Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 148

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, Лийдэв овгийн Өөдөсийн Адъяасүрэнгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ө.Адъяасүрэн нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.Адъяасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Иймд намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ө.Адъяасүрэн нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ө.Адъяасүрэн нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 51 тоот, Гучин-Ус сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Алдар нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/5 тоот болон 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7/7 тоот тогтоолууд, гэрч Ц.Батдулам, Ц.Доднойсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лийдэв овгийн Өөдөсийн Адъяасүрэнг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА