| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/60 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Хохирогч Х.Е,
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт О.Тт холбогдох эрүүгийн 2107 00000 0038 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах 2 дүүгийн хамт …………………………….. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
******* овогт О.Т /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 13-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "....................." хүнсний дэлгүүрийн гадна талбайд байрлуулсан иргэн Х.Еын өмчлөлийн ................ улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө нь мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөх зүйлгүй. Би 22 цаг 40 минутын үед цагдаад баригдсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.
Хохирогч Х.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад гомдол
санал байхгүй. Сая шүүгдэгч уучлалт гуйсан . миний машиныг манай нөхөр жолоодож явсан...” гэв.
Гэрч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэрэлж ороод 20 цаг 50 минутад байхаа машинаа асаагаад халааж тавиад дэлгүүрт ороод хоёр худалдагчийг гэрт нь хүргэж өгөх санаатай дэлгүүрээс 21 цаг 50 минутын үед байхаа гарч ирсэн чинь миний машин алга болсон байхаар нь би ойр орчмоор хайж байгаад байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн.." /хх-21-22/ гэх мэдүүлэг,
Гэрч А.С.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 20 цагийн үед “.....................” дэлгүүртээ ирээд, гэртээ ороод унтаж байсан чинь С.Сий ах орж ирээд "миний машин алга болчихсон байна. Чи камер шүүгээд өгөөч гэхээр нь би доошоо дэлгүүртээ бууж ороод камераа шүүж үзсэн чинь 21 цаг 45 минутын үед дэлгүүрийн баруун талд тавьсан байсан цагаан өнгийн Приус 10 маркийн С.Си ахын машин алба болсон байсан. ...Камерын бичлэгт дээгүүрээ цагаан эрээн хувцастай, саравчтай малгайтай, доогуураа бараан өмдтэй, хөлөндөө пүүз эсхүл цагаан өнгийн гутал өмссөн хүн явж байгаа нь бичигдсэн байсан." /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... тухайн өдөр бид хоёр уулзаагүй. надтай 20 цагийн үед Фейсбүүкээр би өнөөдөр 00 цагаас өмнө очиж чамтай уулзана. Эндээс гарахаараа хэлнэ гэж хэлээд ирээгүй юм. Тэгээд маргааш өдөр нь надад хэлэхдээ би өчигдөр чамтай уулзах гэж танихгүй хүний машин унаж яваад цагдаад баригдсан гэж хэлсэн." /хх-27-28/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 02 сарын 13-ны өдөр 19 цагийн үед найз О.Тийн гэрт очсон. ...О.Тийн гэрийн ойролцоох дэргүүрээс пиво авч дуусаад ...дахиад 4 ширхэг Нийслэл нэртэй пиво авч, төв орж ууж дуусгаад, би нэлээн согтсон байсан болохоор нийтийн байранд байдаг А гэх эгчийнд үлдээд хоносон юм. О.Т гэртээ харина гээд ганцаараа явсан. ...21 юм уу 22 цагийн үед байх эхлээд найз охинтойгоо уулзана гэж байснаа сүүлдээ гэртээ харилаа гээд явсан." /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 02 дугаар сарын 13-ны .................................................тоотод гэртээ байж байхад миний найз болох Б.У манайд ирсэн. Бид хоёр 19 цагийн үед гараад дэлгүүр орж 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво нэгийг аваад 3-р хороонд байдаг төмөр замын шар байрны орчимд авсан пивоо хувааж уучхаад, 20 цагийн үед дахиж дэлгүүр орж Нийслэл нэртэй 0,5 литрийн шилтэй пиво 4-ийг аваад Налайх дүүргийн төв буюу 2-р хороонд шилтэй пивоо ууж дуусгачхаад Б.У 1 гэртээ харьсан. Би харих замдаа "....................." хүнсний дэлгүүр орж пиво авах гээд 1 дэлгүүрийн гадаа иртэл гадна талын зогсоол дээр нь цагаан өнгийн Тоуота Приус маркийн автомашин асаалттай зогсож байсан. Тухайн машинд таньдаг хүн сууж байж магадгүй гээд хаалгыг нь онгойлготол дотор нь хүнгүй байхаар нь машины хаалгыг хаагаад дэлгүүр орох гэтэл дэлгүүр хаалттай байхаар нь буцаж очоод, асаалттай байсан машиныг унаад найз охин Г.Үтэй уулзахаар Налайх дүүргийн 8-р хороо Нарлагт байрлах гэрийнх нь гадаа очоод хүлээгээд зогсож байтал машинтай цагдаа нар хүрж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн." /хх-41/ гэх мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-7-8/,
Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-45/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд /хх-47-57/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 13-ны 22 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "....................." хүнсний дэлгүүрийн гадна талбайд байрлуулсан хохирогч Х.Еын өмчлөлийн ................ улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Сийн зөвшөөрөлгүйгээр, хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй авч явсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох: хохирогч Х.Еийн өгсөн: “...21 цагийн үед намайг гэртээ байж байтал манай нөхөр над руу залгаад дэлгүүрийн гадаа зогсоол дээр байсан машин алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ................ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг нөхөр бид 2 ээлжилж унадаг юм " гэх мэдүүлэг, гэрч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэрэлж ороод 20 цаг 50 минутад байхаа машинаа асаагаад халааж тавиад дэлгүүрт ороод хоёр худалдагчийг гэрт нь хүргэж өгөх санаатай дэлгүүрээс 21 цаг 50 минутын үед байхаа гарч ирсэн чинь миний машин алга болсон байхаар нь би ойр орчмоор хайж байгаад байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг, гэрч А.С.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... С.Сий ах орж ирээд "миний машин алга болчихсон байна. Чи камер шүүгээд өгөөч гэхээр нь би доошоо дэлгүүртээ бууж ороод камераа шүүж үзсэн чинь 21 цаг 45 минутын үед дэлгүүрийн баруун талд тавьсан байсан цагаан өнгийн Приус 10 маркийн С.Си ахын машин алба болсон байсан. ...Камерын бичлэгт дээгүүрээ цагаан эрээн хувцастай, саравчтай малгайтай, доогуураа бараан өмдтэй, хөлөндөө пүүз эсхүл цагаан өнгийн гутал өмссөн хүн явж байгаа нь бичигдсэн байсан." гэх мэдүүлэг, гэрч Г.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд маргааш өдөр нь надад хэлэхдээ би өчигдөр чамтай уулзах гэж танихгүй хүний машин унаж яваад цагдаад баригдсан гэж хэлсэн." гэх мэдүүлэг, Шүүгдэгч О.Тийн өгсөн: "... Би харих замдаа "....................." хүнсний дэлгүүр орж пиво авах гээд 1 дэлгүүрийн гадаа иртэл гадна талын зогсоол дээр нь цагаан өнгийн Тоуота Приус маркийн автомашин асаалттай зогсож байсан. Тухайн машинд таньдаг хүн сууж байж магадгүй гээд хаалгыг нь онгойлготол дотор нь хүнгүй байхаар нь машины хаалгыг хаагаад дэлгүүр орох гэтэл дэлгүүр хаалттай байхаар нь буцаж очоод, асаалттай байсан машиныг унаад найз охин Г.Үтэй уулзахаар Налайх дүүргийн 8-р хороо Нарлагт байрлах гэрийнх нь гадаа очоод хүлээгээд зогсож байтал машинтай цагдаа нар хүрж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн." гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Т нь найз охин дээрээ согтуурсан үедээ очих зорилгоор хохирогчийн автомашиныг асаалттай байхад нь авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “ хулгайлах” , 17.2 дугаар зүйлд заасан “ дээрэмдэх” гэмт хэргийн сэдэлт зорилгын бүрэлдэхүүн тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Тт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хулгайлах , дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Тт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг эрүүгийн хэрэгт хадгалахаар дурдав.
Хохирогч Х.Е нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт 260 / хоёр зуун жаран / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч О.Тт оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин О.Т болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсаргасугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин О.Т болтол шүүгдэгч О.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД