Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

2021         04         01                                   2021/ШЦТ/446

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч С.Чимэдцэеэ,

          шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0318 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Г.Б, 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер графикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул 4 дүгээр хороо, Арцат 2 дугаар гудамжны 94 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:ШД85071972/.

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Тамирчны 2 дугаар гудамжны нийтийн байрны 33 тоотод согтуурсан үедээ Ж.Мөнхбаттай үл ялих шалтгаанаар маргалдаж түүний толгой хэсэгт мөргөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 01-03/, 

мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ж.Мөнхбатын өгсөн: “...Батхуягийн авч ирсэн архийг нь уугаад сууж байхад Батхуяг, Март руу утсаар яриад хаана юу хийж байна гээд хардаад залгаад байсан. Тэгээд наад хоёр чинь хамт яваа юм чинь зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд авч ирсэн архиа дуусгаад Батхуягийн архийг гаргах гээд ариун цэврийн өрөө орчихоод буцаад гэрт орох гээд нийтийн байрны коридороор алхаж явахад би дүүг чинь саяхан 2 удаа алгадсан. Би дүүг чинь хуучин нөхөртэйгөө дахиад холбогдох юм бол зодно гэж хэлсэн. Тэгээд гэрт орж ирэхэд хамт байсан Төмөрөө ах Мөнхбат нар гэртээ орохоор явсан байсан. Тэгээд би Батхуяг Март руу очихоор сандал дээрээс босох гэхээр нь Мартыг зодох гэж байна гэж бодоод би зүгээр бай гэж хэлээд 2 гараараа түлхсэн чинь буцаад босож ирээд намайг 2 гараараа заамдаад духаараа хамар луу шууд нэг удаа мөргөсөн. Би гэртээ мөргүүлээд ухаан балартаад газарт унасан. Тэгээд нэг сэрсэн чинь манай хажуу айлын хөрш Төмөрөө ах манайд орж ирээд босоорой гээд газраас босгосон. .” гэх мэдүүлэг /хх-н 14-15, 18/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Өнөрмөнх мэдүүлэхдээ...Би найз Март болон түүний найз болох Хуягаа гэдэг эрэгтэйн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах Хүлэг нэртэй буудлын хажуу талын байранд байж байгаад 22 цагийн үед өөрийн найз залуу болох Мөнхбат байрлаж байсан нийтийн байранд очиход манай найз залуу 2 эрэгтэй хүний хамт мах татаад сууж байсан Хуягаа гэдэг залуу манай найз залууг толгойгоороо нэг удаа мөргөсөн манай найз залуу хана налаад унасан хамнаас цус гарсан тэгэхээр нь би салгаад Хуягааг аваад гартал Хуягаа гараараа  миний зүүн ганаа хэсэгт нэг удаа цохиод гадаа байсан приус 30 маркын машины арын цонхийг гараараа хагалаад нийтийн байрны орцны цонхийг хагалаад цахилгааны утсыг тасалсан тэгээд Мартыг нэлээн удаа цохиод Март цагдаад дуудлага өгсөн удаагүй цагдаа ирээд аваап явсан. “ гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ү.Март мэдүүлэхдээ...Буцаад Мөнхбат ахын гэрт ороход Батхуяг сандал дээр сууж байгаад намайг байхгүй хооронд Батхуяг согтуудаа Мөнхбатад танай дүү алгадсан шүү гэж хэлсэн байсан. Тэрэнд нь Мөнхбат ах уурлаад Батхуягийг чи миний дүүг алгаддаг хэн юм гэж хэлээд сандал дээр сууж байхад нь түлхсэн. Батхуяг босч ирээд уурлаад орилж чарлаад Мөнхбат ахын хамар луу мөргөсөн. Би Батхуягийг авч гарахдаа нийтийн байрны цахилгааны утсыг гараараа татаж салгасан. Гадаа гараад ахын машины хойд машины шилийг хага цохиж хагалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” /хх-н 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1396 дугаар

1.Ж.Мөнхбатын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24-25/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Г.Батхуя мэдүүлэхдээ ...Тэгээд Өнөрөө бид хоёр гэрт ороход нэг эмэгтэй хоёр эрэгтэй хүнтэй бууз хийгээд сууж байсан. Тэгээд буузаа хийгээд архи уугаад явуулж байсан чинь Мөнхбат намайг 2 удаа шанаа руу цохисон. Тэгээд би газар унаад босч ирээд Мөнхбатын хамар хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд гэрээс Март, Өнөрөө хоёр авч гарсан. Тэгээд би нийтийн байрнаас гарч байхдаа хаалганы хажууд байсан унтраалгыг гараараа дарахдаа эвдсэн. Үүдни таамбарын цонхыг мөн би гарахгүй гэж байхдаа нуруугаараа түлэхээд жижиг цонхыг хагалсан. Тэгээд цагдаа нар намайг хэлтэс дээр авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 32-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, хохирлын баримт /хх-н 57/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Тамирчны 2 дугаар гудамжны нийтийн байрны 33 тоотод согтуурсан үедээ Ж.Мөнхбаттай үл ялих шалтгаанаар маргалдаж түүний толгой хэсэгт мөргөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Мөнхзаяад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Быг 2021 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Тамирчны 2 дугаар гудамжны нийтийн байрны 33 тоотод согтуурсан үедээ сандал бариад Март очих үед нь  Ж.Мөнхбат дүүгээ зодох зүгээр бай гэжхэлээд түлхэхэд нь түүнийг заамдаж аваад түүний толгой хэсэгт мөргөсний улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Мөнхбатын өгсөн: “...Тэгээд би Батхуяг Март руу очихоор сандал дээрээс босох гэхээр нь Мартыг зодох гэж байна гэж бодоод би зүгээр бай гэж хэлээд 2 гараараа түлхсэн чинь буцаад босож ирээд намайг 2 гараараа заамдаад духаараа хамар луу шууд нэг удаа мөргөсөн. Би гэртээ мөргүүлээд ухаан балартаад газарт унасан.” гэх мэдүүлэг /хх-н 14-15, 18/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Өнөрмөнхийн өгсөн... манай найз залуу 2 эрэгтэй хүний хамт мах татаад сууж байсан. Хуягаа гэдэг залуу манай найз залууг толгойгоороо нэг удаа мөргөсөн манай найз залуу хана налаад унасан хамнаас цус гарсан тэгэхээр нь би салгаад Хуягааг аваад гартал Хуягаа гараараа  миний зүүн ганаа хэсэгт нэг удаа цохиод гадаа байсан приус 30 маркын машины арын цонхийг гараараа хагалаад нийтийн байрны орцны цонхийг хагалаад цахилгааны утсыг тасалсан тэгээд Мартыг нэлээн удаа цохиод Март цагдаад дуудлага өгсөн удаагүй цагдаа ирээд аваад явсан. “ гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ү.Мартын өгсөн... Мөнхбат ах уурлаад Батхуягийг чи миний дүүг алгаддаг хэн юм гэж хэлээд сандал дээр сууж байхад нь түлхсэн. Батхуяг босч ирээд уурлаад орилж чарлаад Мөнхбат ахын хамар луу мөргөсөн. Би Батхуягийг авч гарахдаа нийтийн байрны цахилгааны утсыг гараараа татаж салгасан. Гадаа гараад ахын машины хойд машины шилийг хага цохиж хагалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” /хх-н 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1396 дугаартай шинжээчийг дүгнэлтээр Ж.Мөнхбатын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэж тогтоогджээ. /хх-н 24-25/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Г.Бийн өгсөн ... Өнөрөө бид хоёр гэрт ороход нэг эмэгтэй хоёр эрэгтэй хүнтэй бууз хийгээд сууж байсан. Тэгээд буузаа хийгээд архи уугаад явуулж байсан чинь Мөнхбат намайг 2 удаа шанаа руу цохисон. Тэгээд би газар унаад босч ирээд Мөнхбатын хамар хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд гэрээс Март, Өнөрөө хоёр авч гарсан. Тэгээд би нийтийн байрнаас гарч байхдаа хаалганы хажууд байсан унтраалгыг гараараа дарахдаа эвдсэн.” гэх мэдүүлэг /хх-н 32-33 зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд  Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Хохирогч Ж.Мөнхбат нь “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхээс ø¿¿ãäýãч Г.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН