| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч *******.*******илгүүн
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..аймгийн .. суманд төрсөн, .. настай, ., . дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., . хамт .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******-ын ******* /РД: /
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-ний өдөр Нийслэлийн ******* дүүргийн .дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.” дэлгүүр дотор байрлах “*******аан банк”-ны автомат тооцооны машинаас гүйлгээ хийгээд мөнгөө авалгүй орхиж явсан хохирогч *******-ын 310.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ний өдөр танил ах З надад хандан “АТМ дээр картыг маань уншуулаад өгчих, ах нь уншуулж чаддаггүй юм” гэхээр нь “тэгье” гээд “.” дэлгүүрийн АТМ орсон. Тэгтэл уг АТМ-д мөнгө гараад ирчихсэн байхаар нь мөнгийг авч халаасандаа хийгээд З ахын картыг уншуулсан чинь мөнгөгүй байсан. Тухайн үед би З ахад мөнгө байсныг хэлээгүй бөгөөд мөнгийг ганцаараа хэрэглэсэн. Гэртээ очоод мөнгөө тоолоход 310.000 төгрөг байсан. *******уруу зүйл хийсэндээ гэмшиж байна, 2 дугаар сард хохирлоо төлсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36/
*******охирогч *******-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ны өдрийн 10 цаг 50 минутанд ******* дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “.” дэлгүүр дотор байрлах “*******ААН” банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн .дугаартай данснаас карт ашиглан 310.000 төгрөгийг уншуулаад картаа аваад мөнгөө авалгүй явсан. *******аан банк руу очиж теллерээс асуухад “мөнгө чинь гарчихсан байна” гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний дараа АТМ-ээр үйлчлүүлсэн хүн нилээн өндөр, хар өнгийн куртиктэй, саравчтай малгайтай, маск зүүсэн болохоор царайг нь хараагүй. *******охирлыг барагдуулчихвал гомдол байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Мөрдөн байцаалтад гэрч *******-ын мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ний өдөр ******* гэх танил залуугаар АТМ-ээс карт уншуулж мөнгө авахуулах гээд дагуулж гарсан. ******* бид 2 “.” дэлгүүрийн доторх “*******аан банкны” АТМ руу ороод ******* манай эхнэр Н-ийн картыг уншуулсан чинь мөнгө гарч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Уг бичлэг нь “VID_20201216_145640_mp4” гэсэн нэртэй 228 мб багтаамж бүхий 2 минут 30 секундын хугацаатай бичлэг байв. *******ичлэгт хохирогч ******* *******аан банкны АТМ-д 11 цаг 01 минутанд картаа уншуулж, 11 цаг 02 минутанд картаа аваад мөнгө авалгүй эргээд гарах гэж байхад ард нь зогсож байсан хар куртиктэй, саравчтай малгайтай эрэгтэй хүн АТМ рүү очиж АТМ-ээс мөнгө аваад хэтэвчиндээ хийж байх бөгөөд дараа нь өөрийн картыг дахин уншуулж мөнгө авч халаасандаа хийж цуг явж байсан хүнээ орхиж гарав. Тухайн үед хохирогч болох ******* нь тухайн 2 хүний ард үүдний хаалганы дэргэд хар куртиктэй эмэгтэй хүнтэй уулзаад зогсож байгаагаар камерийн бичлэгт харагдаж байна...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “...Эрүүгийн ******* дугаартай хэрэгт Миний нутаг дэлгүүрийн 2020.12.14-ний өдрийн камерийн бичлэг болох 20201216_145640_mp4 гэсэн нэртэй 228 мб багтаамж бүхий 2 минут 30 секунтын хугацаатай бичлэгийг хуулбарласан дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /хх-ийн 10/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “...Эрүүгийн ******* дугаартай хэрэгт ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний нутаг хүнсний дэлгүүрийн дотор талын АТМ1535-н 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 45 минутаас 11 цаг 20 минут хүртэлх бичлэгийг хуулбарласан цагаан өнгийн дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /хх-ийн 11/
*******охирогч *******-ын хүсэлтэд “******* овогтой ******* миний бие цагдаагийн байгууллагад 310.000 төгрөгийг АТМ-ээс авалгүй орхисон гэж өргөдөл гаргасан. Тухайн өргөдлийн дагуу мөнгө авсан гэх ******* гэх хүн нь миний хохирол болох 310.000 төгрөгийг төлж барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Иймд хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 93/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регистрийн дугаартай ******* овгийн *******-ын *******...” гэжээ. /хх-н 40/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 90/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь .оны .дугаар сарын .-ний өдөр 11 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн .дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.” дэлгүүр дотор байрлах “*******ААН” банкны автомат тооцооны машинаас гүйлгээ хийгээд мөнгөө авалгүй орхиж явсан хохирогч *******-ын 310.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...“.” дэлгүүрийн АТМ-д мөнгө гараад ирчихсэн байхаар нь мөнгийг авч халаасандаа хийсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч *******-ын “...2020 оны 12 дугаар сарын 14-ны 10 цаг 50 минутанд ******* дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Миний нутаг” дэлгүүр дотор байрлах “*******ААН” банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн.дугаартай данснаас карт ашиглан 310.000 төгрөгийг уншуулаад картаа аваад мөнгөө авалгүй явсан. Миний дараа АТМ-ээр үйлчлүүлсэн хүн нилээн өндөр, хар өнгийн куртиктэй, саравчтай малгайтай, маск зүүсэн болохоор царайг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч *******-ын “...******* бид 2 “Миний нутаг” дэлгүүрийн доторх “*******аан банкны” АТМ руу ороод ******* манай эхнэр Н-ийн картыг уншуулсан чинь мөнгө гарч ирээгүй” гэсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг хохирогч *******-ын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-д 310.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчид уг мөнгийг буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан хохирогчийн хүсэлт болон хавтаст хэргийн 72,87 дугаар талд авагдсан хэргийн материалтай танилцсан тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс *******-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан, Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
******* “ам бүл .,. . хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
*******эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 76-77, 82-83/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд *******-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
*******эргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******-ын *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-ын *******-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.
5. ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 310.000 төгрөгийн хохирлыг хохирогч *******-д төлж барагдуулсныг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг *******идиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨН*******ИЙ ШҮҮГЧ *******.*******АЙГАЛМАА