Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Л.Отгончимэг

 Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, .оны .дүгээр сарын .-ны өдөр .аймгийн .суманд төрсөн, .настай, ., .боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., . хамт Улаанбаатар хотын .дүүргийн .дүгээр хороо,.дугаар гудамжны .тоотод түр оршин суух хаягтай, урьд

-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Я-ийн ******* /РД:             /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-ны орой .цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн . дүүргийн .дүгээр хороо, . дугаар гудамжны 27 тоот хашаанд орших өөрийн гэртээ *******-ийн “Агсам тавьж, хөгжимийн залгуур тасалсан” үйдэлд дургүйцэж, түүний толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*******ОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд: Шүүгдэгч *******-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “.... оны .дугаар сарын .-ны өдөр 15 цагийн үед ******* манайд ирээд эхнэр бид 3 архи ууцгаасан. *******энэт ******* “чи үхнэ гээд” амандаа бувтнах маягаар 2-3 удаа хэлээд гараараа ширээ цохиод босож ирэхдээ ширээний хажууд байсан хөгжимийн  залгуурыг таслахаар нь дургүйцээд ширээн дээр байсан архины шилээр цохьсон. *******эм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-43/

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...******* 0,75 литрийн 1 ширхэг “Хараа” нэртэй тал архи гаргаж ирэхээр нь ******* бид 2 цуг уусан. Дараа нь би өөрийнхөө авчирсан архийг гаргаж ирээд уусан. Би *******-д очихын өмнө гэртээ ганцаараа 0,5 литрийн 1 ширхэг “Хараа” архи уугаад гарсан болохоор нилээд согтчихсон байсан. *******эгээд ширээнийх нь доор байсан хөгжимийн залгуурыг хөлөөрөө тасалчихсан чинь ******* уурандаа миний толгой руу шилээр цохьсон.  Би согтохоороо хүн амьтан луу дайрч давшлаад хэл амаар доромжлоод байдаг муухай зантай юм. Одоо өвдөж байгаа зовиур юу ч байхгүй. Зулай хэсэгт 4 ширхэг оёдол тавиад эдгэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй.  ....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/

Мөрдөн байцаалтад гэрч *******-ийн мэдүүлсэн: “...******* нилээд согтчихсон байж байхдаа “гараа зангидаад та нар бүгд үхнэ” гэсэн яриатай байсан. *******энэт ******* ширээн доор байсан хөгжимийн залгуурыг тасдаад байхаар нь манай нөхөр ******* нь ширээн дээр байсан архины шил аваад толгой хэсэг рүү нь шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Мөрдөн байцаалтад гэрч *******-ийн мэдүүлсэн: “...би гэртээ байж байсан чинь урд талын гэр болох *******-ийн гэрт шуугиан гараад байсан. *******эгэхээр нь “юу болсон юм бол” гэж бодоод гэрт нь орсон чинь ******* толгойгоо дарчихсан /гараараа/ толгойноос нь цуг гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 074 дугаартай дүгнэлтэд: “*******-ийн биед ар дагзны хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 26-27/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар .дүүргийн .н .дугаар гудамжны .тоот хашаанд ороход хашааны зүүн хэсэгт эсгий гэр байх ба тус гэр лүү ороход ертөнцийн зүгээр гэрийн байруун талын орон дээр иргэн ******* гэгчийн толгой хагарч цус гарсан байдалтай байв. Иргэн *******-ийн зааснаар *******-ийн толгой хэсэг рүү цохьсон гэх гэрийн баруун талд байх түшлэгтэй, цэцэгтэй, ягаан өнгийн бүтээлэгтэй орон дээр байсан “Монгол стандарт” нэртэй 500 граммын хэмжээтэй, хоосон архины шил байсныг 1 тоогоор тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв. *******эрийн гол хэсэгт байх модон ширээний баруун доод хэсэгт хүрэн өнгийн хулдаасан шалан дээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, шар өнгийн нүүр гарын алчуур, мөн алчуурны ойр орчмын шал цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдон арчигдсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6/

         Шүүгдэгч болон хохирогчийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр *******-ийн согтуурлын зэрэг 1.75 хувьтай, *******-ийн согтуурлын зэрэг 2.14 хувьтай” гэжээ. /хх-н 45,51/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...       регистрийн дугаартай Б овгийн Я-ийн *******...” гэжээ.  /хх-н 46/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБ*******-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 62/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.*******эм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч *******-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       87/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар  .оны .дугаар сарын .-ны орой 18 цагийн үед Нийслэлийн .дүүргийн ..дүгээр хороо,. .дугаар гудамжны 27 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ *******-ийн “Агсам тавьж, хөгжимийн залгуур тасалсан” үйлдэлд дургүйцэж, түүний толгойн тус газарт архины шилээр нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь ар дагзны хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан   болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...******* хөгжимний залгуур таслаад ширээ шаагаад босоод ирэхээр нь архины шилээр толгой руу нь цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43/,  хохирогч *******-ийн “...Би ширээний доор байсан хөгжимийн залгуурыг хөлөөрөө хальт тасалчихсан чинь ******* уурандаа миний толгой руу шилээр цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/ гэрч *******-ийн “...*******энэт ******* ширээн доор байсан хөгжимийн залгуурыг тасдаад байхаар нь манай нөхөр ******* нь ширээн дээр байсан архины шил аваад толгой хэсэг рүү нь шидсэн” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,  гэрч *******-ийн “...*******-ийн гэрт шуугиад байхаар нь ороод хартал ******* толгойгоо дарчихсан /гараараа/ толгойноос нь цуг гарчихсан байсан” /хх-ийн 17-19/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед ар дагзны хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 074 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

*******ухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол” нөлөөлсөн байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-ийн биед ар дагзны хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэжээ /хх-ийн 9 /. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс *******-ийн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 10 сарын хугацаанд төлж барагдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

С.******* нь “ам бүл ., .хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд .удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 72, 77-78/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд *******-д 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  *******О**************ООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Я-ийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Я-ийн ******* 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАР*******АЛА*******Ч,  ЕРӨНХИЙ ШҮҮ*******Ч                                       Б.БАЙ*******АЛМАА