Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/218

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч Д.Н.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цд холбогдох эрүүгийн 2111001410140 дугаартай хэргийг 2021 оны 3 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                              

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

        Монгол Улсын иргэн, , 1979 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Toп бүлэг” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, Ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 1-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар КЮ79080633.

Шүүгдэгч Н.Ц нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын A 1-353 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эх Ө.Намжилсүрэнтэй маргалдаж, хоолойг нь боох, гараараа цохих, үснээс нь зулгааж газраар нуруугаар нь чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Н.Цгоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “..Би 2019 оноос хойш төрсөн эх Намжилсүрэнгийн хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХА-1-353 тоотод хашаа байшин түрээслэн амьдардаг байсан. Би өөрөө Топ бүлэг нэртэй хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг байсан одоо ч гэсэн ажилладаг манай ажил 2 өдөр өглөө 8 цагаас орой 20 цагийн хооронд ажиллаад 2 өдөр амардаг, тэгээд би гэртээ амарч байхдаа архи уучихдаг архи уухаараа агсан согтуу тавьж өөрийгөө хянах чадваргүй болдчихдог. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо ХА-1-353 тоотод амьдарч байсан ба ажилгүй амарч байсан эхнэр Долгормаагийн хамт Чулуун овоонд гэрт нь оччихоод 19 цагийн орчим гэр рүүгээ Долгормаагийн хамтаар явсан. Гэртээ ирэхэд ээж Намжилсүрэн жаахан халамцуу гэртээ сууж байсан тэр үед би гаднаас жаахан халамцуу оросон, орохдоо нэг шил архи аваад орсон. Тэр архиа ганцаараа уугаад сууж байсан, ээж надад жаахан хийгээд өгөөч гэхээр нь 200 грамм орчим хийж өгөөд сууж байсан чинь ээж миний 1.000.000 төгрөгийг өг гээд орилоод байхаар нь гичий минь зайл гэж хэлсэн гэсэн тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна, ямар ч гэсэн ээж бид хоёр дээр доороо гараад ноцолдоод байж байсан..Тэр өдөр ээж бид хоёр зууралдаад ноцолдоод ээжийн үснээс татаад цээж рүү нь өшиглөөд байж байсан санагдаад байна..” гэсэн мэдүүлэг/хх-34-35/,

 

            Хохирогч Ө.Намжилсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын A 1-353 тоотод өөрийн төрсөн хүү Цогоогийн хамтаар оршин суудаг байсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Цогоо гаднаас эхнэр Долгормаагийн хамтаар 0.75 литрийн Хараа архи барьчихсан орж ирээд гэртээ ганцаараа уугаад суугаад байхаар нь ээждээ жоохон хийгээд өгчих гэж хэлээд архинаас 2 рүнк шахуу архи уугаад сууж байгаад дуусгаад ээжийнхээ 1.000.000 төгрөгийг өгнө биз дээ гэсэн чинь Цогоо над руу дайраад муу гичий минь би чиний мөнгийг нь өгч чадахгүй гэж хэлээд муу пизда гэх зэргээр доромжлоод байхаар нь босож очоод орон дээр түлхсэн тэгээд эргэж босож ирээд намайг боогоод орон дээр дараад гараараа зүүн баруун талын мөр хэсэг рүү 1 удаа цохьсон, мөн үснээс татаад газраар нуруугаар чирээд байсан...” гэсэн мэдүүлэг/хх-12/,

 

Гэрч Б.Долгормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Цогоотой 2020 оны 6 дугаар сард анх танилцаж байсан түүнээс хойш бид хоёр хамтран амьдарч байгаа ба намайг анх танилцахад Цогоо нь төрсөн ээж Намжилсүрэнгийн хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нэгэн хашаа байшин түрээслэн амьдардаг байсан би тэр үед бас хамт амьдардаг байсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Цогоо бид хоёр манай үндсэн гэрт оччихоод эргээд 19 цагийн орчим Цогоогийн гэр рүү хамт явсан, замдаа Цогоо дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан тэгээд гэрт нь яваад ороход Цогоогийн ээж Намжилсүрэн жаахан халамцуу сууж байсан Цогоо авсан архиа задлаад ээжтэйгээ хувааж уугаад дуусах дөхөж байсан чинь ээж нь гэнэтхэн Цогоо руу янхан гичий минь чи энэ гэрээс зайл надаас мөнгө авчхаад өгч чадахгүй байж архи уугаад муу гичий чинь гээд элдэв янзаар хэлээд дайраад босоод ирсэн Цогоо ч гэсэн ээжийнхээ урдаас муу пизда минь чи яв зайл танай ах эгч нар чинь чамайг гэлэг билүү гэж хэлж байснаа шууд хоорондоо барьцалдаж аваад хоорондоо аймар зодолдоод байсан Цогоо ээжийнхээ дээр гарчихаад үснээс нь зулгаагаад зодоод байхаар нь би болиоч гэж хэлээд дундуур нь ороод хүчрээгүй..” гэсэн мэдүүлэг /хх-26/,

Гэрч Ө.Батаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цогоогийн хувьд архи согтууруулах ундаа маш ихээр хэрэглэдэг архи уухаараа агсам согтуу тавьж ээжийгээ элдэв бусаар доромжилж зодож нүддэг гэж байгаа юм. 2021 оны 01 сарын 20-ны үеэр хамаатны эгч Нарантуяа над руу залгаад Намжилсүрэнг хүү Цогоо нь зодсон гэж байна манайд хачин царайтай юм ирээд сууж байна гэсэн..” гэсэн мэдүүлэг /хх-18/,

 

            Гэрч Ө.Сарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай төрсөн эгч Намжилсүрэнг 2020 оны 09 сард хүү Цогоо нь нэг удаа зодсон гэж сонсож байсан, Дараа нь 2021 оны 01 сарын 21-ний үеэр санагдаж байна нагац эгчийн эмэгтэй хүүхэд Нарантуяа нь манай дүү Батаа руу залгаад Намжилсүрэн манай гэрт ирчихсэн байна, түрээсийн байранд оруулчихмаар байна гэж ярьсан гэсэн. Мөн 2015 онд би тэдний гэрт ороод сууж байсан чинь Цогоо согтуу сууж байгаад ямар ч шалтгаангүйгээр ээжийгээ барьж аваад зодчихсон. Цогоо нь архи уухаараа агсам тавьдаг манай эгчийг зодож байгаа тухай бүрт цагдаад ханддаггүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1078 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ө.Намжилсүрэнгийн биед баруун мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт зүүн өвдөгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 5-7 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх28-29/  болон шүүгдэгч Н.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, Аюулгын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-44-45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын A 1-353 тоот гэртээ төрсөн эх Ө.Намжилсүрэнтэй “ээжийнхээ 1.000.000 төгрөгийг өгнө биз дээ” гэж хэлсэнээс болж маргалдан, хоолойг нь боох, гараараа цохих, үснээс нь зулгааж, газраар нуруугаар нь чирэх зэргээр зодож түүний биед баруун мөрөнд цус хуралт, нуруунд зулгаралт зүүн өвдөгөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Ц нь тогтсон орон гэр, эхнэр хүүхэдгүй сүүлийн 10 орчим жил ээжийндээ амьдарч байгаа бөгөөд байнга архи ууж, уухаараа ээждээ агсам согтуу тавьж, хэл амаар доромжлон загнаж, зоддог байсан талаар хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ өөрийн төрсөн эх болох хохирогчийг цохиж зодсон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.Цгийн дээрх байдлаар өөрийн төрсөн эхийг зодсон нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий түүний төрсөн эхийн эрүүл мэнд, сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул түүний энэ үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Шүүгдэгч Н.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Цд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд сануулах нь зүйтэй байна.

 

Хохирогч Ө.Намжилсүрэн нь шүүгдэгч Н.Цгоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Цд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Н.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР