Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ы ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******т холбогдох 2123000000009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр-3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы *******, /РД:ИЮ******/

Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх газарт Н.*******той “Загасны тор татаж, гэмтээлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хүрзээр 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх газарт Н.*******той “Загасны тор татаж, гэмтээлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хүрзээр араас нь 2 удаа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: О.******* өөрийг нь хүрзээр араас нь 2 удаа цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Н.*******ын “...Тухайн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* сумын гэх газарт би загас барихаар хоёр тор тавьсан байсан юм. Тэгсэн миний торыг ******* сумын харьяат ******* гэх залуу ...сугалаад гаргаад ирсэн байхаар нь чамайг миний торыг хэн тат гэсэн юм гэж хэлээд цаашаа явж байж байтал араас ирээд чи яасан том пизда вэ гээд намайг тороо янзлаад зогсож байтал араас ирээд ...миний толгойн ард тал руу нэг удаа, мөр рүү нэг удаа нийт 2 удаа дөрвөлжин хүрзээр цохисон юм. Толгой руу цохиход миний толгой хагарч сум руу явж эмнэлэг орж оёо тавиулсан юм...” гэсэн мэдүүлгээр, Н.*******ыг О.******* хүрзээр цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.ын “...Н.******* ах ******* гэдэгтэй маргалдаад байсан чи миний торыг хэлж байгаад татахгүй тэгээд бас тастаад хаячихсан байна гээд тэгээд бид хоёр Н.******* ахын тасалсан торыг янзлах гээд татаад байж байтал ******* гэгч хүрч ирээд ******* ахыг хүрзээр толгойн тус газар нь 2 удаа цохисон чинь ******* ах газарт унангуут нь би явж очоод *******ийг бариад автал намайг мөргөчихсөн тэгээд бүгд нуураас гараад цусыг нь цэвэрлээд толгойг нь боогоод бид хоёр сумын төв рүү яваад *******, нар нууран дээр үлдсэн...” гэсэн мэдүүлгээр, О.*******той хамт явсан гэрч Д.ийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ******* сум багийн нутагт байх ан дээр байж байтал ******* гэх хүн нэг залуугийн хамтаар бид 2 дээр ирсэн юм. Бид 2 дээр ирээд юм ярьж байгаад надтай цуг явсан О.******* таны 1 торыг татаж үзсэн чинь хэцлээд мөсөндөө наалдсан байна үлдсэн торыг гаргаад тавьчихлаа гэж хэлэхэд Н.******* нь чи миний торыг татдаг хэн бэ гээд учиргүй уурлаад байсан. Тэгээд уурлаад байхаар нь өмнө нь би танд 4 тор татуулаад 4 хоног татуулсан ш дээ ийм юманд уурлаад яах вэ гэж хэлсэн юм. Тэгээд уурлаад болохгүй болохоор нь орхичхоод яваад өгсөн юм. Тэгсэн нэг цагийн дараа байх өөрийн торыг татсан юм чинь одоо татаж байгаа торыг таталцаад өгчихье гээд туслах санаатай бас уучлалт гуйх санаатай очсон юм. Тэгсэн Н.******* уурласан хэвээрээ хүний хор шар малтсан чи ингэдэггүй юм, чи хэн юм, чи болоогүй, гэх зэргийн үг хэлээд байсан юм. Тэгээд муудалцаж байгаад нэг мэдсэн ******* барьж явсан хүрзээрээ толгой руу цохиод тэгээд гэх залуу бид 2 салгасан юм....” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.гийн “...2020 оны 12 дугаар сарын 19-ны оройны 17 цагийн үед байх би Н.*******ын дугаар луу залгасан чинь дуудаж байсан тэгсэн гэдэг залуу утсыг нь авсан юм. Тэгээд би хаана явна гэж асуухад бид хоёр сумын эмнэлэг дээр байна гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь би яасан юу болсон юм гэж асуухад гэх залуу Н.******* ах асуудалтай болоод эмнэлэг дээр ирсэн байна гээд утсаа тасалсан юм. Тэгээд би яасан юм бол гэж бодоод эмнэлэг дээр яваад очтол Н.*******ыг сумын гэдэг эмч үзээд толгойд нь оёдол тавилаа гээд үзээд байж байсан юм. Тэгээд эмч тодорхойлолт хийж өгөөд тэгээд бид хэд гэр лүүгээ явсан юм. Тэгээд гэртээ очоод байж байтал О.*******, нар манай гэрт ирээд эмнэлэгт үзүүлж харуулж байна уу гэж асууж ирсэн. Тэгээд маргааш аймгийн төв орж эмнэлэгт үзүүлж харуулъя гэж дагуулж ирээд эмнэлэгт үзүүлэн томографикийн шинжилгээ өгөхөд зүүн талын чих хэнгэрэг урагдсан, тархины дагз цууралттай гэж оношилгоо гарсан юм... ан дээр тор тавьсан байсныг О.******* урж, завааруулж, тастаад хаясан байсан тэрнээс бол маргалдсан гэж ярьж байсан... О.******* нь хүрзээр толгой руу нэг удаа, мөн дал нуруу нь бас нэг цохисон гэж ярьж байсан. Өөр цохисон зүйл байхгүй гэсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.гийн “...2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай дүү Н.*******ын эхнэр болох С. гэгч над руу залгаад Н.*******ыг Завхан аймгийн ******* сумын харьяат ******* гэх нөхөр зодсон байна гэж хэлсэн тэгээд би яагаад одоо надад хэлж байгаа юм гэсэн чинь эмнэлэгт үзүүлээд шинжилгээний хариу гарсны дараа танд хэлье сэтгэлийг нь зовоогоод яах вэ гээд хэлээгүй юм гэсэн тэгээд цагдаад мэдэгдсэн юм уу гэж асуухад бие нь гайгүй бол ингээд өнгөрөөчихье гэж бодсон ******* нэг л биш байна эмчид үзүүлсэн чинь толгойны яс цуурсан, чихний хэнгэрэг хагарсан гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд би Н.*******той эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзсан юм. Тэгээд бие хүнд байнгын толгой өвдөж байна гээд байсан болохоор ерөөсөө цагдаагийн байгууллагад шалгуулъя гэж бодоод 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн юм...” гэсэн мэдүүлгээр, О.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Н.******* ах над руу уурласан хэвээрээ чи яахаараа миний торыг татаж, тастаж хаядаг юм гэж дайраад тэгээд тэрнээсээ болж хоорондоо маргалдаад тэгээд би уураа барьж дийлэхгүй барьж явсан хүрзээрээ толгойн хэсэг рүү цохисон юм. Тэгээд цохичхоод харсан чинь толгойноос нь цус гарч байхаар нь нуураас гарч эрэг дээр нь очиж цусыг нь цэвэрлэж өгөөд тэгээд түрүүлээд очиж эмнэлэгт үзүүлээд байж бай гэж хэлээд явуулсан юм...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 000000008 дугаартай “...Н.*******ын биед гэмтэл учирсан байна... 2.Иргэн Н.*******ын биед: Дагзны ясны цууралт, хамрын таславч ясны мурийлт, хэнгэргэн хальсны цооролт, толгойн оройн зүүн ар хэсэгт шарх, зүүн чихний омогт шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хохирогчийн зааж байгаа хугацаатай тохирч байна. 4.Учирсан гэмтэл нь гадны цохилт болон бусад зүйлийн гэмтлээс үүссэн байна. 5. Иргэн Н.*******ын биед: Дагзны ясны цууралт, хамрын таславч ясны мурийлт, хэнгэргэн хальсны цооролт, толгойн оройн зүүн ар хэсэгт шарх, зүүн чихний омогт шарх, гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Тухайн гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч О.******* нь хохирогчийн толгойн тус газарт хүрзээр 2 удаа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч О.******* нь иргэн Н.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг хүрзээр цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд О.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь “Миний эрүүл мэндэд учруулсан хохирлын эмчилгээний зардал болох 2700000 төгрөгийг өгсөн” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч О.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч О.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ