Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/00482

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 06 өдөр         Дугаар184/ШШ2017/00482           Улаанбаатар хот

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******2 тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар: ******/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух, Дуутан овогт ******* ******* /регистрийн дугаар: *****/-т холбогдох,

 

            “Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл, алданги нийт 2,841,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 15 хоногийн хугацаатай зээлэн авсан. Хариуцагч нь өнөөдрийн хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 310,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоо хүртэл төлж барагдуулаагүй байна.

Б.******* нь зээлийн төлбөрт өөр төлбөр төлөөгүй тул төлсөн 310,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг хүүнд суутган авч, үлдэгдэл мөнгийг зээлийн төлбөрөөс хасахад одоо 1,890,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээнд үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан ба алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхээр тооцоологдож байна.

Иймээс хариуцагчаас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр авсан 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл зээл 1,890,000 төгрөг, алданги 945,000 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,841,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Үндсэн зээлийн үлдэгдэл төлсөр 1,890,000 төгрөг, алданги 945,000 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,841,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Д.*******тай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн гэрээнд зээлийн хүүг 10 хувь байхаар, зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг Д.*******аас зээлж авсан боловч гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд зээл, зээлийн хүүгийн төлбөрт 310,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “…зээлийн төлбөрт 310,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоо хүртэл төлж барагдуулаагүй...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заажээ.

 

            Хууль болоод гэрээнд зааснаар хариуцагч Б.******* нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,890,000 төгрөг,  хугацаа хэтэрсэн хоногт тооцогдох алданги 945,000 төгрөг, нийт 2,835,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.*******т төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Д.******* нь гарсан зардал болох нотариатын төлбөр 6,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч Б.*******ээс шаардах эрхтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Б.*******т 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг танилцуулсан боловч хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаж энэ талаар бичгээр тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтыг хариуцагч тал няцааж, маргаагүй гэж дүгнэж байна.

 

Иймд хариуцагч Б.*******ээс үндсэн зээлийн төлбөрт 1,890,000 төгрөг, алдангид 945,000 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,841,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүх Б.*******т 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр товлон зардлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******ээс үндсэн зээл 1,890,000 төгрөг, алданги 945,000 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,841,000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 60,406 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОНБААТАР