Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 09

 

Д.П д холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                              Прокурор Ч.Энхжаргал

                                              Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжинд прокурорын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 04 дугаартай эсэргүүцлээр, Д.П д холбогдох эрүүгийн 1726000980070 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 159 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 250000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Монгол овогт Дүүмаагийн П  /РД:ЧЖ65071414/

 

Д.П  нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дэх засмал замын хажууд хохирогч Ч.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Монгол овгийн Дүүмаагийн П д холбогдох эрүүгийн 1726000980070 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, Д.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Хохирогч Ч.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 41-р хуудас/ тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас
амь нас эрүүл мэнд бусад эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус
хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд
шинжээчийн дүгнэлтэд эрүүл мэндийн хохирол хүлээсэн Ч.Б ын биед
учирсан гэмтлийн талаар тодорхой тусгасан. Шүүгч мөрдөгчийн тогтоолд хохирогчоор хэнийг тогтоосон нь тодорхойгүй байхад хохирогчоор тогтоогдоогүй Ч.Б аас мэдүүлэг авсан нь хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, мөрдөгчийн тогтоолд хохирогчийн овог нэрийг бичээгүй алдааг хохирогчоор тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчоор хэнийг тогтоосон эсэх асуудалд эргэлзээ төрж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаж, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэх боломжтой. Гэмт хэрэг гарсан газар нутгийн харьяаллаар уг гэмт хэрэг Өвөрхангай аймгийн Тарагт суманд үйлдэгдсэн тул эрүүгийн хэрэгт Тарагт сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч А.Ганбаатар энэ хэрэгт гомдол мэдээллээс нь эхлээд хэрэг бүртгэлтийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэлх ажиллагааг явуулсан байдаг. Захирамжид дурьдсан гэрч Б.Батзориг, Б.Түмэнбаяр, Ц.Эрдэнэсүрэн нараас мэдүүлэг авахдаа тэргүү хэсэгт Г.Энхбаяр гэж бичиж буюу загвар дээр өөрийн нэрийг өөрчлөлгүй, техникийн шинжтэй алдаа гарган мэдүүлэг авсан А.Ганбаатар гэж бичиж өөрийн гарын үсгээ зурсан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан шүүх хуралдаанд прокурор оролцоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд дээрх мэдүүлэг өгсөн гэрч Б.Батзориг, Б.Түмэнбаяр, Ц.Эрдэнэсүрэн, хохирогч Ч.Б  нарыг шүүх хуралдаанд оролцуулж, дээрх этгээдүүдээс хэн мэдүүлэг авсныг тодруулах боломжтой гэж үзэн дуудах талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх дээрх асуудлыг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг, нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжид эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэлт хийсэн атлаа удирдлага болгох хууль тогтоомжийн заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 /хэргийг прокурорт буцаах/ 1.3 /хэргийг түдгэлзүүлэх/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг /шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх/ удирдлага болгон прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцэхгүй байна. Яллагдагч Д.П т холбогдох эрүүгийн 1726000980070 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон тул захирамжид дурьдсан дээрх асуудлыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “хохирогчоор тогтоох” тухай мөрдөгчийн тогтоолд хэнийг хохирогчоор тогтоосон нь тодорхойгүй байхад тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй иргэн Ч.Б аас хохирогчийн мэдүүлэг авсан, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Энхбаяр нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрч Б.Батзориг, Б.Түмэнбаяр нараас, мөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрч Ц.Эрдэнэсүрэнгээс тус тус гэрчийн мэдүүлэг авсан байхад цагдаагийн дэслэгч А.Ганбаатар гэх хүн гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд дээрх гэрчүүдээс Г.Энхбаяр, А.Ганбаатар нарын хэн нь мэдүүлэг авсан болох нь тодорхойгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй  гарсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан сэжигтний эцэг, эхийн нэрийг бичээгүй /хх-ийн 54х/, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэргийг прокурорт буцаах тухай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэргийг түдгэлзүүлэх заалтыг баримталсан нь буруу байх тул тус заалтаас “1.3” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжийн удирдлага болгосон хэсгээс “1.3” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ч.Энхжаргалыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                        ШҮҮГЧИД                               В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                        Н.ЭНХМАА