Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч .*******ямбажав даргалж, ерөнхий шүүгч *******.*******айгалмаа, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг  2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                                         Л.Отгончимэг

Иргэдийн төлөөлөгч:                                              Д.О

Улсын яллагч:                                                           Н.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                    Д.Ц

Хохирогч:                                                            *******                          

Шүүгдэгч:                                                            ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оршин суух хаягтай, урьд .дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн,  улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Г-ын ******* /РД:               /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: ******* нь .оны .дугаар сарын .-наас .-нд шилжих шөнө 5 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хороо. дугаар байрны .тоотод оршин суух *******-ын гэрт түүний эхнэрээ алгадсан үйлдэлд дургүйцэн маргалдах явцдаа хохирогч *******-ын нуруун тус газарт нэг удаа хутгалж, улмаар түүний биеийн эрүүл мэндэд цээжний далны хэсэгт хатгагдаж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх /хий 2400 мл, шингэн цус 400 мл хуралдсан/ гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      *******ОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, найзаасаа уучлалт гуйя” гэжээ.

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “*******и .оны .дугаар сарын .-ны орой найзуудтайгаа З ахынд очоод хадгалуулсан байсан 2 литрийн савтай 10 ширхэг орчим пивоо З ах, *******, *******, *******, ******* нарын хамт уусан. Г эгч пивоноос бараг уугаагүй. Шөнө дунд *******, ******* хоёр унтаад өгсөн. З ах, ******* бид гурав үлдсэн пивонуудаа хувааж уугаад, 1 пиво үлдсэнийг нь З ах ууж дуусгана гэхэд эхнэр Г эгч “уулгахгүй” гэсэн. Үүнээс болж З ах эхнэртэйгээ маргасан. *******и Г эгчийг өмөөрөөд “эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй” гээд З ахтай маргалдаж, хоорондоо барьцалдаж авч байсныг санаж байна. Нэг мэдэхэд Залуус хэсгийн гудамжид миний хацар руу алгадаж, *******, ******* нар миний гарнаас барьчихсан “хөөе ухаан орооч чи *******-ыг хутгалчихсан” гэж хэлж байсан. *******эгээд би ухаан ороод *******-ын хамтаар *******ын эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 152-153/

         Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...З ах эхнэртэйгээ муудалцаад алгадахаар нь би З ахтай маргалдаж байгаад бие засахаар гарсан. Гаднаас орж ирэхэд *******, З ахтай зодолдох гээд барьцалдаад байж байхаар нь салгаж аваад “цаашаа бай” гээд түлхтэл ******* унасан. *******и З ахыг ор луу нь хэвтүүлэх гээд зууралдаад байж байтал ******* араас хутгалчихсан. *******ухайн үед ******* өөрийн ухаангүй харагдсан. *******и босч чадахгүй байсан бөгөөд намайг ******* эмнэлэгт хүргэж өгсөн. ******* бид хоёр хэрэлдэж маргасан зүйл байхгүй, ямар шалтгаанаар намайг хутгалсныг мэдэхгүй. *******и эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан, гомдол саналгүй тул *******-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ******* намайг санамсаргүй байдлаар л хутгалсан байх” гэжээ.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...З ах эхнэр Г-гаа маргалдаад орилоод байхаар нь “та эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй” гэхэд З намайг цохих гээд дайраад байсан. *******и гарч бие засаад буцаж байшинд ороход *******, З ахтай гал тогооны хэсэгт дээр доороо орсон ноцолдож байсан. *******эгэхээр нь очиж *******-г салгаж аваад “цаашаа бай” гээд шал руу түлхэж унагаахад ******* гал тогооны орчим шалан дээр газар унасан. З-ыг аваад ор луу нь хүргэж өгөх гээд эргэхэд миний нурууны зүүн тал руу нэг юм цохих шиг болоод зүүн талын мөр хүнд оргиод явчихсан. *******ргээд харахад *******эмүүжин гартаа хутга барьсан “манийгаа уучлаарай” гэж хэлээд зогсож байсан. *******и *******-д “намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд нуруугаа гарын алга хэсгээр тэмтрээд үзэхэд нуруунаас цус гарч байсан. *******-ийн хамтаар эмнэлгийн хүлээн авах тасагт шууд очсон. *******и тэр хутгыг анзаарч хараагүй. Ямар ч байсан нилээн урт хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-39/

Гэрч *******.Г-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...З намайг “лалар” гэж хэлэхэд ******* “та эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй” гээд хэлээд түүнийг тэвэрч аваад орон дээр дараад унахад ******* гаднаас орж ирээд *******-ийн гарнаас бариад “хол бай” гэж хэлэхэд ******* ******* луу “чи өөрөө холд” гээд хашгираад байсан. *******эр үед газраар унтаж байсан найз нар нь сэрээд *******, ******* нарын голоор орж салгасан. ******* гал тогооны өрөөний аяга таваг хатаагч руу гүйж харагдсан. Гэнэт аяга таваг нурах чимээ гарсан хатаагч дээр манай гэрийн хутга байсан юм. ******* удалгүй амбаар луу гүйгээд орчихсон би араас нь очиход ******* уурлаад нэг сонин болчихсон хажуунаас нэг найз нь “чи хутга барьж болохгүй шдээ, *******-ыг араас нь чи хутгалчих шиг боллоо” гэж хэлээд зогсож байсан. *******-ыг ******* л хутгалсан, хутга руу гүйж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Гэрч Ц.*******-ын мэдүүлсэн: “...З ах ******* хоёр муудалцахад ******* хажуугаар нь дайрч З ахыг заамдахад *******, ******* бид хоёр салгасан чинь ******* шар иштэй хутгаар З ах руу дайрахад ******* дундуур нь орж далны доод хэсэгт хутгалуулсан. *******-г хутгаа ширээн дээр тавихыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

Гэрч Ц.*******-ийн мэдүүлсэн: “...бид нар явах гээд би гутлаа өмсөж байхад *******-ын зүүн далны хэсгээс цус нэвчиж гараад байсан. *******и очоод цамцыг нь сөхөж үзэхэд далны хэсэгтээ арьсан дээрээ жаахан цустай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

Гэрч *******.*******-ийн мэдүүлсэн: “...*******и ******* *******-ыг хутгалахыг хараагүй. *******и *******-ыг хутгалуулсан гэдгийг цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдсэн...” /хх-ийн 50/

Гэрч *******-ын мэдүүлсэн: “...*******и ******* болон найзтай нь жаахан маргалдсан. *******эрнээс хойш юу болсныг санахгүй байна. *******-ыг хэнд хутгалуулсныг мэдэхгүй байна...” /хх-ийн 60/,

Яаралтай тусламжийн хуудсаар “*******-ийн *******, эмнэлгийн яаралтай тусламжид 2020 оны 12 сарын 26-ны 06 цаг 50 минутад ирсэн ба үзлэгээр зүүн далны дор 2 см гүнтэй, 1.5 см өргөн хатгагдсан шархтай, урьдчилсан онош цээжний зүүн талд хутгалагдсан шарх” гэжээ./хх-н 73-74/,

Мэс  заслын зөвшөөрлийн хуудас, эмчлэгч эмч *******.М-ийн үзлэгийн тэмдэглэлд “...зүслэг хийж цээжний хөндийг багажаар цоолон №28 гуурс цээжний хөндийд шургуулан хий болон шингэнийг соруулахад хий 2400 мл, шингэн цус 400 мл  орчим гадагшлуулан гуурсыг бэхлэв” гэжээ. /хх-н 82, 86/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09шэ/013 дугаартай дүгнэлтэд: “*******-ын биед цээжний далны хэсэгт хатгагдаж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх /хий 2400 мл, шингэн цус 400 мл хуралдсан/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 103-104/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 125 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцанд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт” байна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч *******.Отгонгэрэл гэжээ. /хх-ийн 110-113/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******усгай шинжилгээний газрын *******иологийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн иргэн *******-ын өмсөж явсан гэх хар саарал өнгийн цамц нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн *******-ын өмсөж явсан гэх хар саарал өнгийн цамцан дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь В (III) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн уг цамцан дээр цуснаас бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй...” Дүгнэлт гаргасан шинжээч эмч *******.Дэлгэрмаа гэжээ. /хх-ийн 116-118/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******усгай шинжилгээний газрын *******иологийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 272б дугаартай дүгнэлтэд: “*******-ын гэх цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна.” Дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Өнөржаргал гэжээ. /хх-ийн 140-141/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 127 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй.” дүгнэлт гаргасан шинжээч эмч *******.Нарантунгалаг гэжээ. /хх-ийн 122-125/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******усгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 271 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “00312212 ******* эр/20, 2020.12.26” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “03312212 ******* эр/20, 2020.12.26” гэж хаягласан цусанд 1,3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,3 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн цус нь согтолтын зэрэг тогтоох шинжилгээ болон бүлэг тогтоох шинжилгээнүүдэд бүрэн зарцуулагдсан тул мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл тодорхойлох шинжилгээг хийлгэх боломжгүй байна. /хх-ийн 135-136/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 5 дугаар хороо Залуус хэсэг 20 дугаар гудамжны 04 тоотод  байрлах байшингийн тамбарт ороход ертөнцийн зүгээр зүүн тал руугаа харсан, хүрэн өнгийн төмөр хаалгаар ортол нэг өрөөний зохион байгууллаттай өрөө байна. ...Гэрийн доторх эд зүйлс эмх цэгцгүй, өрөөний зүүн талд байсан модон ширээний дээр болон доогуур нь 2,5 литрийн сэрүүн, нийслэл гэх бичиглэл бүхий дотроо ямар нэгэн зүйлгүй 10 ширхэг пивоны сав байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгт *******.Г оролцуулан явуулахад “нөхрөө агсам тавиад байхаар нь шарх шүүгээний доогуур үзүүр хэсгээрээ цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон шар иштэй хутгыг айгаад нуусан” гэж ярьж байсан бөгөөд саарал өнгийн шарх шүүгээний  доороос гаргаж ирсэн 11 см урт бариултай, 12 см урт ажлын хэсэгтэй хутга хурааж авлаа. Үзлэгээр хэрэгт ач холбогдолтой өөр ямар нэгэн зүйл илрээгүй...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/

         Мөрдөгчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “...*******рүүгийн ******* дугаартай хэрэгт хэргийн газарт үзлэг хийх явцдаа хураан авсан 23.5 см урттай, бор судал бүхий шаргал бариултай, ажлын хэсгийн урт 13 см хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тэмдэглэл /хх-ийн 13/

         Шүүгдэгчийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “*******-ийн согтуурлын зэрэг 0,62 хувьтай” гэжээ. /хх-н 14-15/

            Хохирогч *******-ын “*******-ээс гэм хорын хохиролд 500.000 төгрөг авсан, Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 200/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...        регистрийн дугаартай М овгийн Г-ын *******...” гэжээ.  /хх-н 157/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 158, 163-167/

******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2021 оны 2 сарын 2-ны өдрийн 1/84 дугаартай “*******ус хэлтсийн хяналтад байгаа Г-ын ******* нь 2020 оны 9 сарын 2-ны өдрийн №719 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2021 оны 2 сарын 2-ны өдөр бүрэн төлж барагдуулсан” гэх албан бичиг /хх-н 159/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “******* гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг,

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэж, хохирогч *******-ын нуруун тус газарт нэг удаа хутгалж, улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

              Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь .оны .дугаар сарын .-ны өглөө 05 цагийн үед  ******* дүүргийн .дугаар хороо,.дугаар байрны .тоотод байрлах *******-ын гэрт найз нарын хамт архидан согтуурч, улмаар  *******-ын эхнэртэйгээ таарамжгүй харилцаа үүсгэсэн үйлдэлд дургүйцэн маргалдах явцдаа гал тогооны хэсгээс хутга авч, хохирогч *******-ын нуруун тус газарт нэг удаа хутгалж, түүний биед цээжний далны хэсэгт хатгагдаж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх (хий 2400 мл, шингэн цус 400 мл) бүхий хүнд гэмтэл  учруулсан болох нь:

-*******-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн“...*******и Г эгчийг өмөөрөөд З ахтай маргалдаад барьцалдаж байснаа санаж байна.Нэг мэдсэн Залуус хэсгийн гудамжид миний хацар луу алгаад *******, ******* нар миний гарнаас барьчихсан “ухаан орооч, чи *******-ыг хутгалчихсан” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

-хохирогч *******-ын “...З ахыг ор луу нь хүргэж өгөх гээд эргэхэд миний нурууны зүүн тал руу нэг юм цохих шиг болоод зүүн талын мөр хүнд оргиод явчихсан. *******ргээд харахад ******* гартаа хутга барьсан “манийгаа уучлаарай” гэж хэлээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-39/,

-гэрч *******.Г-ы “...******* гал тогооны өрөөний аяга таваг хатаагч руу гүйж харагдсан. Хатаагч дээр манай гэрийн хутга байсан. Хажуунаас нэг найз нь *******-г “хутга барьж болохгүй ш дээ, *******-ыг чи хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн. *******эгээд гэр лүү ороход *******-ын далны хэсэгт цамц нь цус болчихсон харагдсан. *******-ыг ******* л хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

-гэрч Ц.*******-ын “******* шар иштэй хутгаар *******-ын  далны доод хэсэг рүү нь хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

-гэрч Ц.*******-ийн “*******-ын зүүн далны хэсгээс цус нэвчиж гараад байхаар нь цамцыг нь сөхөж үзэхэд далны хэсэгтээ арьсан дээрээ жаахан цустай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

-хохирогчийн биед учрах үедээ амь насанд аюултай, цээжний далны хэсэгт хатгагдаж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09шэ/013 дугаартай дүгнэлт /хх-ийн 103-104/,

-хохирогч *******-ын өмсөж явсан хар өнгийн цамцанд үүссэн шинэ зүсэгдэлтийг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр харин хар саарал өнгийн цамцанд В (III) бүлгийн харьяалалтай цус илэрснийг тогтоосон Шинжээчийн №125, 273 дугаартай дүгнэлтүүд. /хх-н 110-113, 116-118/

              - гэмт хэрэг гарах үед хохирогч ******* нь 1,3 промилли буюу  хөнгөн зэргийн согтолттой байсан, тэрээр В (III) харьяалалын цусны бүлэгтэй болохыг тогтоосон  шинжээчийн №271, №272б дугаартай дүгнэлтүүд. /хх-ийн 135-136,140-141/,

- гэмт хэрэг гарах үед шүүгдэгч *******-ийн согтуурлын зэрэг “0,62 хувьтай” байсныг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14-15/,

-дээрх гэмт хэрэг нь ******* дүүргийн 5 дугаар хороо Залуус хэсэг 20 дугаар гудамжны 04 тоотод үйлдэгдсэн ба үзлэгээр шарх шүүгээний дороос 11 см урт бариултай, 12 см урт ажлын хэсэгтэй, үзүүр хэсгээрээ цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон шар иштэй хутга хурааж авсан” болохыг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 3-9, 13/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад баримтаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

*******ухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн байна.

******* нь согтуурсан үедээгал тогооны хэсэг рүү гүйж хутга авч хохирогчийг хутгалсан”-ыг үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Мөн *******рүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг буюу нийт урт нь 23.5 см, ажлын хэсгийн урт 13 см хэмжээтэй,  бор судал бүхий шаргал бариултай хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд гэм буруугийн талаарх иргэдийн төлөөлөгч болон прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* нь зэвсэг хэрэглэн хохирогч *******-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын ар нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь гэм хорын хохирол 500.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хугацаатай хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй тул *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, бусдад учруулсан хохирлын гэм хорын зардлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд Чингэлтэй дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж, уг ялаа бүрэн биелүүлсэн болох нь хавтас хэргийн 159 дүгээр талд авагдсан ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн албан бичгээр тогтоогдож байна.

*******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан ба *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарагдаж байна.

Шүүгдэгч *******-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлын гэм хорын зардлыг төлж барагдуулсан, хохирогч *******-ын “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан дээрх зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

*******нэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 13 см урттай, нийт 23.5 см урттай хар хүрэн өнгийн хөндлөн судалтай, шар иштэй 1 ширхэг хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  *******ОГ*******ООХ нь:

1.Шүүгдэгч М овгийн Г-ын *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар М овгийн Г-ын *******-г зааснаар 3 (гурван) жил 8 (найман) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 3 (гурван) жил 8 (найман) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ******* нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын гэм хорын зардалд нийт 500.000 (таван зуун мянган)төгрөгийг хохирогч *******-т төлснийг дурдсугай.

5. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23.5 см урттай, бор судал бүхий шаргал бариултай, ажлын хэсгийн урт 13 см хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДРГЛГЧ,  ШҮҮГЧ                                   .*******ЯМ**************В                      

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  *******.*******ЙГЛМ                                        

   ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-О*******ГОН