шат шатны газруудад гомдол гаргасан боловч гомдлын хариуг, мөн миний зодуулсны улмаас үүссэн шархаа үзүүлсэн шүүх эмнэлгийн хариу байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн юм чинь ямар нэг хариу гарах байх гэж бодсон. Миний зүгээс мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх хүсэлттэй байна. Тиймээс хэлсэн зүйлийг шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс чин сэтгэлээсээ гуйж байна. Хэрэв шүүгч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилж болно гэсэн байсан. Миний хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч байгааг минь харгалзан үзэж, зүйл ангийн маань Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд заасан ёс бус гэх зүйл анги руу оруулж өгнө үү гэж хичээнгүйлэн гуйж байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Бага  насны хохирогч Э.Ц.ын хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуулаас цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл /1-р хх-ийн 8/,

- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 9-10/,

- Бага  насны хохирогч Э.Ц.ын нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 12-13/,

- 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн яллагдагч П.Б.ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 16-17/,

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32/,

- Насанд хүрээгүй хохирогч Э.Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн Энхболд Жавкаа” гэсэн фэйсбүүк хаяган дээр гарч ирсэн танихгүй хүмүүс рүү найзын хүсэлт явуулсан бөгөөд маргааш нь тэмцээнд орох гээд явж байсан чинь миний найзын хүсэлт явуулсан “Анужин Анужин Ану” гэсэн морь унасан эмэгтэй хүний зурагтай хаягнаас “чат бичихгүй юм бол найзын хүсэлт явуулаад ямар хэрэг байна” гэсэн. Тэгэхээр нь “хэхэ” гэсэн чинь “танилцах уу” гэхээр нь “яасан ч яах вэ” гэсэн. “Анужин, 17 настай” гэхээр нь “Жавка, 15 настай” гэж явуулсан. Тэгсэн чинь надаас “нүүрнийхээ зургийг явуулчих” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэсэн чинь миний мэдээллүүдийг буюу Үй цай сургууль руу шилжиж орсон, гэрийн хаяг, тэгээд намайг Солонгос улс руу тэмцээнд орсон талаар хэлэхээр нь би айгаад юм бичихгүй байсан чинь над руу “яасан бэ, инээж байгаа зургаа явуулаач” гэхээр нь би өөрийнхөө инээж байгаа цээж, царай хэсгийг харуулсан бичлэгийг явуулсан. Тэгсэн чинь над руу “танай хичээл чинь 4.10 цагаас тардаг биз дээ” гэсэн байсан. “Тийм” гэсэн чинь над руу “доод талынхаа боовныхоо бичлэгийг явуул” гэхээр нь “би одоо боломжгүй байна, машин дотор явж байсан” гэсэн очоод “00 орж байгаад явуулаарай, удахгүй, 3 минут болно” гэсэн. Тэгээд би тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Спортын ордонд Хүүхдийн их наадамд оролцож байсан бөгөөд тэнд очоод 00-д орж байгаад өөрийнхөө бэлэг эрхтэний зургийг дарж явуулсан. Тэрнэээс хойш би чаат бичихгүй байж байгаад өчигдөр өглөө сургууль дээрээ байхдаа чатаа шалгасан чинь над руу “би чамайг зөндөө нохойн гөлөг шиг гуйж харьцлаа, одоо чиний бичлэгүүдийг чинь тараана, энэ чиний найз охин биз дээ” гээд манай эгчийн фэйсбүүк хаягийг над руу явуулахаар нь би “зайлаач ээ” гэхэд “чи одоо бүр зайл гэж байна уу тэ” гэхээр нь би “аниа битгий тараа, ийм байж болохгүй шүү дээ” гэсэн чинь “чи яг одоо багшаасаа гэдэс өвдөөд байна гэж ороод над руу бичлэг явуул” гэсэн бөгөөд би 00 ороод бэлэг эрхтэнийхээ бичлэгийг явуулсан чинь “үгүй, би одоо чам руу зураг явуулна, тэр зургийг хараад босгож байгаад саа” гэсэн бөгөөд эмэгтэй хүний бэлэг эрхтэний зураг явуулсан байсан. Тэгээд би хэлснийх нь дагуу бичлэг хийсэн чинь намайг буруу хийгээд байна гээд “балай минь, пизда минь” гээд намайг хэл амаар доромжлоод байсан бөгөөд би хэлснийх нь дагуу бичлэг хийж явуулсан чинь “да да хөөрхөн хөөрхөн шүү дээ, одоо аниатайгаа гоё харьцаарай, аниа нь бас гоё харьцана” гэсэн байсан. Тэгээд намайг хичээлээ тараад Жуков дээр хүрээд ирээрэй, би гэртээ ганцаараа байна, манай гэрт хүрээд ирээрэй гэсэн бөгөөд би хичээлээ тараад Жуков дээр очоод “ирчихлээ” гэсэн чинь “ах ирчихлээ, би одоо гарлаа” гэсэн. Тэгээд намайг “Сувдан сондор” хотхоны машин угаалгын газар ирээд бичлэг хийгээд явуулаарай би заагаад өгье” гэсэн бөгөөд би бичлэг хийгээд явуулсаар байгаад 76 дугаар байрны гадна ирсэн бөгөөд эхлээд код хэлж өгөөд тэр орц руу нь ороод 10 давхарт гарсан чинь байхгүй байсан. Тэгээд бичлэг явуулсан чинь “биш, нөгөө орц нь” гэсэн. Тэгээд тэр орц руу  нь ороод 10 давхарт гараад шатнаас буух үед зөрөөд нэг ах орсон бөгөөд би дээшээ гарахад ямар нэгэн хүн байхгүй байсан, тэгээд буцаад цахилгаан шатны товчин дээр дарсан чинь дотор нь нөгөө зөрж орсон ах утсаа оролдоод “энэ яваагүй байсан юм уу” гээд зогсож байсан бөгөөд би 1 дүгээр давхар дээр дарсан чинь тэр ах шууд миний зүүн талын хацар хэсэг рүү баруун гараараа алгадаад “чи дүү рүү ямар ямар бичлэг явуулаад байна” гэхээр нь би “ах аа, уучлаарай, больё оо” гээд байсан. Тэгээд тэр үед 3 дугаар давхраас нэг эмэгтэй суусан чинь нөгөө ах утсаа оролдоод доошоо хараад зогсчихсон, би бас доошоо хараад зогссон. Тэгээд буугаад гарах гэсэн чинь намайг “зугатаахгүй, хөөе” гээд буцаад цахилгаан шатанд суулгаад дээшээ 10 давхарт гарсан чинь нөгөө ах “чи манай дүү рүү ийм бичлэг явуулсан, одоо ээж ирж байгаа, чамайг цагдаад өгнө” гэхээр нь “ах аа, би одоо явчихъя тэгэх үү, намайг ээж яг алах юм шиг санагдаад байна” гээд би гуйгаад байсан. Тэр ах “за тэгвэл би чиний бөгс рүү ганц хийчихье, тэгээд чи явж болно” гэсэн. Тэгээ миний өмдний тэлээг тайлаад эхэлсэн бөгөөд би болиулах гэсэн бловч “зүгээр байгаач, маяглаад бай” гээд миний өмдийг тайлаад, намайг тонгойлгоод “чи өмдөө татахад бэлэн байж” бай гээд миний бөгс рүү бэлэг эрхтнээ оруулаад 2-3 удаа хөдөлсөн. Тэр үед их өвдөөд байхаар нь би “больё оо, аймар өвдөж байна” гээд 2 гараараа түлхэж холдуулсан. Тэгээд өмдөө татаад явах гэсэн чинь явуулахгүй байхаар нь “та явуулна гэсэн биз дээ” гэхэд “чи хэлсэндээ байгаагүй, одоо ээжийг иртэл хүлээнэ” гээд явуулахгүй байж байгаад “чамд 5 боломж өгье, аль нэгийг нь сонго гэсэн. 1. Гөлөг болтлоо аймар зодуулах. 2. Бэлэг эрхтэн хөхөх. 3. Бөгс рүүгээ хйилгүүлэх. 4. Хувцсаа тайлаад бүжиглэж байгаа бичлэгээ хийлгүүлэх. 5. Гар утсаа үлдээгээд яв” гэхээр нь би өөрийн Самсунг Галакси Эс 7 загварын гар утсаа үлдээгээд гараад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41/,

- Гэрч Н.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ингээд өргөдлөө бичээд цагдаа дээр хүүгийн хамт ирээд мэдүүлэг өгөхөд манай хүү уйлаад “миний өмдийг шувтлаад, ар луу хийсэн” гэхээр нь би тэр үед шууд шоконд орж гайхаад “чи яагаад хэлээгүй юм” гэхэд юм хэлээгүй. Ингээд мэдүүлгийг нь дуустал сонсоход манай хүү рүү фэйсбүүк найзын хүсэлт явуулаад, эмэгтэй хүний дүр эсгээд,  чат бичиж, дотно харилцаа үүсгэхээр хуурч байгаад сүүлдээ манай хүү рүү садар самууны шинжтэй зураг явуулаад, эргүүлээд манай хүүгээс зураг бичлэг нэхээд өгөхгүй гэхээр танай сургууль, хаана хаана сурч байсан болон амьдардаг гэрийг чинь хүртэл мэднэ гэж дарамталж, айлгаж, сүрдүүлж байгаад, яг ийм үйлдэл хий гэж хүүд заавар өгч байгаад, миний хүүгээр хүчээр бичлэг хийлгэх болон зургийг нь авсан байсан. Тэр авсан зураг, бичлэгээ тараана гэж дарамталж байгаад уулзахаар болоод уулзахдаа манай “дүү рүү юу явуулаад байгаа юм, чамтай асуудал ярина” гэх мэт зүйл ярьж айлгаж, тэгээд хүүгийн гар утсыг дээрэмдэж аваад, мөн хүчээр бэлгийн харьцаанд орсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11405 тоот: “...Э.Ц.ын биед шулуун гэдэсний амсар хэсэгт язралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 59-60/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.У.ын хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэбаатарын цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл, түүний хавсралт /1-р хх-ийн 99-100/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.У.ын нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 103/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 104-110/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.У.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 111-112/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.У.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр фэйсбүүк хаягаар “Аnujin Anujin Anu” гэх хаягтай хүнтэй чатаар танилцсан. Эхэндээ танилцах зорилготой юм бичдэг байсан ба сүүлдээ дотно болоод над руу хагас нүцгэн зургаа явуулдаг болсон. Тэгээд бид хоёр чатаар харилцаад байж байсан чинь намайг уулзъя гэхээр нь би “за” гэж хэлээд, хаана уулзах юм гэж асуусан чинь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн ойролцоо бөөгийн төв гэж дэлгүүрийн хойд талд цагаан саарал өнгөтэй байрны хамгийн дээд талын давхарт хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэлсэн газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн ойролцоо бөөгийн төв дэлгүүрийн хойд талд цагаан саарал өнгөтэй байрны хамгийн дээд талын давхарт очсон чинь үл таних эрэгтэй хүн байсан ба “би Анужингийн ах нь байна, чи манай дүүтэй унтах гэж ирсэн юм уу” гэж хэлээд миний нүүрэнд нэг удаа цохиод, элэг рүү 2 удаа цохихоор нь би доошоо болсон чинь намайг дахиад цохиж байсан. Намайг цохиж байхдаа “би дахиж хүн зодож шоронд ормооргүй байна шүү” гэж хэлэхийг нь би сонссон. Тэгээд миний явуулсан нүцгэн зургийг фэйсбүүк дээр тавьж, цагдаад үзүүлнэ гэхээр нь би “битгий” гэж гуйсан чинь “одоо манай ээж ирж байгаа, ээжийг ирэхээр нь чамайг дагуулаад цагдаагийн хэлтэс орно” гэж хэлээд намайг сүрдүүлсэн. Тэгэхээр нь би “таны хүссэн юмыг чинь хийгээд өгье” гэж хэлээд гуйсан чинь “тэгвэл чи гараад хүний цүнх булаагаад ир, эсхүл машины цонх хагалаад дотор нь байгаа эд зүйлийг аваад ир” гэхээр нь би “ах аа, энэ чинь хууль бус юм байна” гэсэн чинь “тэгвэл миний бэлэг эрхтэнг хөх, эсхүл араасаа хийлгэх юм уу” гэхээр нь би “юу гэж дээ ах аа, та бас эр хүн биз дээ” гэсэн чинь “тэгвэл чамайг цагдаад баривчлуулна” гэж айлгаад байхаар нь би өмдөө тайлсан чинь тэр ах бас өмдөө тайлаад миний бөгсний нүх рүү бэлэг эрхтнээ хийх гэж байсан чинь гэнэт хүн хог асгах гээд гараад ирэхээр нь би шууд өмдөө татаад эргээд харсан чинь тэр ах бас өмдөө өмссөн байсан. Дахиад миний бөгс рүү хийх гээд намайг “өмдөө тайл” гэж хэлэхээр нь би айсандаа өмдөө тайлсан ба тэр ахын бэлэг эрхтэн орохоор нь би “өвдөөд байна” гэж хэлсэн чинь “зүгээр ээ” гэж хэлээд хоёроос гурван удаа хөдлөхөөр нь би гараараа түлхээд болиулсан. Тэгээд тэр ах “манай ээж ирэхгүй гэж байна, чи одоо яв” гэж хэлээд миний халаасанд байсан гар утас болон чихэвч, бэлнээр байсан 3000 төгрөгийг аваад маргааш ирж гар утсаа аваарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-119/,

- Гэрч Б.Мөнгөнзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний хүү У. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр надад хэлэхдээ “би баах гэхээр бааж чадахгүй байна” гэж хэлэхээр  нь нээх тоогоогүй ба өтгөн хатсан байх гэж бодсон юм. Тэгсэн хэд хоногийн дараа “намайг фэйсбүүкээр хүн дарамтлаад байна” гэж хэлэхээр нь би чатыг нь уншсан чинь үл таних хүн “дахиад хиймээр байна” гэх утгатай чат бичсэн байхаар нь цагдаад өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 129-130/,

- Хохирогч Г.Л.ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 56/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 58-62/,

- Хохирогч Г.Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таун ПС” тоглоомын газар танилцсан Б. нь тус өдрийн 03 цагийн үед “найзаа утсаа өгч бай, нэг яричихаад өгье” гэж хэлээд миний гар утсыг аваад утсаар ярьчихаад буцааж өгсөн. Удалгүй Б. дахиад нэг яриадахъя гэж хэлээд миний Ай фоун 7 плас гар утсыг аваад ПС тоглоомын газрын гадна гарсан. Би араас нь гартал Б. байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90/,

- Гэрч Ө.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би харих гээд явах гэтэл Батука” хоёулаа цус ПС-нд хоноё” гэж гуйхаар нь “за тэгье” гэж хэлээд хонох ПС тоглоомын газраа хайгаад явж байхад үл таних залуутай танилцаад “ПС-нд хонуулчих газар байна уу” гэж асуухад би бас “ПС-нд хонох гээд явж байна, хонох газраа хамт хонох уу” гээд гурвуулаа хамт явж байгаад гандангийн хойд талын “Таун ПС” тоглоомын газрын хаалгыг нүдэж байгаад орсон. Нөгөө хамт явсан хүүхэд цагаа аваад компьютер дээрээ суусан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93/,

- Алдагдсан гар утасны үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 98-100/,

- П.Б.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 4-5/,

- П.Б.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 10/,

- П.Б.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 153/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Түүнчлэн, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Иргэдийн төлөөлөгч Ц.Эрдэнэбүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийг айлгаж сүрдүүлэх замаар эд зүйлийг нь авах гэж энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд гэм буруутайд гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг  гаргасан болно.

   Шүүгдэгч П.Б. “Анужин ану” гэх фэйсбүүк хаягийг цахим сүлжээнд үүсгэн өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн 2019 оны 04 дүгээр сард 18 насанд хүрээгүй буюу 16 нас 7 сар 29 хоногтой Г.У.тай дээрх фэйсбүүк хаягаас чат бичин танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.У.тай уулзаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

  2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт насанд хүрээгүй хохирогч Г.У.тай хүчээр бэлгийн  харьцаанд орсны дараа “Самсунг Нөүт-3” маркийн гар утас, чихэвч, 3000 төгрөг зэргийг дээрэмдэж, 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

   2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бага насны буюу 12 настай Э.Ц.тай фэйсбүүкээр танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч, улмаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 давхарт бага насны хохирогч Э.Ц.тай уулзаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,

   2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 76 дугаар байрны 10 дугаар давхарт бага насны буюу 12 настай Э.Ц.тай хүчээр бэлгийн харьцаанд орсны дараа түүнийг “зодуул, эсхүл өөрийн бэлэг эрхтэнийг хөх, үгүй бол гар утсаа өг” гэж айлган сүрдүүлж, “Самсунг Галакси Эс-7” маркийн гар утсыг нь дээрэмдэж, 180.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таун ПС” тоглоомын газарт иргэн Г.Л.ыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, “Ай фон 7 плас” загварын гар утсыг нь авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

    -2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн яллагдагч П.Б.ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 16-17/,

- 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32/,

- Насанд хүрээгүй хохирогч Э.Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн Энхболд Жавкаа” гэсэн фэйсбүүк хаяган дээр гарч ирсэн танихгүй хүмүүс рүү найзын хүсэлт явуулсан бөгөөд маргааш нь тэмцээнд орох гээд явж байсан чинь миний найзын хүсэлт явуулсан “Анужин Анужин Ану” гэсэн морь унасан эмэгтэй хүний зурагтай хаягнаас “чат бичихгүй юм бол найзын хүсэлт явуулаад ямар хэрэг байна” гэсэн. Тэгэхээр нь “хэхэ” гэсэн чинь “танилцах уу” гэхээр нь “яасан ч яах вэ” гэсэн. “Анужин, 17 настай” гэхээр нь “Жавка, 15 настай” гэж явуулсан. ... тэр ах шууд миний зүүн талын хацар хэсэг рүү баруун гараараа алгадаад “чи дүү рүү ямар ямар бичлэг явуулаад байна” гэхээр нь би “ах аа, уучлаарай, больё оо” гээд байсан. Тэгээд тэр үед 3 дугаар давхраас нэг эмэгтэй суусан чинь нөгөө ах утсаа оролдоод доошоо хараад зогсчихсон, би бас доошоо хараад зогссон. Тэгээд буугаад гарах гэсэн чинь намайг “зугатаахгүй, хөөе” гээд буцаад цахилгаан шатанд суулгаад дээшээ 10 давхарт гарсан чинь нөгөө ах “чи манай дүү рүү ийм бичлэг явуулсан, одоо ээж ирж байгаа, чамайг цагдаад өгнө” гэхээр нь “ах аа, би одоо явчихъя тэгэх үү, намайг ээж яг алах юм шиг санагдаад байна” гээд би гуйгаад байсан. Тэр ах “за тэгвэл би чиний бөгс рүү ганц хийчихье, тэгээд чи явж болно” гэсэн. Тэгээ миний өмдний тэлээг тайлаад эхэлсэн бөгөөд би болиулах гэсэн бловч “зүгээр байгаач, маяглаад бай” гээд миний өмдийг тайлаад, намайг тонгойлгоод “чи өмдөө татахад бэлэн байж” бай гээд миний бөгс рүү бэлэг эрхтнээ оруулаад 2-3 удаа хөдөлсөн. Тэр үед их өвдөөд байхаар нь би “больё оо, аймар өвдөж байна” гээд 2 гараараа түлхэж холдуулсан. Тэгээд өмдөө татаад явах гэсэн чинь явуулахгүй байхаар нь “та явуулна гэсэн биз дээ” гэхэд “чи хэлсэндээ байгаагүй, одоо ээжийг иртэл хүлээнэ” гээд явуулахгүй байж байгаад “чамд 5 боломж өгье, аль нэгийг нь сонго гэсэн. 1. Гөлөг болтлоо аймар зодуулах. 2. Бэлэг эрхтэн хөхөх. 3. Бөгс рүүгээ хйилгүүлэх. 4. Хувцсаа тайлаад бүжиглэж байгаа бичлэгээ хийлгүүлэх. 5. Гар утсаа үлдээгээд яв” гэхээр нь би өөрийн Самсунг Галакси Эс 7 загварын гар утсаа үлдээгээд гараад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41/,

- Гэрч Н.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ингээд өргөдлөө бичээд цагдаа дээр хүүгийн хамт ирээд мэдүүлэг өгөхөд манай хүү уйлаад “миний өмдийг шувтлаад, ар луу хийсэн” гэхээр нь би тэр үед шууд шоконд орж гайхаад “чи яагаад хэлээгүй юм” гэхэд юм хэлээгүй. Ингээд мэдүүлгийг нь дуустал сонсоход манай хүү рүү фэйсбүүк найзын хүсэлт явуулаад, эмэгтэй хүний дүр эсгээд,  чат бичиж, дотно харилцаа үүсгэхээр хуурч байгаад сүүлдээ манай хүү рүү садар самууны шинжтэй зураг явуулаад, эргүүлээд манай хүүгээс зураг бичлэг нэхээд өгөхгүй гэхээр танай сургууль, хаана хаана сурч байсан болон амьдардаг гэрийг чинь хүртэл мэднэ гэж дарамталж, айлгаж, сүрдүүлж байгаад, яг ийм үйлдэл хий гэж хүүд заавар өгч байгаад, миний хүүгээр хүчээр бичлэг хийлгэх болон зургийг нь авсан байсан. Тэр авсан зураг, бичлэгээ тараана гэж дарамталж байгаад уулзахаар болоод уулзахдаа манай “дүү рүү юу явуулаад байгаа юм, чамтай асуудал ярина” гэх мэт зүйл ярьж айлгаж, тэгээд хүүгийн гар утсыг дээрэмдэж аваад, мөн хүчээр бэлгийн харьцаанд орсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11405 тоот: “...Э.Ц.ын биед шулуун гэдэсний амсар хэсэгт язралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55/,

- - Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 104-110/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.У.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 111-112/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.У.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр фэйсбүүк хаягаар “Аnujin Anujin Anu” гэх хаягтай хүнтэй чатаар танилцсан. Эхэндээ танилцах зорилготой юм бичдэг байсан ба сүүлдээ дотно болоод над руу хагас нүцгэн зургаа явуулдаг болсон. Тэгээд бид хоёр чатаар харилцаад байж байсан чинь намайг уулзъя гэхээр нь би “за” гэж хэлээд, хаана уулзах юм гэж асуусан чинь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн ойролцоо бөөгийн төв гэж дэлгүүрийн хойд талд цагаан саарал өнгөтэй байрны хамгийн дээд талын давхарт хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хэлсэн газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн ойролцоо бөөгийн төв дэлгүүрийн хойд талд цагаан саарал өнгөтэй байрны хамгийн дээд талын давхарт очсон чинь үл таних эрэгтэй хүн байсан ба “би Анужингийн ах нь байна, чи манай дүүтэй унтах гэж ирсэн юм уу” гэж хэлээд миний нүүрэнд нэг удаа цохиод, элэг рүү 2 удаа цохихоор нь би доошоо болсон чинь намайг дахиад цохиж байсан. Намайг цохиж байхдаа “би дахиж хүн зодож шоронд ормооргүй байна шүү” гэж хэлэхийг нь би сонссон. Тэгээд миний явуулсан нүцгэн зургийг фэйсбүүк дээр тавьж, цагдаад үзүүлнэ гэхээр нь би “битгий” гэж гуйсан чинь “одоо манай ээж ирж байгаа, ээжийг ирэхээр нь чамайг дагуулаад цагдаагийн хэлтэс орно” гэж хэлээд намайг сүрдүүлсэн. Тэгэхээр нь би “таны хүссэн юмыг чинь хийгээд өгье” гэж хэлээд гуйсан чинь “тэгвэл чи гараад хүний цүнх булаагаад ир, эсхүл машины цонх хагалаад дотор нь байгаа эд зүйлийг аваад ир” гэхээр нь би “ах аа, энэ чинь хууль бус юм байна” гэсэн чинь “тэгвэл миний бэлэг эрхтэнг хөх, эсхүл араасаа хийлгэх юм уу” гэхээр нь би “юу гэж дээ ах аа, та бас эр хүн биз дээ” гэсэн чинь “тэгвэл чамайг цагдаад баривчлуулна” гэж айлгаад байхаар нь би өмдөө тайлсан чинь тэр ах бас өмдөө тайлаад миний бөгсний нүх рүү бэлэг эрхтнээ хийх гэж байсан чинь гэнэт хүн хог асгах гээд гараад ирэхээр нь би шууд өмдөө татаад эргээд харсан чинь тэр ах бас өмдөө өмссөн байсан. Дахиад миний бөгс рүү хийх гээд намайг “өмдөө тайл” гэж хэлэхээр нь би айсандаа өмдөө тайлсан ба тэр ахын бэлэг эрхтэн орохоор нь би “өвдөөд байна” гэж хэлсэн чинь “зүгээр ээ” гэж хэлээд хоёроос гурван удаа хөдлөхөөр нь би гараараа түлхээд болиулсан. Тэгээд тэр ах “манай ээж ирэхгүй гэж байна, чи одоо яв” гэж хэлээд миний халаасанд байсан гар утас болон чихэвч, бэлнээр байсан 3000 төгрөгийг аваад маргааш ирж гар утсаа аваарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-119/,

- Гэрч Б.Мөнгөнзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний хүү У. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр надад хэлэхдээ “би баах гэхээр бааж чадахгүй байна” гэж хэлэхээр  нь нээх тоогоогүй ба өтгөн хатсан байх гэж бодсон юм. Тэгсэн хэд хоногийн дараа “намайг фэйсбүүкээр хүн дарамтлаад байна” гэж хэлэхээр нь би чатыг нь уншсан чинь үл таних хүн “дахиад хиймээр байна” гэх утгатай чат бичсэн байхаар нь цагдаад өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 58-62/,

- Хохирогч Г.Л.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таун ПС” тоглоомын газар танилцсан Б. нь тус өдрийн 03 цагийн үед “найзаа утсаа өгч бай, нэг яричихаад өгье” гэж хэлээд миний гар утсыг аваад утсаар ярьчихаад буцааж өгсөн. Удалгүй Б. дахиад нэг яриадахъя гэж хэлээд миний Ай фоун 7 плас гар утсыг аваад ПС тоглоомын газрын гадна гарсан. Би араас нь гартал Б. байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 89-90/,

- Гэрч Ө.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би харих гээд явах гэтэл Батука” хоёулаа цус ПС-нд хоноё” гэж гуйхаар нь “за тэгье” гэж хэлээд хонох ПС тоглоомын газраа хайгаад явж байхад үл таних залуутай танилцаад “ПС-нд хонуулчих газар байна уу” гэж асуухад би бас “ПС-нд хонох гээд явж байна, хонох газраа хамт хонох уу” гээд гурвуулаа хамт явж байгаад гандангийн хойд талын “Таун ПС” тоглоомын газрын хаалгыг нүдэж байгаад орсон. Нөгөө хамт явсан хүүхэд цагаа аваад компьютер дээрээ суусан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93/,

- Алдагдсан гар утасны үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 98-100/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б.ийг “үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”, “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогоос “...насанд хүрээгүй хохирогч Г.У.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх үйлдэлд гэмт хэрэг гарсан газар, хугацааг нарийвчлан тогтоогоогүй.” гэж, шүүгдэгчээс “...1-р хх-ийн 43-44 дүгээр талд байх миний гэрчээр өгсөн мэдүүлгийг 1-р хх-ийн 4-5 дугаар талд байх яллагдагчаар өгсөн мэдүүлэгт хуулж бичсэн, ...1-р хх-ийн 6 дахь талд байх мэдүүлэгт бичигдсэн “үнэн зөв” гэхийг би бичээгүй, ...сургамж өгч, айлгах гээд нарийхан бал шиг, 7-8 см урттай асаагуур хийсэн, ...Г.Жадамба мөрдөгч намайг зөндөө зодсон тул би зодуулахгүй гэсэндээ мөрдөгчийн амыг дагуулж мэдүүлэг өгсөн тул хэргийг прокурорт буцаалгах, хэрэв буцаах шаардлагагүй гэж үзвэл хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч байгааг минь харгалзан үзэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйл буюу “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” болгон өөрчилж өгнө үү.” гэж тус тус тайлбарлан маргасан.

Баянзүрх дүүргийн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 920 дугаар яллах дүгнэлтийн Тэмдэглэх хэсэгт “...П.Б. нь ...2019 оны 04 дүгээр сард Г.У.тай чат бичин танилцаж, түүний нүцгэн зураг болон бичлэгийг авч, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр...” гэжээ. Яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулгын дээрх холбогдох хэсгийг үзвэл П.Б. нь насанд хүрээгүй хохирогч Г.У.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн  харьцаанд орохын өмнөх цаг хугацаанд болсон урьдач нөхцөл, үйл баримтыг тодотгосон байх бөгөөд “...улмаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 2 дугаар орцны 8 давхарт...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа тодорхой, эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэхээр байна.

П.Б. нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгч, улмаар мөн өдөр өмгөөлөгч Д.Батсүхийг байлцуулан яллагдагчаар мэдүүлэг өгчээ. Дээрх мэдүүлгүүдийн бичиглэл ижил байх хэдий ч энэ нь урьд өгсөн мэдүүлэг хэвээр гэх утга агуулгыг илэрхийлэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх нөхцөл байдал болохгүй. Нөгөөтээгүүр, яллагдагчид өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйг, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тухай хууль сануулж, өмгөөлөгчийн оролцоотой, өөр мөрдөгч мэдүүлэг авсан байхад шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бусдын дарамт, шахалтан дор мэдүүлэг өгсөн” гэх тайлбарыг үндэслэл бүхий, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч нь 1-р хх-ийн 6 дахь талд байх “үнэн зөв” гэх бичиглэлийг бичээгүй гэж тайлбарлах хэдий ч 1-р хх-ийн 3-6 хуудсанд байх өөрийн гарын үсгийн үнэн зөвд маргаагүй, “үнэн зөв” гэх бичиглэл нь П.Б.ийн гарын үсэг зурагдсан балын өнгөтэй ижил байхаас гадна (мөрдөгч, яллагдагч, өмгөөлөгч нарын гарын үсэг тус тус өөр өнгийн балаар зурагдсан) үүнийг яллагдагч гарын үсгээр баталгаажуулсан нь үнэн зөвийг үгүйсгэх шалтгаан болохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлд заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээд хохирогчтой бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх зорилго агуулаагүй байх шинжээр илэрдэг. Харин гэмт этгээд хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ, эсхүл өөр зүйл оруулсан бол хүчиндэх гэмт хэргээр зүйлчлэх тул хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрийн нотолгооны ач холбогдлоос үзвэл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

Прокуророос П.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэг, мөн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буюу гэмт хэрэг тус бүрийн үйлдлийг нь салган зүйлчилжээ.

П.Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “хүчиндэх” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “”дээрэмдэх” гэмт хэргийг тус тус хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул тэдгээрийг гэмт хэргийн шинжээр нь, мөн аль хөнгөн ялтай үйлдлийг нь хүндэд нь багтааж, тус тус үргэлжилсэн үйлдэлд тооцох тул үйлдэл тус бүрийг салган зүйлчлэхгүй бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болж байна.

Иймд шүүх прокуророос П.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг тус тус заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн 2 удаагийн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Түүнчлэн, 1-р хх-ийн 120 дугаар талд насанд хүрээгүй хохирогч Г.У. нь “...тэр үед би LG маркийн гар утас гэж буруу хэлсэн байна лээ. Самсунг Нөүт-3 маркийн гар утас байсан.” гэж мэдүүлсэн, мөн “Дамно” ХХК-ийн дүгнэлтэд “Самсунг Нөүт-3” маркийн гарын утсанд эд зүйлийн үнэлгээ хийсэн /1-р хх-ийн 130/ байх тул яллах дүгнэлтэд насанд хүрээгүй хохирогч Г.У.ын гар утсыг Самсунг Нөүт-3 бус LG гэж зөрүүтэй бичсэн байгааг залруулах нь зүйтэй байна.

  Насанд хүрээгүй хохирогч Э.Ц.ын эзэмшлийн “Самсунг Галакси Эс-7” загварын гар утсыг түүний хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуулд хүлээлгэн өсөн /1-р хх-ийн 10/, насанд хүрээгүй хохирогч Г.У., түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнзул нараас хохирол нэхэмжлээгүй, хохирогч Г.Л.т 1.000.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн болох нь Л.Л.ын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч П.Б. нь бусдад төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч П.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч П.Б.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 17 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн П.Б.ийн нийт эдлэх ялыг 19 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Б.ийн урьд цагдан хоригдсон нийт 547 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СиДи хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О. овогт П.ын Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон  өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч О. овогт П.ын Б.ийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

                бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

                мөн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Б.т 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял,

                Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн П.Б.ийн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Б.т оногдуулсан 19 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Б.ийн цагдан хоригдсон 547 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б.т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                    

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНХТУЯА

                       

                                            ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА                                         

                                            ШҮҮГЧ                                  Г.ХАТАНЦЭЦЭГ