| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00139/и |
| Дугаар | 151/ШШ2017/00404 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2017/00404
| 2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2017/00404 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00139/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул багт оршин суух Улаан овогт Лхаваарэгзэнгийн Баньдхүү /НС57021079/-гийн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Баньдхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Л.Баньдхүү нь 1957 оны 02 сарын 10-нд Дундговь аймгийн Цагаан овоо суманд төрсөн. Бага сургууль төгсөөд 1971 оноос 1975 он хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд үхэрчин, 1975 онд цэрэгт явж 1978 онд халагдаж ирээд тэр зунаа мөн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар орж 1991 он хүртэл ажиллаад 1991 онд нэгдэл тарж Хоршоолол болж Баянбулаг хоршоололд үхэрчингээр ажиллаж дараа нь “Баянбулаг” ХК-д үхэрчнээр 1993 оны 05 сар хүртэл ажилласан байдаг. Иймд архивын лавлагаа тухайн үед цуг ажиллаж байсан гэрч нарын мэдүүлгийг үндэслэн миний Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэл болон Сүхбаатар зам нэгдэл, Баянбулаг хоршоолол болон Баянбулаг ХК-д ажилласан жилүүдийг тогтоон өгнө үү. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хоршооллын даргын 1991 оны 01 сарын 05-ны өдрийн ажилд томилох тухай 01 дугаартай тушаал, Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хувьцаат компанийн захирлын 1993 оны 05 сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 32 дугаартай тушаалууд дээр Баньдхүүгийн нэрийг Баньд гэж бичсэн байгаа учраас уг тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Л.Баньдхүү болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Баньдхүү нь бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Авдарханай нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01 өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Баянбулаг хоршоололд 1991 оны 1 сарын 2-ны өрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
1.Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хоршооллын даргын 1991 оны 01 сарын 05-ны өдрийн ажилд томилох тухай 01 дугаартай тушаал /хх 56/,
2.Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хувьцаат компанийн захирлын 1993 оны 05 сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 32 дугаартай тушаал /хх 57/ зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
-Л.Баньдхүүгийн иргэний үнэмлэхийн хуулбарт Улаан овогт Лхаваарэгзэнгийн Баньдхүү, регистрийн дугаар НС57021079 гэх бичилт /хх-3/
-Лхаваарэгзэнгийн Баньдхүү, эцгийн нэр Гүр овогтой Лхаваарэгзэн, эхийн нэр Гомбо овогтой Долгор, 1957 оны 2 сарын 10-ны өдөр Харь овоо гэдэг газар төрснийг 1957 оны 2 сарын 28-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 23 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх58/,
-Гэрч З.Отгонсүрэнгийн“...Л.Баньдхүү нь Төв аймгийн Сэргэлэн сумын Саалийн механикжсан фермд 1984 оноос 1994 оныг хүртэл үхэрчингээр ажиллаж байсан. Манай нутгийн хүмүүс бүгд л Л.Баньд гэж дууддаг. Тийм болохоор л дууддаг нэрээр нь Л.Бандь гэж нэрийг нь бичсэн байх. Л.Баньдхүүгийн аавыг нь Лхаваарэгзэн гэдэг байсан. Харин ээжийнх нь нэрийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 43/,
-Гэрч Х.Эрдэнийн “...Би Л.Баньдхүүтэй Сэргэлэн сумандаа багаасаа өсч хүмүүжээд хамт ажиллаж байсан болохоор таньдаг юм. Аав нь Лхаваарэгзэн гэж нэгдэлд насаараа мал малласан өвгөн байсан. Ээж нь Долгор гэж хүн байсан. Манай нутгийн хүмүүс бүгд л Л.Баньд гэж дууддаг. Тэгээд тэр нэрээр нь дуудсаар байгаад л товчлоод Л.Баньд гээд бичсэн байх. Төв аймгийн Сэргэлэн сумын Саалийн механикжсан фермд Л.Баньд гэж нэртэй өөр байхгүй. Л.Баньдхүү л байсан.” гэх мэдүүлэг /хх 30/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Л.Баньдхүүгийн ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 01 сарын 02-ны өдрийн ажилчид шилжүүлэх тухай “Сүхбаатарын зам нэгдлийн СМФ нь бие даан Баянбулаг хоршоолол блдж нэгдлээс тасран гарс байгаа учир тэнд ажиллаж байгаа ажилчин албан хаагчидыг нэгдлээс салгаж Баянбулаг хоршоололд шилжүүлсүгэй...тушаалын хавсралтын 78-д Баньд...” гэх бичилттэй 01 дугаартай тушаал /хх 6/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдлээс 1971 онд Лхаваарэгзэнгийн Баньдхүүд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 7-10/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс Л.Баньдхүүд олгосон №107494 дугаартай хөдөлмөрийн дэвртрийн хуулбар /хх 11/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлээс Л.Баньдхүүд 1981 оны 3 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвртрийн хуулбар /хх 12-13/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 10 сарын 27-ны өдрийн зарим хүмүүсийг ажилд томилох, өөр ажилд шилжүүлэн томилох тухай “...Баньдхүү нарыг үхэрчнээр...1986 оны 10 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн үхэрчнээр тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй 186 дугаартай тушаал /хх 24/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн 1981 оны 04 сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай “ Нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтэр шинэчлэн олгож байгаатай холбогдуулан Авдар, Баянбүрд бригадын малчид, саальчид, төлчдийг 1981 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн хавсралт ёсоор томилсугай...хавсралтын 28-д Лхаваарэнцэнгийн Баньдхүү....” гэх бичилттэй 34 дугаартай тушаал /хх 45-46/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 12 сарын 01-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай “...Л.Баньдхүү ачигч Түвшинжаргал нарыг ажлын 15 хоногоор 12 сарын 1-нээс эхлэн ээжлийн амралт олгосугай...” гэх бичилттэй 101 дугаартай тушаал /хх 48/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1989 оны 4 сарын 20-ны өдрийн амралтын хувиар батлах тухай “...1989 оны ээлжийн амралтыг ҮЭ-ийн зөвлөлтэй ярилцаж тохирсоны үндсэн дээр хавсралтаар баталсугай...хавсралтын 72-т Баньдхүү...” гэх бичилттэй 10 дугаартай тушаал /хх 49-50/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 3 сарын 21-ний өдрийн ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралтыг батлах тухай “...1990 оны ээлжийн амралтыг хавсралтаар баталсугай...хавсралтын 180-д Баньдхүү...” гэх бичилттэй 10 дугаартай тушаал /хх 52/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 01 сарын 02-ны өдрийн ажилчид шилжүүлэх тухай “Сүхбаатарын зам нэгдлийн СМФ нь бие даан Баянбулаг хоршоолол блдж нэгдлээс тасран гарс байгаа учир тэнд ажиллаж байгаа ажилчин албан хаагчидыг нэгдлээс салгаж Баянбулаг хоршоололд шилжүүлсүгэй...тушаалын хавсралтын 78-д Баньд...” гэх бичилттэй 01 дугаартай тушаал /хх 53/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хоршооллын даргын 1991 оны 01 сарын 05-ны өдрийн ажилд томилох тухай “Баянбулаг хоршоололд ажиллах албан хаагчид, малчид, саальчид, техникийн ажилчид, тариаланчдыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнээрээ 1991 оны 1 сарын 1-ээс эхлэн томилон ажиллулсугай...хавсралтын ...өсвөр үхэр маллагч 1-т Банди...” гэх бичилттэй 01 дугаартай тушаал /хх 56/,
- Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хувьцаат компанийн захирлын 1993 оны 05 сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “...Үхэрчин Л.Баньд...нарыг 1993 оны 5 сарын 1-ний өдрөөс тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэх бичилттэй 32 дугаартай тушаал /хх 57/,
Гэрч Х.Эрдэнийн “...Л.Баньдхүү нь Төв аймгийн Сэргэлэн сумын Саалийн механикжсан фермд 1981 оноос 1990 оныг дуустал үхэрчингээр надтай хамт ажиллаж байсан. Үүнээс гадна 1971 оноос Сэргэлэн сумын Авдархангай гэж нэгдэл байх үед цэрэгт явах хүртэл ажиллаж байсан ба 1991 оноос Баянбулаг хоршоололдд 1994 он хүртэл ажиллаж байсан хугацааг нь би мэднэ...” гэх мэдүүлэг /хх 30/,
Гэрч Х.Оюунчимэгийн “...Л.Баньдхүү нь Төв аймгийн Сэргэлэн сумын Саалийн механикжсан фермд 1984 оноос 1994 оныг хүртэл үхэрчингээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх 31/ зэрэг болно.
Иймд Л.Баньдхүүг Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ны өдрөөс 1975 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хоршоололд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл үхэрчнээр, Төв аймгийн Сэргэлэн сумын “Баянбулаг” ХК-д 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хоршоололд 1993 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 сарын 01 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрч Х.Эрдэнэ, Х.Оюунчимэг нар мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн нотлох баримт шүүхэд хангалттай ирүүлээгүй, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хоршоололд 1993 оны 5 сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 сарын 01 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна. Дээрхи хугацааны нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Баньдхүүг Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ны өдрөөс 1975 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг хоршоололд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл үхэрчнээр, Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбулаг ХК-д 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ