| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00261/и |
| Дугаар | 151/ШШ2017/00375 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2017/00375
| 2017 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2017/00375 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 151/2017/00261/и хэргийн индекстэй,
Хүсэлт гаргагч Төв аймаг, Баянжаргалан сум, Жаргалант, 1 дүгээр баг, Жаргалант гэх газар оршин суух Алаг овогт Ойдовын Батцэнгэл /РД:НЕ84070376, утас:88452308, 88552308, 98452308/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Батцэнгэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ -О.Батцэнгэл нь Говьсүмбэр аймгийн иргэн Д.Бямбасүрэнтэй 2008 онд танилцаж, 2008 оны 05 сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 08 сарын 24-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 12 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан. О.Батцэнгэл, Д.Бямбасүрэн нарын дундаас 2009 оны 04 сарын 09-ний өдөр хүү Б.Очирбат төрсөн. Д.Бямбасүрэнтэй 2009 оны 02 сараас 2010 он хүртэл хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүй, муудалцах нь ихэссэн. Үүнээс хойш Д.Бямбасүрэн нь гэртээ тогтохоо больж, өөр хүнтэй холбогдох болсон.
О.Батцэнгэл, Д.Бямбасүрэн нар нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд үүнээс хойш Д.Бямбасүрэнтэй эргэж холбогдоогүй. Д.Бямбасүрэн нь явахдаа хүү Б.Очирбатыг О.Батцэнгэлд орхиод явсан байдаг. Тухайн үед хүү нь бие муутай, хөдөлгөөн муу, мөлхөж босож чаддаггүй байсан. О.Батцэнгэлийн аав, ээж хэдэн жил эмнэлгээр явсны үр дүнд, буянтай эмч нарын ачаар хүү нь хөлд орж, эрүүл саруул өсөж байгаа. Одоо хүү Б.Очирбат аавтайгаа хамт эрүүл саруул амьдарж, сурч боловсорч байна.
2010 оны 05 сарын сүүлчээр Бямбасүрэнгийн аав Дашзэвэг гуйанх Говьсүмбэр нүүгээд үүнээс хойш сураг тасарсан, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
О.Батцэнгэл хөдөө мал маллаж амьдардаг, сүүлд 2012 онд Т.Эрдэнэчулуунтай гэр бүл болж, одоо 2 хүүхэдтэй болсон. Одоо Д.Бямбасүрэнгээс гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч хаяг нь тогтоогдохгүй байна. Иймд Д.Бямбасүрэнг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад иргэн /нэхэмжлэгч/ О.Батцэнгэл нь хариуцагч Д.Бямбасүрэнтэй 2009 оны 08 сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон байх ба гэрлэгчид нь 2010 оноос хойш тусдаа амьдарч О.Батцэнгэл нь гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч хариуцагч Д.Бямбасүрэнгийн хаяг тодорхойгүй байгаа нь нотолгдож байна.
Иймд нэхэмжлэгч О.Батцэнгэл нь Д.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг ханган шийдвэрлэж, Д.Бямбасүрэнг эрэн сурвалжлахыг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч гэх Боржигон овгийн Дашзэвэгийн Бямбасүрэнгийн байж болох газар нь Говьсүмбэр аймаг, хэрэглэж байсан утасны дугаар нь 80430530, регистрийн дугаар нь ЕА87053000, эцэг Дашзэвэгийндээ Говьсүмбэр аймагт амьдарч байх магадлалтай боловч хаяг нь тодорхойгүй.
Нэхэмжлэгч О.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овогт Дашзэвэгийн Бямбасүрэн /ЕА87053000/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дүгээр зүйлийн 155.4-т зааснаар Д.Бямбасүрэнг эрэн сурвалжлах түүний оршин суугаа газрыг тогтоож, байгаа газрыг нь олж тогтоох ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гарагч нэхэмжлэгч О.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ