Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох 2123000000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1969 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 51 настай эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Завхан аймгийн Улиастай сумын багийн оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* /РД:ИЭ**********/

Шүүгдэгч П.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын ******* багт байрлах Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэх зорилгоор очихдоо иргэн Г.*******тэй “миний өмнүүр орж эмчилгээ хийлгэх гэлээ” гэсэн шалтгаанаар түүнийг зодсон буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч . шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Г.******* шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: П.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын ******* багт байрлах Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэх зорилгоор очихдоо иргэн Г.*******тэй “миний өмнүүр орж эмчилгээ хийлгэх гэлээ” гэсэн шалтгаанаар маргаж түүнийг зодсон хэргийн үйл баримт нь зодсон талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******ийн “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн үед би Нэгдсэн эмнэлэг дээр эмчилгээгээ хийлгэх гээд аппаратад ордог өрөөндөө ороо засаад байж байсан чинь нэг эрэгтэй гаднаас орж ирээд намайг “би орох гэж байхад чи яагаад ордог юм” гээд уурлаад байхаар нь би “чи хаанахын хэн юм солиороод байгаарай” пизда минь гэсэн чинь уурлаад над руу сандал аваад шидчихсэн юм. Миний баруун нүдний дээр дух хэсэгт сандал цохиж би гэмтсэн юм. Миний духнаас цус гоожоод тогтохгүй түргэн дээр очоод оёо тавиулсан юм. Миний баруун нүдний дээд дух хэсэгт онож тэр хэсгийн арьс нь язарсан шарх гэмтэл авч оёулсан. Би *******ийг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч руу сандал авч шидсэн талаар мэдүүлсэн гэрч Д.*******ын “...Би Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмжийн инженерийн ажилтай. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ...бөөрний аппаратад ордог өрөөнд би аппаратаа бэлдээд байж байсан. Гаднаас ******* орж ирээд тэр 2 хоорондоо хэрэлдсэн. Тэгсэн ******* гуай ******* лүү сандал авч шидсэн. ...Шидсэн сандал нь *******ийн баруун нүдний дээд дух хэсэгт онож язарч цус гоожиж байсан. ...Тухайн үед *******ийн эмчилгээнд орох ээлж биш байсан. *******ийн орох ээлж дээр ******* гуай түрүүлж орсноос болж маргалдсан... Нэг удаа сандал авч шидээд баруун дух хэсэгт онож гэмтээсэн өөр цохисон зүйл байхгүй. *******ийг ******* цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлгээр, Тухайн өдөр сувилагчаар ажиллаж байсан гэрч Х.*******ын “...Би нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай. ...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад намайг ажилдаа ирэхэд хажуугийн эмчилгээний өрөөнд хүмүүс том дуугаралдаад байхаар нь би ортол *******ийн духных нь баруун дээд хэсгийн хуйх нь зүсэгдэж цус гоожиж байсан. 103 дээр очиж 6 ширхэг оёдол тавиулсан юм. ******* *******ийг цохиж зодоогүй. ...Тухайн өдөр ******* нь үдээс хойш орох хуваарьтай байсан хүний хуваарь дээр түрүүлж ирээд орох гээд ороо засаж байхад нь ******* таны орох ээлж биш шүү дээ гэж хэлснээс болж маргалдсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Г.******* рүү шүүгдэгч П.******* сандал авч шидсэн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ын “...******* ах сандал аваад нөгөө хүн рүү шидэхэд ...дух хэсэг рүү нь сандал цохиод цус гоожсон...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч П.*******ийн “...айлгах гээд сандал аваад шидсэн чинь орон дээрээс нь ойгоод духны баруун дээд хэсэг рүү нь цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Г.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000000017 дугаартай “...Иргэн Г.*******ийн биед духны баруун урд талд шарх гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2021 оны 01 дүгээр сарын 12-нд үүссэн байх боломжтой. 4.Тухайн гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн Г.*******ийн биед: Духны баруун урд талд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч П.******* нь иргэн Г.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн э үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч П.*******ийн дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Прокуророос шүүгдэгч П.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Улсын яллагч шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, учирсан хохирлоо төлсөн, хохирогчийн гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх саналыг гаргаж байгаа бөгөөд шүүгдэгч П.*******т ялаас чөлөөлөх санал танилцуулахад хүлээн зөвшөөрчээ. Иймд шүүх улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 1.8 , 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч П. *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч П.*******т 2021 оны 02 дугаар сарын 08-н таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч П.*******оос хохирогч Г.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч П.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА