| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00233/и |
| Дугаар | 151/ШШ2017/00332 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2017/00332
| 2017 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2017/00332 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00157/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Өндөрширээт сумын 1-р багт оршин суух Лодойн Намжилсүрэн /НР58100661/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Намжилсүрэн, гэрч Д.Сүхбаатар, А.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Намжилсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Миний бие 1974 онд Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1974 оноос 1991 оныг дуустал ажиллаж байгаад Хөгжил нэгдэл нь Хөгжил ХК болоход 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 05 сарын 31-ийг дуустал тасралтгүй малнаар ажилласан. Миний тухайн үед авч байсан шагналын баримтууд, зураг үрэгдсэн ба архиваас миний ажиллаж байсан үеийн баримтууд гарч ирэхгүй байгаа гэсэн лавлагааг шүүхэд өгсөн.
Иймд гэрч Д.Сүхбаатар, А.Чимгээ нарыг гэрчээр асууж мөн миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн бичилтүүдийг үндэслэн миний “Хөгжил” ХК-д 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 05 сарын 31-ийг хүртэл малчнаар ажиллаж байсан 2 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Намжилсүрэн нь Төв аймгийн Өндөрширээт сумын “Хөгжил” ХК-д 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 05 сарын 31-ийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Л.Намжилсүрэн нь Төв аймгийн Өндөрширээт сумын “Хөгжил” ХК-д 1992 оны 01 сарын 12-ны өдрөөс 1994 оны 05 сарын 31-ий өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Л.Намжилсүрэнгийн ажиллаж байдал нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: - Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргаас 1991 оноос 11 сарын 01-ний өдөр Д.Сүхбаатарт олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 17/, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн дарга Н.Сэрдамбаас 1991 оноос 10 сарын 20-ны өдөр Л.Намжилсүрэнд олгосон “...1992 оны 01 сарын 02-нд “Хөгжил” ХК-ийн малчнаар томилон ажиллуулав...1994 оны 05 сарын 31-ний өдрөөс хувьцаат компани татан буугдсан тул малчны үүрэгт ажлаас нь чөлөөлөв...” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 10/, Төв аймгийн Баянчандмань сумын Т.М.С-ээс А.Чимгээд 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 18/, гэрч Д.Сүхбаатарын “...Би Л.Намжилсүрэнтэй хамт Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан. Олон жил өнгөрсөн болохоор он сарыг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, гэрч А.Чимгээгийн “...Би Л.Намжилсүрэнийг Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1971 оноос 1992 он хүртэл малчнаар, “Хөгжил” ХК-д 1992 оноос 1994 он хүртэл ажиллаж байсныг нь мэднэ. Би өөрөө Хөгжил нэгдэлд хамт ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.
Иймд Л.Намжилсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лодойн Намжилсүрэнг Төв аймгийн Өндөрширээт сумын “Хөгжил” ХК-д 1992 оны 01 сарын 12-ны өдрөөс 1994 оны 05 сарын 31-ийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ