| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00237/и |
| Дугаар | 151/ШШ2017/00388 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2017/00388
| 2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2017/00388 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00237/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Жавхлант 4-3 тоотод оршин суух Сартуул овогт Гүрбазарын Эрдэнэсүх /НШ76040471/-ийн нэхэмжлэлтэй,
Ш.Энхчимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, гэрч Ш.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-” гэв.
Гэрч Ш.Нармандах шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “-Ш.Энхчимэг нь миний төрсөн дүү юм. Би эндээс лавлагаа аваачиж өгөхөд хугацаатай байж таараад батлуулах гээд очтол хугацаа нь дууссан гээд гэрлэлтээ батлуулаагүй. Г.Эрдэнэсүх, Ш.Энхчимэг нар нь 2012 онд суусан. Ш.Энхчимэг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цасанд шуурганд хөлдөн нас барсан. Тиймээс хүүхдүүдэд нь тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандсан” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Сартуул овогт Гүрбазарын Эрдэнэсүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагч Г.Эрдэнэсүх нь талийгаач Шүрдээгийн Энхчимэгтэй хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:
-№0000115355 дугаартай нас барсны гэрчилгээнд Боржигон овогт Шүрдээгийн Энхчимэг 35 настайдаа 2017 оны 01 сарын 28-ны өдөр гэртээ, өвнөөр нас барсныг 2017 оны 01 сарын 29-ний өдөр нас барсны бүртгэлийн 01-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэх баримт /хх-4/,
-Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 3 сарын 14-ний өдрийн 05/27 тоот албан бичигт Тус багийн Улаанчулуутанд оршин суудаг НШ76040471 регистртэй Гүрбазар овогтой Эрдэнэсүх, эхнэр НШ82042063 регистртэй Шүрдээ овогтой Энхчимэг нар нь 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Одоогоор Г.Эрдэнэсүх нь 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг эрэгтэй. Г.Эрдэнэсүх, Ш.Энхчимэг нар нь 2012 оноос гэр бүл болон амьдарч байсан нь үнэн болно гэх баримт /хх-8/,
-Э.Энэрэлийн төрсний гэрчилгээний хуулбарт Эцгийн нэр Гүрбазар овогтой Эрдэнэсүх, эхийн нэр Шүрдээгийн Энхчимэг 2014 оны 4 сарын 7-нд Төв аймгийн Сүмбэр суманд төрснийг төрсний бүртгэлд 2014 оны 4 сарын 22-ны өдөр бүртгэв гэх бичилт /хх-11/,
-Э.Эрдэнэхүүгийн төрсний гэрчилгээний хуулбарт Эцгийн нэр Гүрбазар овогтой Эрдэнэсүх, эхийн нэр Шүрдээгийн Энхчимэг 2016 оны 6 сарын 15-нд Төв аймгийн Сүмбэр суманд төрснийг төрсний бүртгэлд 2016 оны 6 сарын 28-ны өдөр бүртгэв гэх бичилт /хх-12/,
-Э.Энхбаатарын төрсний гэрчилгээний хуулбарт эхийн нэр Шүрдээгийн Энхчимэг 2002 оны 4 сарын 7-нд Төв аймагт төрснийг Сүмбэр сумын төрсний бүртгэлд 2002 оны 5 сарын 9-ний өдөр бүртгэв гэх бичилт /хх-13/,
Гэрч Ш.Нармандахын шүүх хуралдаанд мэдүүлсэн “-Ш.Энхчимэг нь миний төрсөн дүү юм. Г.Эрдэнэсүх, Ш.Энхчимэг нар нь 2012 онд суусан ч гэрлэлтээ батлуулаагүй... Ш.Энхчимэг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цасанд шуурганд хөлдөн нас барсан...” зэрэг болно.
Нэхэмжлэгч Г.Эрдэнэсүх нь Шүрдээгийн Энхчимэгтэй хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, №0000115355 дугаартай нас барсны гэрчилгээ, Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Г.Эрдэнэсүхийн хүсэлтийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Эрдэнэсүхийг талийгаач Шүрдээгийн Энхчимэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан НШ76040471 регистртэй Сартуул овогт Гүрбазарын Эрдэнэсүхийг НШ82042063 регистртэй Боржигон овогт Шүрдээгийн Энхчимэгтэй 2012 оноос 2017 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэсүх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ