| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/11 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/11
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.*******т холбогдох 2123000000010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ******* ХХК-д ******* ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүд, аавын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар ИХ********.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч А.*******ыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахад нь хууль ёсны шаардлага тавьсан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, албаны тоног төхөөрөмж болох ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын шилийг хагалж хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт:
- Шүүгдэгч А.*******ын өгсөн: “...Үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй. Машиныг засварын газар аваачаад шилийг нь солиулсан. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Замын цагдаагийн зохицуулагч , , нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь А.******* гэгч залуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдаад шаардлага тавихад эсэргүүцэж байгаад Цагдаагийн газрын эзэмшлийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хойд шилийг хөлөөрөө өшиглөж хагалсан байсан. Манай байгууллагын албаны автомашины шил хагарч хохирол учирсан. Хагарсан шил 40 мянган төгрөгийн үнэлгээтэй байдаг юм байна лээ. Хохирлыг барагдуулсан байгаа. Хохирлыг барагдуулсан тул манай байгууллагад болон надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,
2. Гэрч Д.ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай гэрийн хүн А.******* нь гэх найзындаа очоод 22 цагийн үед архи уучихсан ирсэн. Орж ирээд унтаад өнөө өглөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 07- ны өглөө ахиж найзындаа ороод ирэхдээ архи уусан орж ирсэн. Тэгээд гэрт байж байхад миний сайн танихгүй нэг найз нь нөхөр лүү утсаар яриад машины юм дөхүүлээд өгөөч гэхээр нь нөхөр бид хоёр 13 цаг өнгөрч байхад хамт гэрээс өөрийн Спринтер маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр гараад ногоон хашаанд нөхрийн найзын гэрийн гадна очсон. Очоод би ороогүй, нөхөр найзынх руугаа орж машины сэлбэг өгөөд удаагүй гараад ирсэн. Гарч ирээд гэр лүү явж байхад тойрог дээр цагдаа зогсоох гээд дохиход нөхөр зогсохгүй зугтаад баазын “Ундарга” ШТС-ын ойролцоо баригдаад зогссон. Зогсоход цагдаа нар ирээд авч явна гээд машинд суулгах гэсэн боловч манай нөхөр суухгүй гэж эсэргүүцээд цагдаа нар хөл гараас нь татаж оруулахад орж суунгуут цагдаагийн алаг машины хойд цонхыг нь гутлаараа өшиглөөд хагалчихсан.” гэх мэдүүлэг /ххийн 26-27-р хуудас/,
3. Гэрч Б.ийн өгсөн: “...Тухайн үед ахлагч М. очиж шалгахад жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолоочийг машинаас нь буулгаад албаны машинд суулгах шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлсэн. Ахлах ахлагч бид хоёр татаж суулгаад араас нь суух хугацаанд л хөлөөрөө машины зүүн талын арын хаалганы цонхыг гутлаараа өшиглөөд хагалчихсан. Завханы Цагдаагийн газрын эзэмшилд байдаг ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгслийн зөв талын ард талын хаалганы шил хагарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
4. Гэрч Ш.ийн “...Тухайн үед ахлагч М. очиж шалгахад жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолоочийг машинаас нь буулгаад албаны машинд суух шаардлагыг тавиад Б. бид хоёр татаж суулгаад араас нь суух хугацаанд л хөлөөрөө машины зүүн талын арын хаалганы цонхыг өшиглөөд хагалчихсан. Тэгээд цагдаа дээр авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
5. Гэрч М.ын “...Тухайн үед би очиж шалгахад жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолоочийг машинаас нь буулгаад албаны машинд суух шаардлагыг эхэлж би тавихад жолооч А.******* ахин эсэргүүцэл үзүүлсэн. Тэгэхээр нь ахлах ахлагч Б., ахлах ахлагч Ш. 2 машинд суулгаад араас нь суух хугацаанд л хөлөөрөө машины зүүн талын арын хаалганы цонхыг өшиглөөд хагалчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
6. А.*******ын яллагдагчаар өгсөн: “...Замын цагдаа намайг машинаасаа буугаад албаныхаа алаг машин руу суу гэхээр нь би суухгүй гээд тэгсэн намайг 2 замын цагдаа 2 талаас сугадаж татаад цагдаагийн албаны алаг машин руу суулгасан юм. Миний уур хүрээд машин руу оронгуутаа зүүн талынх нь хойд хаалганы шилийг нь хөлөөрөө өшиглөөд хагалчихсан юм. Тухайн үед архи уучихсан бас уур хүрсэндээ тийм зүйл хийсэн нь миний буруу.” гэх мэдүүлэг /ххийн 47-48-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэргийн үйл баримт нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байх тул дээрх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж. нь мөрдөн байцаалтын шатанд “...Манай байгууллагын автомашины шил хагарсан хохирол учирсан, хагарсан шил 40.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг юм билээ. Хохирлыг барагдуулсан байгаа.” гэсэн байх тул шүүгдэгч А.*******ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч А.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 49 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч А.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн шүүгдэгчид хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч А.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч А.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж, Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.*******т мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч А.*******т “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч А.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ