Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 203

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б овогт Ж-ын Р 

Хариуцагч: ОӨУБЕГЭХЭБГ,

Гуравдагч этгээд: Х овогт О-ын Ө,

Гуравдагч этгээд: Х овогт Ц-ийн Х

Гуравдагч этгээд: Б овогт Х-ын Д

Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,               З*******-*******ын 2-******* тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Х өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220201*******, Г-220200******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.Р өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралда: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд О.Ө, Ц.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Энэхүү маргаан 2011 оны 2, 3 дугаар сараас үүссэн. Иргэн Ж.Х 2011 оноос хойш Баянз******* дүүргийн Цагдаагийн хэлтэст 3 удаа, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 2 удаа, Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт 2 удаа, Чингэлтэй дүүргийн шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргасан. 

2011 оны 02 дугаар сард Ж.Бат, Ц.Х нартай 2011 оны 2 дугаар сарын 16, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрүүдэд худалдах худалдан авах гэрээ байгуулж, 5 сая төгрөгийг банк бусад этгээдээс зээл авч урьдчилж төлөх, үлдсэн 10 сая төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохирч газар, хувийн сууцаа худалдах гэрээ хийсэн.

Гэрээ хийснээс хойш нөхөр Ж.Б, Ц.Х нар зээл бүтэхгүй байна, удахгүй зээл бүтэх гээд байна, хүлээж бай гэсээр 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүргэсэн. 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бид нар арга буюу гэрээгээ цуцалж газар, орон сууцныхаа гэрчилгээг авах гэхэд “Манай эгч зээл хөөцөлдөх гээд аваад явчихсан” гээд өгөөгүй. Би арга буюу 2011 оны 8 дугаар сарын сүүлээр байшингийнхаа цонхыг хагалж хаалгаа эвдэж орж хүлээж авсан. Цагдаагийн байгууллага шалгаж үзэхэд дээрхи нөхдүүд миний газар, орон сууцыг 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдөр барьца тавьж, зээл авчихсан байсан. 

2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойших асуудлыг дурдъя. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар “Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, З******* уулын бэлд байршилтай 700 м.кв газар болон 35 м.кв хувийн сууц нь Ж.Хын өмч мөн” гэсэн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах хугаца хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учраас 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлтээ гаргасан. Гэтэл дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газрын бүртгэгч нь “Энэхүү газар нь анх н.Н*******ын нэр дээр бүртгэгдсэн байж байгаад н.Н*******аас Ж.Хын нэр дээр шилжсэн байна.  Дараа нь Ж.Х-аас Ц.Х-ийн нэр дээр, Ц.Х-гаас О.Ө-ийн нэр дээр шилжсэн бүртгэл хийгдсэн байна. Шүүхийн шийдвэрт энэ талаар нарийвчлан шийдээгүй учраас О.Ө-тэй хэлцэл хийж ир” гэсэн хариу өгсөн. Үүний дагуу О.Ө-тэй уулзах гэтэл гадаад улс уруу явсан байсан учраас түүний ээж н.О*******тэй уулзаж О.Ө-ийг дуудах, эсхүл Ж.Д******* гэдэг хүнийг олж өгөхийг хүссэн. Эдгээр хүмүүс олдохгүй байсан учраас дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хаж манай бүртгэлийг хийхгүй байх шалтгаанаа бичгээр өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу тус газраас бидэнд бичгээр 3 үндэслэл бүхий боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд дээд шатны байгууллага болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хсан боловч мөн бичгээр бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс О.Ө-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас шүүх хуралда зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзэж эрэн сурвалжилсан боловч О.Ө болон Ж.Д******* нар олдоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс О.Ө-ийн төрсөн эх н.О*******ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан боловч  шүүх хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Тухайн газрыг Ж.Х-ын нэр дээр бүртгүүлэх үндэслэл нь 2006 оноос хойш өмчилж авсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй эзэмшиж байгаа бөгөөд цаашид зарах, дахин төлөвлөлтөд оруулах, түрээслэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулахад зайлшгүй эзэмших, өмчлөх гэрчилгээтэй байхыг шаардаж байгаа юм. Шүүхээс гарцаагүй Ж.Х-ын өмч мөн гэдгийг тогтоосон тохиолдолд шүүхийн шийдвэрээс өмнөх гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болох ёстой. Тухайн шүүх хуралдааныг хийхээр хэргийн оролцогчийг хайж байх хугаца маргаан бүхий газрын гэрчилгээг дамжуулж, шилжүүлсэн байдаг. Ц.Х банкнаас аваад шууд Ж.Д*******ид шилжүүлж, Ж.Д******* нь О.Ө-т шилжүүлсэн байдаг. Энэхүү гэрээнүүдийг харвал бүгд халхавчилсан, нууцалсан, төлбөл зохих татвараас зайлсхийсан, татвар хураамж огт төлөөгүй хэлцлүүд байдаг.  Ж.Д******* нь хэргээ хүлээн, энэ хэрэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ц.Х нь түрүүчийн шүүх хуралда миний эрх ашиг хөндөгдөөгүй учраас шүүх хуралда оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. О.Ө дэлгэрэнгүй захиа ирүүлсэн. Хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээг нэгэндээ шилжүүлсэн учраас тухайн газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг Х-н нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Ж.Х-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: 

“...Эрхийн улсын бүртгэлийн Ү-220201*******, Г-220200******* дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З******* *******ын 2 дугаар гудамжны ******* тоот хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын анхны өмчлөгчөөр иргэн Ж.Х бүртгэгдсэн байсан бөгөөд 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Х-д өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсэн байна. Иргэн Ц.Х нь дээрх хувийн сууц болон газрыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Д******* /УП91*******/-ын өмчлөлд, иргэн Ж.Д******* нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр одоогийн өмчлөгч болох иргэн О.Ө /ЧП82/-ийн өмчлөлд тус тус  шилжүүлэн бүртгүүлсэн байна. 

Иргэн Ж.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хаж иргэн Ж.Хын өмчлөлд дээрх хувийн сууц болон газрыг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгт Баянз*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 тоот шийдвэрийг хавсаргасан байсан болно. Энэхүү шүүхийн шийдвэрийг үзэхэд одоогоор өмчлөх эрх нь хүчинтэй хэвээр байгаа иргэн О.Ө болон өмчлөх эрхээ шилжүүлсэн иргэн Ж.Д*******ийн эрхийн талаар огт дурдаагүй, тэрчлэн уг шүүхийн шийдвэр гарах үед иргэн Ц.Х нь маргаж буй хувийн сууц, газрын өмчлөгч биш болчихсон байсан зэргийг шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байсан тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтын дагуу өмчлөх эрх нь хүчинтэй хэвээр байгаа иргэн О.Өийн оролцоогүйгээр иргэн Ж.Хын өмчлөлд шилжүүлэн бүртгэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлгийг буцаасан болно. 

Шийдвэрийн агуулга нь уг хувийн сууц болон газрыг Ж.Х-т буцаан олгосугай гэсэн утгатай байдаг бөгөөд үүнийг бүртгэх гэхээр иргэн Ц.Х-н өмчлөлд биш О.Ө-ийн өмчлөлд 2015 оны 10 сарын 12-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр бүртгэгдсэн байсан. Гэтэл тухайн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй Ц.Х-гаас Ж.Д******* уруу шилжсэн, Ж.Д*******оос О.Ө-т шилжсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болгосон эсэх талаар тодорхой заагаагүй байсан. Уг шийдвэр нь 2016 онд гарсан байдаг бол дээр дурьдсан гэрээ хэлцлүүд нь 2015 онд хийгдсэн байдаг. Өнөөдрийг хүртэлх хугаца дээрх шилжүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр, хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлт огт ирээгүй байна. Иймээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг үндэслэн О.Ө-ийн эрх ашиг хөндөгдөж буй шалтгаанаар бүртгэхээс татгалзсан. 

Бүртгэлийн байгууллагын энэхүү эс үйлдэл нь хуулийн дагуу байсан бөгөөд хэрэв бүртгэсэн бол энэ нь өөрөө иргэний болон захиргааны эрх зүйн хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ц.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие анх Ж.Дтай худалдах, худалдан авах гэрээ байгуулан маргааны зүйл болох хашаа байшинг худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн. Улмаар бага үнээр зарсан гэх шалтгаанаар илүү мөнгө нэхээд миний бие тэрийг нь төлөхгүй гэснээс болж маргаан үүсч 5 жилийн нүүрийг үзэж байна. 

Баянз*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 шийдвэрээр орон сууцыг Хын өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гаргасныг миний бие мэдээгүй, тухайн үед миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б нь нэхэмжлэгчтэй хуувилдаж шүүхийн шийдвэр гаргуулсан болохыг миний бие сүүлд мэдэж Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан ба гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд Бг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр шалгаж байна. 

Нөгөө талаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо З*******-*******ын 2-******* тоотод байрлах 700 м.кв газартай 45 м.кв хашаа байшингийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хаж байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0881 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0005 тоот магадлалаар Ж.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба магадлал шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0005 тоот магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргасан боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “..Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана.” гэснийг зөрчиж хүсэлт гаргасан байхад мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг давж заалдах, хяналтын шатны шүүхэд зэрэг гаргасан байхад Улсын дээд шүүх 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 59 тоот тогтоолоор шинэ илэрсэн нөхцөл байдалд тооцсонд гайхаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд О.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ж.Д******* бид 2 Чингэлтэй дүүрэгт хашаа байшин хайж байгаад миний талын нагац болох Ц.Х, түүний нөхөр Ж.Бат нартай тааралдсан бөгөөд тэднийх хашаа байшингаа банкны өрөнд хураагдах болсон гээд хашаа байшинг 15 сая төгрөгөөр 8 сая төгрөг бэлнээр, 7 сая төгрөгт машиныг үнэлж авахаар тохиролцсон. 

Миний бие 2015 оны 5 дугаар сарын 08-нд Барс худалданы төвийн ойролцоох ХААН банкны 206527 тоот данснаас бэлэн 8 сая төгрөг зарлага хийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт (З гэж 210 тоотод суух албан хаагч) В ББСБ-ын найдваргүй өрийн зээлтэй хашаа байшингийн төлбөрийг төлж, банк бусын барьцаа чөлөөлж өгсөн болно. Миний найз залуу Ж.Д******* нь 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээл чөлөөлөгдөж гарсан өмч хөрөнгийн гэрчилгээнд худалдах худалдан авах гэрээ хэлцэл хийн өөрийн нэр дээр бэлэн өгсөн 8 сая төгрөгөөр гэрээ хийсэн ба үлдэгдэл 7 сая төгрөгөнд унаж явсан УНД улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй Тоёота Эстима автомашиныг өгсөн болно. Барьца тавигдсан өмч хөрөнгийн гэрчилгээ нь Ц.Х-ын нэртэй бөгөөд зээлдэгч нь Ж.Б байсан. Хашаа, байшингийн зөрүү төлбөрт өгсөн автомашин нь О*******ийн Ө миний хөдлөх хөрөнгө байсан юм. Бид бүрэн төлбөр тооцоо дуусч өмч хөрөнгөө авахаар очиход хөдөөнөөс ирсэн хашаа хороог харж байна гэсэн айл түрээсийн гэрээ барьчихсан “та нар хоосон цаас худалдан авч луйвардуулсан байна” гэж гарахгүй хэл ам хийсэн. Тэр үед бид хувь хүн хоорондын хэл ам маргаантай байсныг мэдсэн ба тухайн үеийн эцсийн тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэвлүүлэн авч шүүхийн тогтоолд байсан утасны дугаараар туслахтай ярьж өмгөөлөгч аван зөвлөгөө авч шүүхэд нэхэмжлэл гарган, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын албан хаагч Заас биеэр лавлагаа аван төлбөр төлсөн баримтыг хуулбарлан авсан. 

Тухайн үед авсан зөвлөгөө лавлага бүх асуудал Ц.Х-д гарсан, шийдвэр хүчин төгөлдөр болсон, маргаан бүрэн зогссон биднийг худалдан авалт хийхэд хүндрэл асуудал байхгүй гэсэн тайлбарыг өгч байсан болно. Тухайн үед бидний авч байсан зөвлөгөө, өмгөөлөгчийн магадлагаа, мөн бүх төлбөрийн баримт байшин сууцын зураг, тухайн үед болж өнгөрсөн маргаан нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ж.Д*******ийн захиргааны хэргийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд бүгд дурдагдсан болно.  

Биднийг хашаа байшингаа суллан авах нэлээн хоногийн хугаца Ж.Д нь өөрийн албан тушаал, нотиаратчийн эрхээ улсын тамга, тэмдгийг дур мэдэн өөрийн сонирхолд ашиглан ямар ч гэрчилгээ, баримт бичиггүйгээр түрээсийн гэрээ хийж өгсөн, удаа дараа утсаар биднийг айлган сүрдүүлж, байж боломгүй үгээр доромжилж байсан. Ж.Дтай зэрэгцэж Ж.Х гэх хүн гарч ирсэн ба өөрийн биеэр ирээгүй өөрийн бие төлөөлөгчөө явуулан цагдаагаар сүрдүүлж байшинг нураан талыг нь авч явсан. 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн төлөөлөгч дэслэгч цолтой Зоригоо гэж төрийн албан хаагч Д*******ийг өрөөндөө дуудан байцааж айлган сүрдүүлж байсан бөгөөд Ж.Хын төрсөн дүү Төрмах гэж хүнтэй, машинтай олон хүнтэй ирж “Ж.Х-ын гомдлыг тайлж байна” хэмээн авсан байшингийн талыг нь буулган авч явсан. Миний бие нь Ц.Х, Ж.Д, Ж.Х гэх этгээдүүдийн хоорондын өс хонзонгийн золиос болон хохирч байна. Байшин бүрэн нурсныг тухайн байшин, газрын ойролцоох айл хөршүүд, хог ачилтын компанийнхан бүрэн гэрчлэнэ. 

Төрмах, төрийн цагдаа Зоригоо нар бүх зургийг даран баталгаажуулж Ж.Х-ын зүгээс “дахин нэхэмжлэх зүйл байхгүй, угаасаа байгаагүй, энэ бол цэвэр Ж.Дын залилан” хэмээн бичиж гарын үсэг зурсан бөгөөд хувилбар хувийг ажлын байр ирж хувилан аваарай гэж байсан ба хэлсэн хугаца нь очиход нэхэмжлэл гаргасан шүүх рүү шилжүүлсэн нэхэмжлэлд чинь хавсаргагдан бүртгэгдсэн болно гэж Д*******ийг буцаасан байсан. 

Төрмах нь Ц.Х болон Ж.Д хоёрыг таньж байсан бөгөөд утсаар ярьсан дахин өргөдөл гомдол болохгүй гэж ам тангарийг авч өгөхөөр дуудсан боловч аль аль нь ирээгүй. Ж.Д албан ажлын байр нь очоод уулзаж чадаагүй байсан. 

Ц.Х, Ж.Б нар нэхэмжлэл гаргана гэж байсан ч Ж.Б өөрийн биеэр найз нөхдөө цуглуулан одоо байгаа байшинг буцаан босгож өгсөн. Уг байшинг босгоход 6 сая гаран төгрөг орсон бөгөөд 100 хувь миний хувийн өөрийн данснаас өөрийн төгрөг гарсныг тухайн үеийн орлого, зарлагын Х банкны 50 данс минь батлан хэлэх болно. Тэр явдлаас хойш Ж.Д гэж иргэн дахин тэнд ирээгүй. 

Ингээд миний бие нь байшинг гадна талыг босгож дуусгасны дараа 2015 оны 06 дугаар сарын 07-ны хавьцаа Ц.Хд УНА 5 улсын дугаартай авто машиныг Чингэлтэй дүүргийн Зургаан буудлын Хаан банкны 2 дугаар давхарт байрлах нотариатын газар нэр дээр нь бичиг баримтаа шилжүүлэн дахин маргаан хэрүүл үүсгээгүй салсан болно. 

Тухайн асуудлаас болж миний бие нь маш их хохирол амсаж хүүхэд эндэж сэтгэл санааны хямралд орж Ж.Д******* бид хоёрын дунд хэрүүл болж амьдрах боломжгүй болон миний бие нь 2015 оны 10 дугаар сард нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо З******* уулын 2 дугаар гудамж ******* тоот хаягт байрлах 186403181 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний Г-220200******* дугаартай газар, 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220201******* дугаартай гэрчилгээ бүхий хашаа байшинг өөрийн өмчлөлд шилжүүлсэн болно. 

Энэ явдлаас болон миний сэтгэл санаа маш хүнд нөхцөлтэй болсон бөгөөд бага хүүгийн хамтаар Шенгений орныг зорьсон болно. Миний бие нь уг хашаа байшинд 2015 оны 12 дугаар сар хүртэл амьдарсан бөгөөд тэр хүртэлх хугаца ямар нэгэн санал гомдол гарч байгаагүй. Мөн худалдахаар болж Н гэгч иргэн банкны лизингээр 20 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцон хууль дүрмийн дагуу баримт бүрдүүлж банкинд хсан ба тухайн үед банкны лизинг зогссоноос хойшлогдон миний бие нь гадаад улсыг зорих болж бүх бичиг баримт, мөн түлхүүрийн хамтаар худалдан авагчдаа итгэж үлдээн явсан. 

2016 оны 04 дүгээр сард зээл нээгдэж худалдан авагч Н нь банкны зээлдэгч эдийн засагчтай банкны судалгаа хийхээр хашаа байшинд очтол иргэн Ж.Дын түрээсийн гэрээтэй баримт барьсан айл түлхүүр тааруулан миний өмч хөрөнгөнд илт дээрэнгүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй халдан орсон байсан. Үүнээс болж миний худалдах асуудал цуцлагдсан. 

Иргэн Ж.Д ямар нэгэн гэрчилгээ баримт байхгүй улсын тамга тэмдгийг ашиглан өөрийн дураар удаа дараа түрээсийн гэрээ үйлдэж байна. Мөн тэр айлаас сарын 150.000 төгрөгийн түрээс авдаг. Хог, гэрлийн мөнгө огт тушаадаггүй, тогны тоолуур дур мэдэн сольж хувийн тоолуур тавьсан байсан. Миний бие нь иргэн Ж.Даас маш их хохирлын нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ. 

Гуравдагч этгээд Ж.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“... 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр О.Ө, Ц.Х бид гурав Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан З гэх албан хаагч В ф ББСБ-ын өрийн зээлтэй хашаа байшингийн төлбөр 8 сая төгрөгийн төлбөр төлж чөлөөлөн авсан. 

Миний бие нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээл чөлөөлөгдөн гарсан өмч хөрөнгийн гэрчилгээнд худалдах худалдан авах гэрээ хэлцэл хийж Ц.Ө бэлэн 8 сая төгрөг өгч, үлдэгдэл 7 сая төгрөгөнд унаж явсан 5 УНА улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй Toyota estima авто машиныг өгсөн. Барьца тавигдсан өмч хөрөнгийн гэрчилгээ Ц.Хгийн нэртэй байсан бөгөөд зээлдэгч нь Ж.Б байсан болно. 

Ингээд би авсан хашаа байшинд очиход уг хаша амьдарч байсан хүмүүс нь хөдөөнөөс ирсэн, хашаа хороог харж байна гээд түрээсийн гэрээ барьчихсан “та нар хоосон цаас худалдан авсан луйвардуулсан байна” гээд гарахгүй гэж хэл амаар тэмцэл хийсэн. Тэр үед бид хувь хүмүүсийн хоорондын маргаантай байсныг гэдгийг мэдсэн ба тухайн үеийн шүүхийн эцсийн тогтоолд байсан утасны дугаараар шүүгчийн туслахтай ярьж, өмгөөлөгч аван зөвлөгөө авсан. 

Тухайн үед зөвлөгөө лавлага бүх асуудал Ц.Хд гарсан шийдвэр хүчин төгөлдөр маргаан бүрэн зогссон бидэнд асуудал байхгүй гэсэн тайлбарыг өгсөн.. 

Бидний хашаа байшингаа суллан авах гэж нэлээн хэдэн хоногийн хугаца иргэн Ж.Д нь ямар ч гэрчилгээ баримт бичиггүйгээр түрээсийн гэрээ хийж өгсөн удаа дараа утсаар элдэв юм ярьж хараал урсгаж доромжилсон. Миний бие нь хашаа байшингийн гэрчилгээ байшинд амьдарч байсан хүмүүсийг хөөн  гаргаж, засвараа 2015 оны 06 дугаар сард эхэлсэн. Тэр үед Ж.Х гэдэг хүний дүү Төрмах гэж хүн намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн  2-р хэлтэст гомдол гарган дэслэгч цолтой Зоригоо гэдэг цагдаад бүх зүйлсийн талаар тайлбарлан хэлж, бүх бичиг баримтаа үзүүлж, иргэн Төрмах бид 2 уулзаж, “Ж.Д, Ц.Х 2 маргаантай юм байна” гэж Төрмах хэлсэн. Тэгээд байшингийн хажууд байсан өрөө, амбаар маягийн юмаа буулгаж авсан. Байшингийн зураг талбайн хойно байдаг шүүхэд өгсөн байгаа. 

Би 2015 оны 10 дугаар сард өөрийн нэр дээр байсан хашаа байшингийн бичиг баримтыг О.Өийн нэр дээр шилжүүлсэн байгаа тул түүний өмч хөрөнгө мөн болно. Гэтэл Ж.Д, Ж.Х, Ц.Х нарын хооронд маргаан гарч байгааг шүүхийн журмаар тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Х, О.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “... 2010 оны 10 сараас эхлээд Ц.Х маргаан бүхий хашаа байшинг түрээслэн суудаг байсан.  2015 оны 01 сард Ц.Х нь нөхрийн хамт ноолуур явах болсон бөгөөд ноолуур явах сургаар Ж.Д хашаа байшинг худалдана гэсэн байдаг. Ингээд 2011 оны 02 сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэхүү гэрээг Баянз******* дүүргийн нотариатад хийсэн байдаг. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтэс хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн тойрог бүхий нотариатад гэрээг хийгээгүй гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан.  Иймээс 2011 оны 04 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатад худалдах, худалдан авах гэрээ хийж үүнийг үндэслэн Ц.Хн өмчлөлд бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Гол маргаан нь газар худалдахтай холбоотой төлбөрийн маргаан байдаг. Ц.Хгаас 6 сая төгрөгийг Ж.Дд өгсөн бөгөөд үлдсэн төлбөрийн маргааныг байшингийн зарим хэсгийг нураан авч төлбөрт тооцон, тооцоог дууссан гэж үзсэн байдаг. О.Ө тайлбараа бичгээр шүүхэд ирүүлсэн бөгөөд тайлбарт тодорхой бичсэн байдаг. О.Ө, Ж.Д******* нар нь Ц.Хн өмчлөлд буй газар, орон сууцыг 15 сая төгрөгөөр худалдан авсан. Мөнгөө хэрхэн төлсөн талаар бичихдээ 8 сая төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага, өөрөөр хэлбэр “В” ББСБ-д тухайн хөрөнгө барьцаалагдсан байсан бөгөөд энэ хөрөнгийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 10 орчим сая төгрөгийн шийдвэр гарсан. Үүнд шийдвэр гүйцэтгэх байгууллагад 8 сая төгрөгийн төлбөр төлж, үлдэх 7 сая төгрөгийг О.Ө өөрийн эзэмшлийн УНИ 2 улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашиныг төлбөрт тооцож Ц.Х-ын нэр дээр шилжүүлсэн байдаг. Ингээд талууд хэлцэл байгуулан, тус хэлцлийн үндсэн дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буруу байна гэж үзэж байна. Газар, хувийн сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хангаад шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрээс гарах үр дагавар, хохирлыг тухайн шүүхээр шийдвэрлүүлэх байтал захиргааны хэргийн шүүхэд хаж байгаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудал гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж буй тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4, 7, 13, 19 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэл хүчин төгөлдөр, бүртгэлээс татгалзсан нь үндэслэлтэй байгаа учраас захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь 2014 онд тус шүүхэд хан “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын 2-******* тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Хн нэр дээр бүртгэсэн Ү-220201*******, Г-220200******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.Хын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” гэсэн шаардлага гарган уг шаардлагаар шүүх хэргийг шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 430 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар тогтоолыг Баянз*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 шийдвэрийг үндэслэн Улсын дээд шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна. 

Ийнхүү шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн адил нэхэмжлэлийн шаардлагаа “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын 2-******* тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Хн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220201*******, Г-220200******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.Х-т өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” хэмээн тодорхойлсон тул энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна. 

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын 2-******* тоот хаягт байрлах нэгж талбарын 18640318401481 дугаартай 700 м.кв газрыг нэхэмжлэгч Ж.Х нь анх 2006 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-220200******* дугаарт бүртгүүлж, 000068151 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ , харин уг хаша байрлах 45 м.кв амины сууцыг 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220201******* дугаарт бүртгүүлэн, 00013 дугаартай гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан  байжээ.

Ж.Хыг төлөөлж Ж.Д нь Ц.Х-тай 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын 2-******* тоот хаягт байрлах газар болон улсын бүртгэлд бүртгэгдээгүй 2 ширхэг байшин сууцыг газар худалдах гэрээний салшгүй хэсэг болгон 15 сая төгрөгөөр худалдахаар гэрээ хийж, мөн өдөр 36 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн  байна.

Ж.Х нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын 2-******* тоот хаягт байрлах 45 м.кв амины сууцыг 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220201******* дугаарт бүртгүүлсний дараа түүнээс “Г-220200******* дугаарт бүртгэгдсэн 700 м.кв газар, Ү-220201******* дугаарт бүртгэгдсэн 45 м.кв байшин хувийн сууцыг бусдад худалдах ...” эрхийг 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр /мөн 36 дугаартай нотариатч гэрчилсэн/ олгосноор  Ж.Д 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Хтай Г-220200******* дугаарт бүртгэгдсэн 700 м.кв газрыг 4 сая төгрөгөөр худалдах , Ү-220201******* дугаарт бүртгэгдсэн 45 м.кв байшин хувийн сууцыг 4 сая төгрөгөөр худалдах  гэрээг тус тус байгуулж, гэрээнүүдийг 4 дугаартай нотариатчаар гэрчлүүлжээ.

Дээрх гэрээнүүдийг үндэслэн Ц.Хн мэдүүлгээр 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-220200******* дугаарт бүртгэгдсэн 700 м.кв газар, Ү-220201******* дугаарт бүртгэгдсэн 45 м.кв байшин хувийн сууцны өмчлөгчөөр түүнийг бүртгэн 00006, 00013 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. 

Улмаар Ц.Х нь дээрх хувийн сууц болон газрыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Д******* /УП91*******/-ын өмчлөлд, иргэн Ж.Д******* нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр одоогийн өмчлөгч болох иргэн О.Ө /ЧП82/-ийн өмчлөлд тус тус  шилжүүлж, тэдгээр нь өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн  байна.  

Ж.Д******* нь Ц.Х-гаас газар, хувийн сууцыг худалдан авахдаа О.Өийн хамт 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт В ББСБ-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсныг төлбөрийг барагдуулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны дагуу авсан хэмээн гуравдагч этгээд Ж.Д*******, О.Ө нарын тайлбарт дурдсан байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтууд ирүүлээгүй ч энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан Ц.Х-гаас Ж.Б-д олгосон итгэмжлэл, Ж.Б болон В ББСБ хооронд хийгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1846 дугаар захирамжаар тогтоогдож  байна.

Түүнчлэн тэдгээрийн тайлбарт дурьдагдсан “худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлбөрийг данснаас зарлага хийн төлсөн, мөн өөрийн эзэмшлийн автомашиныг үнийн дүнд тооцон шилжүүлсэн” гэх байдал нь О.Ө-ийн банкин дахь дансны хуулга, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаагаар  тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй болно.

Ийнхүү маргаан бүхий хувийн сууц болон газрыг өмчлөх эрхийг Ц.Х-гаас Ж.Д*******ид 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр,  Ж.Д*******оос О.Ө-т 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, тэдгээрийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлтэй ямарваа этгээд маргаагүй, дээрх гэрээнүүд болон эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.    

Ж.Х-аас Ц.Х-д холбогдуулан “2011 оны 4 сард хийсэн газар, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, дээрх гэрээг 2011 оны 6 дугаар сарын 13-нд цуцалс тооцож, Ц.Х-ын нэр дээрх газар, хувийн сууц өмчлөх гэрчилгээг хүчингүйд тооцуулж, Ц.Х-гаас гэрчилгээг гаргуулж Ж.Х-т олгуулах” нэхэмжлэл гаргаснаар Баянз*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрээр  “...худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлсэн гэдгээ нотлоогүй тул гэрээний үүргийг тогтоосон хугаца нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэж үзэн гэрээг цуцалсан нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэн, “Ц.Х-гаас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З******* *******ын 2-******* тоотод байрлах хувийн сууц болон газрыг гаргуулж, Ж.Хт буцаан олгохоор шийдвэрлэсэн” ба уг шийдвэрийн дагуу дээрх газар болон сууцыг өмчлөх эрхээ сэргээн бүртгүүлэхээр Ж.Х-ын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан мэдүүлгийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс  бүртгэхээс татгалзан буцаасан, уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 12/7269 тоотоор “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй хэмээн бүртгэхээс татгалзан буцаасан нь үндэслэлтэй” гэж хариу өгчээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                              

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ц.Х-гаас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З******* *******ын 2-******* тоотод байрлах хувийн сууц болон газрыг гаргуулж, Ж.Х-т буцаан олгохоор шийдвэрлэсэн Баянз*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрийн дагуу Ж.Хын нэр дээр бүртгүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль бус” хэмээн маргажээ. 

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 “мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг  нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаар өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр Ж.Х-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй хэмээн бүртгэхээс татгалзаж буцаасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ж.Х-ын өмчлөлд дээрх хувийн сууц болон газрыг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт Баянз*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрийг хавсаргасан байсан ч уг шийдвэрт өмчлөгч О.Ө болон өмчлөх эрхээ шилжүүлсэн Ж.Д*******ийн эрхийн талаар болон тэдний өмчлөх эрхээ шилжүүлсэн гэрээний талаар дүгнээгүй, шийдвэрлээгүйн дээр, уг шүүхийн шийдвэр гарах үед иргэн Ц.Х нь маргаж буй хувийн сууц, газрын өмчлөгч биш болчихсон байсан тул өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Ж.Х-ын өмчлөлд бүртгэх боломжгүй” гэж тайлбарлажээ.  

Дээр дүгнэснээр маргаан бүхий хувийн сууц болон газрыг өмчлөх эрхийг Ц.Х-гаас Ж.Д*******ид 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр,  Ж.Д*******оос О.Ө-т 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, тэдгээрийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлтэй ямарваа этгээд маргаагүй, дээрх гэрээнүүд болон эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.    

Дээрх үйл баримтуудыг дүгнээд дараах үндэслэлээр “...Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын 2-******* тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Х-ын нэр дээр бүртгэсэн Ү-220201*******, Г-220200******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.Х-ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын .. тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Хн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202*******, Г-220******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрхийн улсын бүртгэл нэгдсэн, үнэн зөв байх бөгөөд 7.2-т зааснаар Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно. 

Өөрөөр хэлбэл О.Ө нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлсэн тул түүний хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс түүний өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйн дээр, түүний өмчлөлд маргаан бүхий эд хөрөнгүүдийг бүртгэснийг хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслээгүй болно.  

Харин 2015 онд хэлцлийн үндсэн дээр О.Өийн өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад “2011 оны Ц.Х, Ж.Х нарын хоорондох гэрээг цуцлагдс тооцож гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Хт буцаан олгохоор шийдвэрлэсэн” шүүхийн 2016 оны шийдвэрээр өмчлөх эрхээ шилжүүлсэн Ц.Х-ын нэр дээр бүртгэгдсэн байсан бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ойлгомжгүйн дээр үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Г-220200*******, Ү-220201******* дугаарт бүртгэгдсэн газар болон хувийн сууцыг Ц.Х-ын өмчлөлд анх 2011 оны 4 дүгээр сарын 14-ний бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйлдлийг буруутгаагүй, Ж.Х-аас Ж.Дд эрх олгосноор Ж.Д болон Ц.Х нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр хийгдсэн энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар тухайн үед болон одоо маргаагүй атлаа өмчлөгч өөрчлөгдөн бүртгэгдсэнээс хойш гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн өмнөх бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

2. Нэхэмжлэлийн “Ж.Х-т өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” шаардлагын тухайд:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд ийнхүү 2015 онд хийгдсэн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад “2011 оны гэрээг цуцлагдс тооцож гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор 2016 онд шийдвэрлэсэн” шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх боломжгүй. Энэ тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн ... ий зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэнээс олгох зөвшөөрлийг  нотариатаар гэрчлүүлсэн байх”-ыг шаардаж, мөн хуулийн 14.1.9-д зааснаар “мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа” үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бүртгэлийн байгууллагын шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.  

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө  нь бүртгэгдсэн бүртгэл хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг бүртгэлийн үйл ажиллага хориглодог”, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол ... хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасан тул О.Өийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220201*******, Г-220200******* дугаар бүртгэл хүчинтэй байхад уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ж.Х-ын  өмчлөлд дахин бүртгэх үндэслэлгүйн дээр ийнхүү бүртгэх үндэслэлгүй байхад гэрчилгээ бичиж олгох боломжгүй юм. 

Нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хууль бусаар зөрчөөгүй гэж дүгнэсний учир нь гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагаврыг арилгахад гэрээний зүйлийг харилцан буцаах боломжгүй тохиолдолд үнийг гаргуулах зохицуулалт Иргэний хуульд бий бөгөөд нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хохирлоо гэрээний нөгөө талаас нэхэмжлэх эрхтэй байна.

Баянз*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрээр цуцлагдс тооцогдсон гэрээний нэг тал буюу иргэний хэргийн маргааны хариуцагч нь эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй О.Ө биш өөр этгээд тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан “шүүх ...-ийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх” зохицуулалт хамааралгүй юм. 

Иймд Баянз*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрийг үндэслэн бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгээр Ж.Хын өмчлөлд бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Ж.Хт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын 2-******* тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Ж.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2016 онд гаргасан “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо З*******-*******ын 2-******* тоот 700 м.кв газар, 45 м.кв хувийн сууц бүртгэл хийж, Ж.Хын нэр дээр гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 881 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар магадлалаар “... өмнө нь уг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байгаа” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар уг шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй байна. 

Өөрөөр хэлбэл энэхүү улсын бүртгэлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр одоогоор байхгүй тул энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үгүй гэж үзэж шийдвэрлэлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даас гаргасан “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З*******-*******ын .. тоот хаягт байрлах 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Х-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220201*******, Г-220200******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.Х-т өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ХАЛИУНА