Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

  бичгийн дарга                            Л.Отгончимэг

 Улсын яллагч                                               Б.Билгүүн

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ..дүүрэгт төрсөн, .. настай, .,. боловсролтой, .мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ., .хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, ******* овгийн Ө О  /РД: /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-ны орой 23.30 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг түлхэн унагаж, нүүрэн тус газарт зангидсан гараараа 4-5 удаа цохих, толгойгоор мөргөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэж, улмаар биеийн эрүүл мэндэд нь 11,12 дугаар шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр найзуудын хамт гэртээ пиво ууцгаасан. Би ойролцоогоор 10 гаруй лааз пиво уусан байсан. ...Намайг ******* нь Боргилтой муудалцахад болиоч гэж хэлснээс болж би ******* урдаас нь цээж хэсэг рүү нь түлхэж газар унагаж нүүр хэсэгт нь 4-5 удаа гараараа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-н 71/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр 13-14 цагийн орчимд . дугаар гудамж .тоотод байрлах ******* гэрт очиж *******, *******, *******.Б, *******, нарын хамт пиво ууцгаасан Тухайн үед ******* нэлээн согтсон байсан ба *******.Б руу томроод өөрийнхөө эхнэртэй хардаад байхаар нь “*******и одоо больчихооч” гэж хэлэхэд “болиод” үгэнд орсон хирнээ дахиад  Б, Д хоёрт том дуугараад дээрэлхэх санаатай байхаар нь би голоор нь орж “Одоо боль” гэхэд ******* намайг түлхэж унагаад миний дээрээс нүүр хэсэгт гараараа 4-5 удаа цохьсон. Энэ үед , ******* нар салгасан. Миний хамар муруйж, дээд талын үүдэн 2 шүд хугарсан. Миний шүдний сувгийн эмчилгээ, титан голонцор суулгах, паалан нөхөх зэрэг эмчилгээ хийлгэхэд нийт 3.200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээний зардлыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34/

Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...******* нь *******нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж унагаад дээрээс нь 4-5 удаа цохьсон. *******лтангэрэлийг харахад хамар, ам хэсгээс нь цус гарчихсан байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Мөрдөн байцаалтад гэрч мэдүүлсэн: “...******* нь ******* газар унагаад, нүүрэнд нь гараараа 4-5 удаа цохиж, нэг удаа дух хэсгээрээ мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 1 дугаар сарын 6-ны өдрийн 021 дугаартай дүгнэлтэд: “******* биед дээд үүдэн 11, 21 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 54-55/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 5 дугаар хороо ы 16 дугаар гудамжны 25 тоотод  хашаанд ороход хашааны зүүн хойд талд 5*8 харьцаатай, дөрвөн цонхтой, төмөр дээвэртэй, 3*2 харьцаатай үүдний тамбартай шавар байшин байх ба үүдний тамбар хэсгийн хаалга эвдэрч унасан, тамбарын цонхон дээр 25,26 гэсэн хашааны хаалганы тоот бүхий дугаар тавьсан байв. Холбогдогч ******* байшингийнх нь хаалгыг онгойлгуулаад ороход зочны өрөө, гал тогооны хэсэг, унтлагын өрөө гэсэн 3 өрөө бүхий байшин байв. Үзлэгийг зочны өрөөнөөс цагийн зүүний дагуу эхлүүлэн, гал тогооны өрөөний хэсэгт үргэлжлүүлэн хийв. Үзлэг хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/

Шүүгдэгч, хохирогчийн нарын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “******* согтуурлын зэрэг 2.59 хувьтай, ******* согтуурлын зэрэг 1.36 хувьтай” гэжээ. /хх-н 4, 6/

Хохирогч ******* 2021 оны 2 сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “миний бие нь шүдний эмчилгээний төлбөр болох 3.200.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, бүх хохирлоо авсан. О эвлэрсэн тул хөнгөн л шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ. /хх-н 109/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн Ө О...” гэжээ.  /хх-н 35/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 36, 87-91/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч *******тгонбилэг нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       108/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******  нь согтуугаар .оны .дүгээр сарын .-ны шөнө .цагийн үед Нийслэлийн .дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамж .тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг түлхэн унагаж, нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохих, толгойгоороо мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дээд үүдэн 11,21 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл зэрэг  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би *******лтангэрэлийг түлхэж унагаад нүүр хэсэгт нь 4-5 удаа гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “******* намайг түлхэж унагаад миний дээрээс нүүр хэсэгт маань гараараа 4-5 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч *******О нь ******* цохиж унагаад нүүр хэсэгт нь 4-5 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/, гэрч “О нь ******* газар унагаад, нүүрэнд нь гараараа 4-5 удаа цохиж, нэг удаа дух хэсгээрээ нүүр хэсэгт нь мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/, хохирогчийн биед дээд үүдэн 11,21 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 1 дугаар сарын 6-ны өдрийн 021 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол” нөлөөлсөн байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед дээд үүдэн 11,21 дүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал 3.200.000 төгрөгийг авсан бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ /хх-ийн 109/. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч ******* бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, ******* гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн Ө О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн Ө О 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 3.200.000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      Д*******РГ*******Л*******Г*******, ЕРӨНХИЙ ШҮҮГ*******                                          Б.Б*******ЙГ*******ЛМ**************