Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2017/00150

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/001*******0

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Бүргэд овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1986 оны 07 дугаар сарын 10-наас 1994 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл ******* дүүргийн Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газар засварчнаар ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах гэсэн чинь нийгмийн даатгалын тэтгэвэрийн байцаагч бичиг баримт дутуу байна шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 200******* оны 2 дугаар сарын *******-ны өдөр гал гарч архив шатсан учир ажилд орсон, гарсан тушаал гаргаж өгөх боломжгүй байна. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа 1988.08.12-нд хүү , 1990.04.21-нд хүү ******* нарыг тус тус төрүүлсэн. Тухайн үед төрөхийн өмнөх 4*******, төрсний дараах *******6 хоногт хүүхдээ асраад ажилдаа орж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилогдсон бичилт хийгдсэн ч ажлаас чөлөөлсөн бичилт байхгүй байгаа. Иймд миний 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч А.******* нь 1986 оны 07 дугаар сарын 10-наас 1994 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл Баагнуур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газар засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

Монгол улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын гамшгийн судалгааны төвийн шинжээчийн 200******* оны 2 дугаар сарын 8-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******-Ус НӨҮГ-ын конторын барилгад гал гарсан гэсэн дүгнэлтээр түүний ажиллаж байсан газрын архив шатсан болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн дээрх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, албан газрын архивын баримт шатсаны улмаас түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч А.******* нь 1986 оны 07 дугаар сарын 10-наас 1994 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл ******* дүүргийн Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газар засварчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар

- *******-Ус ОНӨААТҮГ-ын 2017.02.06-ны өдрийн 6******* тоот албан тоот, уг албан тоотод Амгалан овогтой ******* нь тус байгууллагад засварчнаар ажиллаж байсан нь үнэн болно. Тус байгууллагын конторын барилгад гал гарч шатсаны улмаас архивын баримт материал шатаж устсан тул А.******* талаарх лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэсэн байв,

- 1986 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр олгосон А.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг хуулбарт 1986.07.21-ний өдрийн 79 дүгээр тушаалаар 1986.07.10-ны өдрөөс Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт засварчнаар томилов гэсэн байв.

- Үндэсний төв архивын тодорхойлолт, уг тодорхойлолтод Үндэсний төв архивын сан хөмрөгт ******* хотын Нийтийн аж ахуй үйлчилгээ байгууллагын бүгд баримт шилжиж ирээгүй тул Амгалан овогтой *******д нотлох баримтыг шүүн үзэж лавлагааг гаргах боломжгүй байна гэсэн байв.

-1987 оны Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг

-1989 онд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ажлын хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг,

-1991 оны 10 дугаар сарын Нийтийн аж ахуйн үйлчилгээний баярын өдөрлөг дээр хамт ажиллаж байсан н.Оюунчимэг, н.Ганзориг нарын хамт авхуулсан гэрэл зураг,

-199******* оны Шинэ жилээр хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг

-1994 онд ажлын хамт олонтой авахуулсан гэрэл зураг

Гэрч Б. шүүхэд өгсөн: Би 1988 оноос Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт үйлчилэгчээр 1999 он хүртэл тасралтгүй ажилласан. А.******* нь 1988 онд Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт засчварчнаар намайг ажилд ороход ажиллаж байсан 1999 онд ажлаасаа гарсан. А.******* нь 1988, 1990 онуудад хүүхэд гаргасан гэх мэдүүлэг

Гэрч Д. шүүхэд өгсөн: Би 1990 оноос Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт үйлчилэгчээр 1998 он хүртэл тасралтгүй ажилласан. А.******* нь 1990 онд Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт засчварчнаар намайг ажилд ороход ажиллаж байсан. Намайг ажлаасаа гарахад ажлаа хийгээд үлдсэн. А.******* нь 1990 онд 2 дахь хүүхдээ гаргаад 4******* хоноод ажилдаа орсон байх, гэх мэдүүлэг

1986.06.*******0-ны өдөр олгосон нийтийн аж ахуйн засал чимэглэлчийн үнэмлэх зэрэг нотлох баримтууд болно.

Нэхэмжлэгч нь 1988.08.12-нд хүү Э., 1990.04.21-нд хүү Э.******* нарыг тус тус төрүүлж төрөхийн өмнөх 4*******, төрсний дараах хүүхэд асаргааны *******6 хоногийг эдэлж байсан тул энэ хугацааг улсад ажилласан хугацаанд оруулж тооцсон болно.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулинд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.2.6 дахь хэсэгт зааснаар Бүргэд овогт ******* *******г 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл хугацаанд ******* дүүргийн Орон сууц Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА