Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00380

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00380

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би,

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 2 дугаар багт оршин суух Чойжилийн Жавзмаагийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 2 дугаар баг, 7-4 тоотод оршин суух Жүгдэрийн Оюунбилэгт холбогдох, 

90 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 02 сарын 03 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Ч.Жавзмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ – Би Баян-Өнжүү сумын эмнэлэгт 2016 оны 6 сард хэвтэн эмчлүүлж байхад тус эмнэлэгийн тогооч Ж.Оюунбилэг надаас аман тохироогоор нэг эр хонийг 140 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, тухайн үед надад бэлнээр 50 000 төгрөг өгч, үлдсэн мөнгийг дараа өгөхөөр тохирч хонио аваад явсан. Үлдсэн 90 000 төгрөгөө авахаар удаа дараа нэхсэн боловч одоо хүртэл өгөхгүй байгаа тул Ж.Оюунбилэгээс хонины үнэнээс үлдсэн 90 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид хоёр тухайн ямар нэг баримт үйлдээгүй, амаар л тохиролцсон болно.” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Жавзмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Хариуцагч Б.Оюунбилэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 90 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Жавзмаа нь хариуцагч Ж.Оюунбилэгт холбогдуулж, 90 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Оюунбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Жавзмаад 90 000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд Ч.Жавзмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Оюунбилэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Ж.Оюунбилэгээс гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Жавзмаад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Ч.Жавзмаагийн нэхэмжлэлийн шаардлага 90 000 төгрөгийг хариуцагч Ж.Оюунбилэг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Ж.Оюунбилэгээс гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Жавзмаад олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                         ШҮҮГЧ                                Л.МӨНХЦЭЦЭГ