Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Н.******* Шүүгдэгч *******овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн В.*******д холбогдох 2123000000021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******,*******, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын Буга багийн тоотод оршин суудаг, Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, *******овогт *******ийн *******, регистрийн дугаар ИД*********.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч В.ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч В.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн ******* сумын Буга багийн нутаг Ч.ын гэрийн гадна Б.тай “хаяад явах гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг тонгорч унаган, өшиглөж түүний эрүүл мэндэд “зүүн чихний дэлбээний дээд хэсэгт шарх, зүүн нүдний доод зовхинд, зүүн нүдний алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 000000039 дугаартай “...Иргэн Б.ы биед зүүн чихний дэлбээний дээд хэсэгт шарх, зүүн нүдний доод зовхинд, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 2. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021.01.19-ний өдөр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4. Зүүн чихний дэлбээний дээд хэсгийн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн нүдний доод зовхинд, зүүн нүдний алимд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Дээрх учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...”гэсэн дүгнэлт, /хх-ийн 14-р хуудсаар хохирогч Б.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Б.ы эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч В.******* учруулсан болох хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1. Хохирогч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед манай найз Ч. над руу утсаар яриад нэг чанаж идэх адууны мах байвал аваад ирээч гэхээр нь би гэрээсээ нэг чанах адууны бөхөл мах аваад очтол Ч., Т., В.******* нар архи ууж байсан. Тэгээд тэд нартай 1 шил архи хувааж уучхаад байж байтал Ч., Т. нар хөдөө явах ажилтай гээд гараад явсан. Цаг нэлээн болсон байсан тул би гэртээ харъя гээд гартал В.******* “та эд нарын араас явж яадаг юм байж байгаач” гэхээр нь “эзэнгүй гэрт юугаа хийх билээ би харилаа” гээд гараад явж байтал араас гарч ирээд Ч.ын хашааны үүдэн дээр миний араас татахаар нь эргэж хараад гарыг нь барьтал намайг мушгиж унагаагаад хажуу шанаа руу өшиглөсөн. Тэгээд чихнээс цус гоожоод байхаар нь сумын эмнэлэг орж зүүн чихэндээ оёо тавиулаад боолт хийлгээд гэртээ харьж амарсан. ...В.******* нь намайг хавирч унагаагаад миний толгойны зүүн шанааны хэсэгт нэг удаа өшиглөсөн. В.******* нь нэлээн согтуу харагдсан. Миний биеийн зүүн чихний ирмэг хэсэг сэтэрсэн байсан тул сумын эрүүл мэндийн төв орж оёо тавиулсан. ...Миний бие одоогийн байдлаар зовуурилаад байх юм алга. Толгой өвдөөд байхаар нь хоёр удаа бариулсан одоо гайгүй байна. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл алга.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

2. Шүүгдэгч В.ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой ынд очоод тэднийд хоол идэх хоорондоо хоёулаа нэг шил Ерөөл нэртэй архи хувааж уусан. ...Тэгж байтал гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар дөрвүүлээ нөгөө архиа хувааж уучхаад , , нар хөдөө явах гээд гэрээсээ гарцгаасан. Тэгээд бид хоёр ын гэрт үлдсэн. Тэгээд хэсэг байж байгаад араас нь гэртээ харих гээд бид хоёр гарсан. Тэгтэл тэд нартай цуг хөдөө явна гээд би “хэрэггүй наад хүмүүс чинь хол явах гэж байгаа” гээд барьж аваад хоцорсон. Тэгээд , нар яваад бид хоёр хоцорсон. Тэгээд би ыг барьж үлдсэнээс болоод над руу уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдсанаас болоод бид хоёр хоорондоо зодоон хийсэн. Би ыг барьж аваад хавирч унагаад чих рүү нь өшиглөчихсөн. Тэгсэн чинь чихнээс нь цус гараад эмнэлэг дээр очоод оёо тавиулсан. Тэр хооронд цагдаа хүрээд ирсэн. ...Би ыг хөдөө явуулахгүй гэж хориглосноос болоод намайг жоохон доромжлоод байхаар нь миний гэнэт уур хүрээд барьж аваад хавсарч унагаад чих рүү нь нэг удаа өшиглөчихсөн. ы биед нүд нь хөхөрч, чихнийх нь арьс нь урагдаад 4 оёо тавиулсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас хохирол нэхэмжлээгүй. Би прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч В.ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч В.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч В.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Энэ нь хохирогч Б. болон шүүгдэгч В.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч В.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч В.ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч В.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч В.******* урьд нь Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37, 43-46-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч В.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна.

Иймд шүүх шүүгдэгч В.*******д улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч В.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч В.*******д 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч В.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч В.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ