| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******
Шүүгдэгч, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2104000000021 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* Д-н З /РД: /,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 1 дүгээр сарын 31-ний орой 18:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 18 дугаар гудамжны 01 тоот хашаанд орших гэртээ Х.Н-г “хуш модны самар их ургасан газар зааж өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний нүүр рүү шаазан таваг шидсэний улмаас Х.Н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн үед 12 дугаар байрны үсчний гадаа Нэргүйтэй таарсан. Тэгээд Н-тэй цуг явж байсан *******, манай эхнэр бид дөрөв манай гэр болох *******агануур дүүрэг 1 дүгээр хороо Хуцаагийн 18 дугаар гудамжны 01 тоот руу явсан. Замдаа Н 0.75 литрийн архи авсан. Тэр архийг бид гурав хувааж уусан ба гэрт байсан 0.5 литрийн архийг гаргаж ууж байхдаа бид самарт явъя унаа байна уу гэхээр нь М-ыг гэртээ дуудсан. ******* М ирчихсэн байна гээд гараад явсан. Н-тэй надад самартай мод зааж өгсөнгүй гэж маргалдаж би Н-н нүүр рүү ширээн дээр байсан таваг аваад шидчихсэн. Тэр үед *******, М хоёр гаднаас орж ирээд Н-г аваад гарсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 30-31-р хуудас/,
Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
Н.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9шэ/050 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 37-47-р хуудас/,
Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой 18:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 18 дугаар гудамжны 01 тоот хашаанд орших гэртээ Х.Н-г “хуш модны самар их ургасан газар зааж өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний нүүр рүү шаазан таваг шидсэний улмаас Х.Н-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Х.Н-н биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ын хохирогчийн нүүр рүү таваг авч шидсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:
-Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ...*******-ын гэрт очсон. *******, Н.******* бид гурав нэг шил 0.75 литрийн архи уусан ба З дахин нэг шил архи гаргаж бид уусан. *******ид гурав хамт самарт явна гээд ярьж байтал Н.******* гадаа “М ирчихлээ” гээд гараад явсан. ******* “чи самартай газраа надад зааж өгсөнгүй” гээд ширээн дээрээс хоолны шаазан таваг аваад шидсэн. Хамар болон баруун талын хөмсөг хэсэгт оёдол тавиулсан, ******* хохиролд 510,000 төгрөг өгсөн, надад гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 62-р хуудас/,
- Н.*******-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:..Х.Н, З бид гурав архи уусан. З гэрээсээ нэг шил архи гаргаж өгсөнийг уугаад сууж байтал ******* “хэдүүлээ самарт явъя, надад нэг машин байна. Цагаан сараас өмнө явчихаад ирье, самарт явах машин дуудчихъя” гэсэн. Удалгүй гадаа машин ирсэн. ******* “энэ машинд юу юу хийхээр байна, чи гараад үзээдэх” гэхээр нь би гараад машин үзэж байгаад М-тай хамт ороод ирэхэд Х.Н-н нүүрнээс цус гарсан байсан. Н намайг тавгаар цохьчихлоо гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “..2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Заяабаяр над руу залгаад самарт гаргуулах гэсэн юм. Манайд самартай газар мэддэг хүн байна гэсэн. Намайг З-нд очиход З, Н бас нэг залуу хамт байсан. Тэр танихгүй залуу бид хоёр дэлгүүр гарчихаад ирье гээд дэлгүүр орж нэг шил архи аваад буцаад ороод иртэл Нэргүй “З миний нүүр рүү таваг шидчихлээ” гээд сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9шэ/050 дугаартай: “1. Х.Н биед хамар нуруу, баруун хөмсөгний дотор хэсгүүдэд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.“ гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Х.Н-н эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9шэ/050 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Х.Н “Замбага” эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 399,000 төгрөгийн баримтийг хавтас хэрэгт ирүүлсэн /хх 57-р хуудас/ боловч шүүгдэгч нь гэм хорын хохиролд 510,000 төгрөгийг хохирогч Х.Н-д сайн дураар төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул /хх-ийн 62-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хохирогч Х.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай.” гэсэн ба шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа ба хохирогч Х.Н-д учирсан гэм хорын хохиролд 510,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь хохирол гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул прокурортой тохиролцсон ялын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН