| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00214/и |
| Дугаар | 151/ШШ2017/00405 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2017/00405
| 2017 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00405 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00214/и хэргийн индекстэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Архуст сумын 2 дугаар баг, 5-1 тоотод оршин суух Харчин овогт Мядагийн Отгончимэгийн нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Отгончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: - ...Би 1972 оноос 2008 он хүртэл Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Одоо хөдөлмөрийн дэвтэр дээр нэрний зөрүүтэй байгаа. Анх ажилд ороход тухайн үеийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр нээж өгөхдөө Мядагийн Отгончимэг гэдгийг Отгоноор бичигдэж зөрчилтэй болсон байна. Миний бусад баримт бичиг М.Отгончимэгээр бичигдсэн байдаг. Иймд миний анх ажилд ороход нээгдсэн 240 тоот хөдөлмөрийн дэвтэр, мөн холбогдох тушаалуудын жинхэнэ эзэмшигч Мядаг овогтой Отгончимэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний гэрчилгээ, гэрч нарын болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Харчин овогт Мядагийн Отгончимэг нь Төв аймгийн Архустын Тэжээлийн аж ахуйгаас 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Мядагийн Отгонд олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1975 оны 73 дугаартай тушаал, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1935 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч М.Отгончимэгийн хуульд заасан журмын дагуу цуглуулан шүүхэд гаргаж ирүүлсэн Харчин овогт Мядагийн Отгончимэг, эмэгтэй, 1958 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн, регистрийн дугаар НД58103161 гэх иргэний бүртгэлтэй 2012 оны 07 сарын 30-ны өдөр М.Отгончимэгт олгосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/
Иргэний гэр бүлийг бүртгэх товчооноос Мядагийн Отгончимэгт олгосон 445 дугаартай “...Эхийн нэр Ууж овогтой Мядаг...” гэх бичилттэй төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/,
Гэрч Ч.Бадамцэцэгийн “1980 онд би Жанчивлангаас Архуст суманд шилжиж очсон. М.Отгончимэгтэй тэжээлийн аж ахуйд хамт үтрэмд ажилладаг байсан. Тухайн үед Отгончимэг үйлдвэрт ажилладаг байсан. Намайг шилжиж очиход Отгончимэг ажилладаг байсан. 1990 оноос би Архустын Шунхлай ХК-д ажиллаж байсан. Архустын ТАА-н үтрэмд Отгон гэдэг нэртэй хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/
Гэрч Н.Нямдэлгэрийн “Бид хоёр багаасаа Эрдэнэ суманд төрж өссөн. 1979 онд хамт Архуст руу очсон. Энэ хүн ээжээрээ овголодог байсан. Ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байсан. Аав нь бага байхад өнгөрсөн юм. М.Отгончимэгийг Отгоо гэж дууддаг байсан. Тухайн үед бүтэн нэрээр нь дууддаггүй байсан. Намайг хүртэл Нямаа гэж дууддаг байсан. Мөн тухайн үед Отгон гэдэг нэртэй хүн нэгдэлд байгаагүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэргээр Төв аймгийн Архустын Тэжээлийн аж ахуйгаас 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нээж олгсон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1975 оны 73 дугаартай тушаал, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1935 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаартай тушаалуудад тус тус Мядагийн Отгон гэж бичигдсэн нь Мядагийн Отгончимэг мөн болох нь нотлогдож байна.
Иймд М.Отгончимэгийн нэрийг Мядагийн Отгон гэж товчилж бичсэн Архустын Тэжээлийн аж ахуйгаас 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1975 оны 73 дугаартай тушаал, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1935 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Мядагийн Отгончимэг мөн болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Архустын Тэжээлийн аж ахуйгаас 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Мядагийн Отгон гэх нэр бүхий бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, мөн М.Отгон нэр бүхий бичилттэй Төв аймгийн Эрдэнэ сум дахь Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1975 оны 73 дугаартай тушаал, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1935 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Харчин овогт Мядагийн Отгончимэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ