Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 *******,   

Улсын яллагч                               *******,

Хохирогч                                       *******,

Шүүгдэгч                                           ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2104000000015 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны.. дүгээр сарын ..-ны өдөр .. дүүрэгт төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой,... оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* ******* Э /РД:....../,  

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны орой 19-20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 22 дугаар гудамжны 11 тоот хашаанд орших гэртээ нөхөр *******-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа цохьсон үйлдэлд дургүйцэж, ширээн дээр байсан хутгыг авч түүний хэвлий хэсэгт нь хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим манай нөхөр М гаднаас бага зэргийн архи үнэртүүлчихсэн орж ирэхээр нь цай аягалж өгөөд цайгаа ууж байтал утас нь дуугараад нэг хүнтэй яриад дахиад гараад явсан. *******и 17 цагийн үед нөхөр рүүгээ залгаж ирэх болж байгаа эсэхийг нь асуухад арай болоогүй байна, удахгүй очно гээд утсаа тасалсан. *******и найзуудтайгаа фэйсбүүкээр чаталж байгаад уулзахаар болоод 5 дугаар хороо Их гүний 4 дүгээр гудамжны 12 тоотод найз Н, М нартай уулзаж 1 шил вино хувааж ууж байгаад 18 цагийн үед гэр рүүгээ харьсан. Намайг очиход нөхөр М ирчихсэн байсан ба намайг “хаагуур яваад байгаа юм бэ, хоол ундаа хийсэнгүй” гэхээр нь би “найзуудтайгаа уулзаад ирлээ” гээд хоорондоо маргалдаад зогсож байтал гаднаас М эгч орж ирээд “орой үдэш болсон байхад хэрүүл хийлээ, больцгоо” гэсэн. Нөхөр М над руу гар далайхад М эгч дундуур орж салгахад нөхөр М дахин гараа далайж М эгчийг давуулаад миний зүүн хацар хэсэг рүү цохьсон. *******и нүүрээ дараад доош сууж байгаад босоход ширээн дээр хутга харагдахаар нь айлгах санаатай авсан ба өөрийн мэдэлгүй М-н хэвлийн зүүн хэсэгт зүссэн байсан. Тэгээд М орилоод газар унахаар нь би цус гарч байсан хэсгийг гараараа дараад түргэн дуудсан.”  гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 47-48-р хуудас/,

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг нь эхнэр бид хоёр аливаа асуудлаа хоорондоо эв зүйгээр ярьж ойлголцдог юм. Гэтэл өмнө нь үл ойлголцол үүссэн асуудлаа ярьж амжаагүй байгаад архи уусан байдлаасаа болж ийм зүйл боллоо. Миний буруу ч бас байгаа. Их зүйлийг ойлгож байна, бас бид хоёр сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-24-р хуудас/,

Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2, 6-9-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09шэ/065 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 41-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 49-55, 58-62-р хуудас/,

Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь  2021 оны 2 дугаар сарын 06-ны орой 19-20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 22 дугаар гудамжны 11 тоот хашаанд  орших гэртээ нөхөр *******-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа цохьсон үйлдэлд дургүйцэж, ширээн дээр байсан хутгыг авч, түүний хэвлий хэсэгт нь хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч *******-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч   *******-гийн хохирогчийн хэвлийн зүүн хэсэгт хутгаар нэг удаа хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:  

-*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед гэртээ жоохон халамцуу ороод цай уугаад сууж байтал найз Т утсаар залгаж хүрээд ир гэж дуудсан. *******и гарч яваад найз Т-тай 1 шил архи хувааж уучихаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр ******* байхгүй байсан ба удалгүй гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би “хаагуур яваад ирж байгаа юм бэ, хоол ундаа хийдэггүй юм уу?” гээд бид хоёр маргалдсан. Гаднаас М эгч орж ирээд орой үдэш болчихсон байхад та нар хэрүүл маргаан хийхээ боль гэсэн. *******и эхнэр *******-г баруун гараараа нүүр хэсэгт нь цохиход эхнэр нүүрээ дараад доошоо тонгойсон. Э босч ирээд ширээн дээр байсан хутгыг аваад миний хэвлийн зүүн хэсэг рүү хөнгөхөн зүсэх шиг болсон, энэ хэрэг гарахад миний буруутай үйлдэл байгаа. Надад нэхэмжлэх зүйлгүй байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 85-р хуудас/,

- Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:...2021 оны 2 дугаар сарын 06-ны орой гэртээ ирэхэд М, Э нар ар гэрийн асуудлаас болж маргалдаад байх шиг яриатай М *******ийн цамцнаас заамдаад байхаар нь зодож, цохичих вий гэж бодоод тэр хоёрын голоор нь орж зогссон. М, Э хоёр бие бие рүүгээ үсчээд орилоод, цохих гээд байсан. Э М-ын бөөр хэсэг рүү цохих шиг болсон. М орилоод тэр дороо хэвтсэн. М-ын зүүн бөөр орчмоос цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 9шэ/065 дугаартай: “1. *******-ын биед хэвлийн зүүн доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.“ гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2, 6-9-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч *******-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 9шэ/065 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь дээрх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй болно.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 41-р хуудас/ Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 13 см, бариул хэсэг нь 12 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* Э-д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч *******өнхборгил нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн ажлын хэсэг нь 13 см, бариул хэсэг нь 12 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН