Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/308

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Ганзориг,

Өмгөөлөгч: Ч.Даваасүрэн,

Шүүгдэгч: Д.... нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Д....д холбогдох 2008033490342 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1988.06.04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй гэх, мэргэжилгүй гэх, “...” ХХК-д бетон арматурчин ажилтай, ам бүл-3 гэх, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр баг, Шуранга гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо ам бүл-1 Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ...тоот байрыг 2020 оны 11 сараас хойш түрээслэн амьдарч байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:.../ Адир овогт ...ийн ... нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.... нь 2020 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан ...тоотод оршин суух Ч....г гэрт нь “...амтгүй хоол хийж өглөө...” гэх шалтгаан хэлж хэрүүл маргаан өдөж, улмаар түүний духан тус газар нь толгойгоороо мөргөх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Цагдаагийн байгууллага Ч....гийн гаргасан “нөхөр зодоод байна” гэх гомдол мэдээллийг 2020 оны 10 сарын 25-ны 02 цаг 00 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,

  • Хохирогч Ч....гийн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн орчим манай хамтран амьдрагч Б.... миний утас руу залгаад хороололд байна, найзуудын төрсөн өдөр тэмдэглэчихээд явж байна, чи ирээд аваадах гэхээр нь би такси бариад очиж аваад бид хоёр гэртээ ороод байж байгаад би ...ын аяганд цуйван, мөн цай аягалаад өгөхөд “ямар ч амтгүй хоол вэ, муу я... минь г..ий” гэх мэтийн үгээр доромжлоод над руу аяга шидсэн даанч намайг оноогүй. Би тэгээд гэрээс гараад зугтаах гэсэн боловч явуулахгүй байсан. Тэгж байгаад Б.... миний духан тус газарт хоёр удаа мөргөж, мөн баруун гараараа нэг удаа нүүрэн тус газарт цохисон...” гэх мэдүүлэг /хх-20-22, 26/,
  • Шүүх- эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 12695 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээд хэсэг, баруун нүдний дээд зовхи хамарсан 6,0х5,0 см, доод зовхинд 5,0х2,0 см, зүүн нүдний доод зовхи, дотор булан хамарсан 3,0х2,0 см хэмжээтэй захаараа ногоон шаргал туяа бүхий хөхөлбөр өнгийн цус хуралттай. Бие ил харагдах өөр гэмтэлгүй. Дүгнэлт: Ч....н биед дух, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-38-39/,
  • Яллагдагч Б....ын: “...... бид хоёр гэртээ ирээд, ... надад хоол аяганд хийж өгч байсан, би “ямар амтгүй хоол вэ” гэж хэлээд, уурлаад ... рүү шидээд, я.... г..ийгээр дуудаж доромжилсон, миний хувьд согтуу байсан гэхдээ болж байсан үйл явдлыг мэдэх хэмжээнд байсан, тэгээд ...гийн духан тус газарт хоёр удаа мөргөж, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. ...энэ гэмтлийг би учруулсан юм, үнэхээр харамсаж гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлэг /хх-н 49-51/ зэрэг баримт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Б....ын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

           Улсын яллагчаас Б....ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба мөн ийм байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцлоо.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, мөн зүйлийн 3.2-т “... хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж , мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн зүйлийн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодоороо хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

          Шүүгдэгч Б...., хохирогч Ч.... нар нь 6 жил орчим хугацаанд гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан болох нь хохирогчийн “Миний бие 2014 онд Б.... гэх залуутай танилцаж түрээсийн байрнуудаар хамт амьдарч явж байгаад 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо 6-6 тоот байрлах айлын хашаанд 4 ханатай гэр бариад амьдрах болсон юм. ... бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй, 2020 оны 7 дугаар сард согтуу байхдаа ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй хэрүүл өдөөд зодох гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан, өөр зодож цохисон зүйл байхгүй. Миний бодлоор ... өөр эмэгтэй хүнтэй болчихсон юм шиг байгаа юм, тэгээд надаас салах гээд хэрүүл хийгээд зодсон юм. Намайг зодож дууссаны дараа ... би өөр эмэгтэй хүнтэй болсон, чи надаас салаарай гэж хэлсэн. Надтай хамтран амьдарч эхлэхээс өмнө эхнэр хүүхэдтэй байсан” гэх мэдүүлэг /хх-20-21, 26/, яллагдагч Б....ын “... Би өөр эмэгтэй хүнтэй болсон юм. Тэгээд л ...гөөс салъя гэж бодсон юм. Би хамтран амьдрагч ...г урьд өмнө зодож байгаагүй. 2020 оны 7 дугаар сард согтуудаа агсам тавьсан, ... цагдаад дуудлага өгсөн байсан. ...” гэх мэдүүлгээр /хх-51/ тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.... нь 2020 оны 7 сарын 14-ний өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, Ч....гийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас эрүүлжүүлэгдэж байсан, мөн 2020 оны 10 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “муухай хоол хийлээ” гэж шалтаглан хэрүүл маргаан өдөж, Ч....г зодож гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь “2020.07.14 23:00-д эрүүлжүүлэгдсэн. Эрүүлжүүлсэн шалтгаан: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, Согтолтын зэрэг: дунд“ гэх, мөн “2020-10-24 21:00 эрүүлжүүлэгдсэн. Эрүүлжүүлсэн шалтгаан: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, Ирсэн байдал: согтуугаар танхайрсан ГБХ, Согтолтын зэрэг: дунд” гэх АСАП сангийн тодорхойлолт /хх-113/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын “Хүчирхийлэл биеийн хүчний, сэтгэл санааны хэлбэрээр үйлдэгддэг: Бие халдаж зоддог, хэл амаар доромжилж айлган сүрдүүлж, заналхийлдэг. Нийгмийн ажилтны ажиглалт тэмдэглэл: Архи уусан үедээ хүчирхийлэл үйлддэг, сүүлийн үед гэртээ ирэхгүй байгаа, цаанаа бас хүнтэй болсон байж болзошгүй, 2020 оны 8 сараас хойш харилцаа муудсан” гэх үнэлгээ /хх-78-82/, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-83-84/, Ч....гийн өргөдөл /хх-85/,  Аюулын зэрэг “бага” гэх үнэлгээ /хх-75-76/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

           Шүүгдэгч Б.... нь Д.Лхамсүрэн гэх хүнтэй 2008.09.15-нд гэр бүлээ батлуулсан /хх-63/, дундаасаа 9 настай хүүтэй гэх боловч хууль ёсны эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаггүй, мөн гэрлэлтээ цуцлуулаагүй хэрнээ гэр бүлээс гадуур харилцаа тогтоож,  Ч....тэй 6 жил гарангийн хугацаанд хамтран амьдарсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэсэн, цээртэй үг хэллэгээр харааж доромжлон улмаар Ч....гийн духан тус газарт толгойгоороо удаа дараа мөргөсөн, мөн нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас Ч....гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.... нь хамтран амьдрагч Ч....гийн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан болох нь эдгээр баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Б....ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

          2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч Б....ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Ч....гийн бие махбодид “дух, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл” учирсан, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 12695 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заажээ.

Хохирогч Ч.... мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр болон иргэний нэхэмжлэлийг нотлох баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Хохирогч нь “Миний бие албан ёсны хохирол болох 8000 төгрөгийг ...аас бэлнээр нь хүлээж авсан, одоо миний хувьд санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.

Дээр дурьдсан Иргэний хуульд заасны дагуу хохирогч Ч.... нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Б....аас шаардах эрхтэй,  өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Б.... нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч “эмчилгээ хийлгээгүй” шалтгаанаар төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Б.... нь “Миний хувьд ...г өөрийн биеэр дагуулж шүүх эмнэлэгт 8000 төгрөг төлж үзүүлсэн. ...гөөс уучлалт гуйсан байгаа” гэж мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-124/, хохирогч мөн “... бид хоёр эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан /хх-123/ байх бөгөөд прокурорын 2021.03.18-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн байна. /хх-125/

Шүүгдэгч Б.... анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуулсаар тогтоогдож байна.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Б.... нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Улсын яллагчаас “торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан боловч яг ямар байдлаар хэсэгчлэн төлүүлэх саналаа тодорхой гаргаагүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзэв. Харин хуульд заасан хугацааны дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Адир овогт ...ийн ...ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Адир овогт ...ийн ...ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.... нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ч.... иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Б....д мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ

Х

   2021          03          24                                     2021/ШЦТ/308

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС