| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/017 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/017
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр .. хотод төрсөн, .. настай, .,.боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ... суралцдаг, ам бүл .., .хамт .. дүүргийн .. дугаар хороо, .. оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн П ******* /РД: /
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн гадна ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас түүнийг алгадах, машинаас чирч буулгаад дахиж алгадах зэргээр зодоход нь түүний үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон ******* нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, 2 удаа алгадах, маажих зэргээр, мөн ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******йн 19 дүгээр гудамжны 6 тоот хашаанд ******* нүүр лүү мөргөх, үснээс нь зулгааж доош нь дарах, гэдэс рүү өшиглөсөн, нүдний зовхи уруулан дотор хэсэг, хацарт нь маажих зэргээр зодсоны улмаас ******* эрүүл мэндэд баруун хацарт 2х0,2 см, 4х0,2 см, зүүн хацарт 5х0,5 см, баруун нүдний дээд зовхинд 1,5х0,2 см, зүүн нүдний доод зовхинд 2х0,2 см улаан ягаан өнгийн олон тооны маажигдсан зулгаралт, баруун нүдний салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би согтуурсан үедээ ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөр байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгэхээр нь би “та болиоч” гээд толгойгоороо миний нүүр лүү шууд мөргөөд 2 удаа алгадаж, хамрын хажууд маажсан.. ...Хажуу гэрээс ******* эгч гарч ирээд “******* би чамайг ална” гээд хүрээд ирэхээр нь би “би Э байна” гэхэд “чи яасан том юм бэ” гэхэд дахиад миний нүүр лүү мөргөж, үсдэж доош нь дарсан. Гэдэс рүү хөлөөрөө жийгээд өшиглөөд байсан, гараараа миний нүүр, ам, завж, нүдний хэсэгт маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/
Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...Тэр эгч ******* 2 удаа алгадсан. ...******* нүүр лүү мөргөсөн, үсдээд доош нь дарсан. ...******* харахад нүүр, нүд нь маажуулаад улайгаад цус гарсан байсан. ...Хар Хорингийн урдаас явахад ******* хамрын хажууд урагдсан шарх байсан, дараа нь ******* хашаанд тэр эгчид зодуулсны дараа нүүр, нүд нь нилээн олон удаа маажуулаад улайгаад цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,
Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...******* машинаас бууж ирээд дундуур ороход ******* эгч “чи намайг хорьдог хэн бэ” гээд цээж рүү нь гараараа түлхээд 1 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 259 дугаартай дүгнэлтэд: “******* биед баруун болон зүүн нүдний зовхи, баруун зүүн хацарт шарх, салстын үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 47-48/,
Хохирогч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “******* 50.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-н 107/
Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картад “ П ******* нь 2020 оны 9 сарын 21-ний өдрийн үзлэгээр 4-5 нед-тэй жирэмсэн” гэжээ. /хх-н 84-85, 95/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн П *******...” гэжээ. /хх-н 73/,
Шүүгдэгч ******* нь нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 74/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 108/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дугаар сарын .-ны шөнө Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.” хүнсний дэлгүүрийн гадна ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас түүнийг алгадах, машинаас чирч буулгаад дахин алгадах зэргээр зодоход нь түүний үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон ******* нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, 2 удаа алгадах, маажих зэргээр, мөн ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******йн 19 дүгээр гудамжны 6 тоот хашаанд ******* нүүр лүү мөргөх, үснээс нь зулгааж доош нь дарах, гэдэс рүү өшиглөсөн, нүдний зовхи уруулын дотор хэсэг, хацарт нь маажих зэргээр зодсоны улмаас *******нхтуяагийн эрүүл мэндэд баруун хацарт 2х0,2 см, 4х0,2 см, зүүн хацарт 5х0,5 см, баруун нүдний дээд зовхинд 1,5х0,2 см, зүүн нүдний доод зовхинд 2х0,2 см улаан ягаан өнгийн олон тооны маажигдсан зулгаралт, баруун нүдний салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “******* эгчийг “болиоч” гэхэд толгойгоороо миний нүүр лүү шууд мөргөөд 2 удаа алгаж, хамрын хажууд маажсан. Мөн *******йн 19 дүгээр гудамжны 6 тоот хашаанд мөргөж үсдээд гэдэс рүү өшиглөсөн, нүдний зовхи, уруулын дотор хэсэг, хацарт маажсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/, гэрч ******* “Тэр эгч ******* 2 удаа алгаж, нүүр лүү нь мөргөөд үсдээд доош нь дарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч ******* “******* машинаас бууж ирээд дундуур ороход ******* эгч “чи намайг хорьдог хэн бэ” гээд цээж рүү нь гараараа түлхээд 1 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед баруун болон зүүн нүдний зовхи, баруун зүүн хацарт шарх, салстын үрэвсэл бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 107 дугаар талд хохирогч ******* “гэм хорын хохирол 50.000 төгрөг авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
******* “ам бүл .. хамт амьдардаг,.хотын.сургуульд суралцдаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлын гэм хорын зардал төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, жирэмсэн зэргийг харгалзан үзэж түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
1.Шүүгдэгч Б овгийн П ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн П ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршгийн зардалд 50.000 төгрөгийг хохирогч ******* төлснийг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА