Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00330

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00330

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00265/И хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошуу 6 дугаар гудамжны 4-р байрны 1-26 тоотод оршин суух Б.Солонго /ШЕ84060404/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сумын 1-р баг, Чандмань 1-1 тоотод оршин суух Г.Оргил /НХ84061611/-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Солонго, хариуцагч Г.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Солонго шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Миний бие Бодьцэцэг овогтой Солонго нь 2006 онд Ганболд овогтой Оргилтой гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн юм. Энэ хугацаанд 2006 онд Оюу-Эрдэнийг төрүүлсэн. 2006-2011 онд Төв аймгийн Баянчандмань суманд өрх тусгаарлан амьдарч байсан. 2011 оноос гэр бүлийн таарамжгүй асуудал гарч тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд 2014 онд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гарган эвлэрүүлэн зуучлах хугацаа аваад эвлэрээгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гарсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй болон харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгө болон үр хүүхдийн маргаангүй тул гэрлэлт цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Оргил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “- Б.Солонго бид хоёр 2006 онд гэр бүл болсно бөгөөд одоо Б.Солонго нь өөр гэр бүлтэй болж, хүүхэд нь төрөх гэж байгаа учир эвлэрэх боломжгүй. Охин О.Оюун-Эрдэнийг ээж Б.Солонго дээр үлдээхийг хүлээ зөвшөөрч байна. Б.Солонго бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.Солонго нь “...эд хөрөнгө болон үр хүүхдийн маргаангүй тул гэрлэлт цуцалж өгнө үү...” гэж,

Хариуцагч Г.Оргил нь “...Охин О.Оюун-Эрдэнийг ээж Б.Солонго дээр үлдээхийг хүлээ зөвшөөрч байна. Б.Солонго бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү...” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөөрч тайлбарлажээ.

Зохигчид буюу гэрлэгчид нь 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулж  /хх-н 7/, 2006 оны 09 дугаар сарын 15-ны өдөр Оргилын Оюун-Эрдэнэ төрж /хх-н 8/, Г.Батбаатар, М.Нармандах нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос одоог хүртэл тусдаа амьдарч, нэхэмжлэгч Б.Солонго нь өөр гэр бүлтэй болсон нь нотлогдож байна.

Б.Солонго, Г.Оргил нар нь цаашид эвлэрэн буцаж амьдрах боломжгүй болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул гэрлэлтийг нь цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэрлэгчид охин О.Оюун-Эрдэнийн асрамж, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Г.Оргилоос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1, 14.4-д тус тус зааснаар Ганболдын Оргил, Бодьцэцэгийн Солонго нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэрлэгчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оргилоос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

5.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ