Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00398

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00398

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00219/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 11-100 тоотод оршин суух Боржигон овогт Равдангийн Туяа /НН62120160/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Туяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “-Р.Туяа нь 1962 оны 12 сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн бага дунд сургуулийг Заамар суманд төрсөн. Заамар сумын Зочид буудалд үйлчлэгчээр 1982 оны 10 сарын 02-ны өдөр орж ажиллаж 1984 оны 03 сарын 30-ны өдөр ажлаас гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр бичигдээгүй. Иймд Р.Туяаг Төв аймгийн Заамар сумын Зочид буудалд үйлчлэгчээр 1982 оны 10 сарын 02-ны өдрөөс 1984 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Туяа нь Төв аймгийн Заамар сумын Зочид буудалд 1982 оны 10 сарын 02-ны өдрөөс 1984 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Р.Туяа нь Төв аймгийн Заамар сумын Зочид буудалд 1982 оны 10 сарын 02-ны өдрөөс 1984 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

Р.Туяагийн ажиллаж байдал нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: - Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 10 сарын 15-ны өдрийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай “...зочид буудалд үйлчлэгчээр Р.Туяаг 10-р сарын 3-наас...тус тус томилсугай...” гэх бичилттэй 82 дугаартай тушаал /хх-5/, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 03 сарын 26-ны өдрийн 80%-иар цалинжуулах тухай “...зочид буудлын үйлчлэгч Туяа нарыг 3-р сарын 25-наас эхлэн ямаа самналтад ажиллуулсугай...” гэх бичилттэй 15 дугаартай тушаал /хх-5 ар/, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 12 сарын 12-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “...угаагч Р.Туяа нарыг 1984 оны 12-р сарын 12-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж...” гэх бичилттэй 83 дугаартай тушаал /хх-16/ зэрэг болно.

Иймд Р.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Равдангийн Туяагийн Төв аймгийн Заамар нэгдлийн Зочид буудалд үйлчлэгчээр 1982 оны 10 сарын 02-ны өдрөөс 1984 оны 03 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.МӨНХЦЭЦЭГ