Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 123

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Я-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Б-гийн Я-, Б овогт М-ын Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910019690340 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлснийг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч С.Сэржмядагаас хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Б-гийн Я,

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, ам бүл 4, өвөө, ээж, дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-ын Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Я- нь 2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт клубын урд байрлах КФС түргэн хоолны газрын гадна талбайд Б.Э-тэй маргалдан улмаар түүнийг М.Э-тай бүлэглэн зодож түүний биед нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимын салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, гурван шүдний гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч М.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт клубын урд байрлах КФС түргэн хоолны газрын гадна талбайд Б.Э-тэй маргалдан улмаар түүнийг Б.Я-той бүлэглэн зодож түүний биед нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимын салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, гурван шүдний гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд: 

 

Хохирогч Б.Э-: “...2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хоёр найзтайгаа уулзаад Минт бааранд орж үйлчлүүлсэн, тэгээд баар хааж, бид харихаар баарнаас гарсан, тэгээд найз Оргилын хамт машин руугаа очиход миний машины ард гурван залуу зогсож байсан, тэгэхээр тэр гурван залууд хандаж машинаас холд, ах нь явах гэж байна гэхэд тэр гурван залуу над руу агсарах шинжтэй байхаар нь зам хөндлөн гарсан, гэтэл араас нь Э- гүйж ирээд жийж унагаасан, улмаар өшиглөөд надтай зууралдсан, тэгээд зодсон, ухаан алдсан, сэрсэн чинь цусан дунд ухаан орсон. Одоо нүд чимчигнэж өвддөг, нүдний алим цаашаагаа суулттай болсон. Гомдолтой байгаа, хохиролд нийтдээ 79,765,368 төгрөг нэхэмжилж байгаа, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хохирлын мөнгө аваагүй. Орчуулгын зардалд 4 сая төгрөг, аман орчуулга 6 сая вон, хагалгааны зардал буудал, бусад зардал бүгд орсон байгаа. Биед учруулсан гэмтлийг Б.Я-, М.Э- нар нийлж зодож учруулсан, унасан байхдаа хэн цохисныг мэдэхгүй байна. Биеийн байдал хүнд байгаа, шил зүүдэггүй байсан, одоо байнга шил зүүдэг болсон, арьс байнга чимчигнэдэг, шүд эмтэрсэн, юм руу удаан ширтэж чадахгүй болсон, ковидоос болж Солонгос руу явж үзүүлж чадахгүй байгаа, эдгээр хүмүүс надаас уучлал гуйгаагүй...” гэв.

 

Шүүгдэгч М.Э-: “...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Дөлгөөн, Я- нартай уулзаад Минт бааранд орж нэг шил виски уусан, гараад явж такси барих гээд зогсож байсан, Дөлгөөнтэй тамхи татаж байгаад маргааш нь хөдөө явлаа гээд түрүүлээд алхсан, цаашаа алхаад явж байхад хар машины хажууд хоёр залуу зогсож байгаад нэг нь ахыгаа танихгүй байна уу гэхээр нь би таньсангүй гээд гар барихад гараас татаад гэдэс рүү элэгдсэн, би доошоо тонгойгоод байж байхад манай хоёр найз Б.Я-, Дөлгөөн хоёр цаанаас гүйгээд ирсэн. Я- цохиод газар унахаар нь бид нар такси бариад явсан. Маргаан баригдаж байгаа барилгын баруун талын буланд болсон, зогсоол дээр бид нар байгаагүй, би цохиулчхаад араас нь хөөсөн. Цамцтай явж байсан, ямар хувцастай явж байснаа санахгүй байна, хохирогчид учирсан гэмтлийг Я- учруулсан...” гэв.

         

          Шүүгдэгч Б.Я-: “...Тэр шөнө Дөлгөөн, Э- хоёр тамхи татаад Энканто-гийн барилгын цэнхэр хашааны тэнд зогсож байсан, би тухайн үед цэцэгтэй цамц, доогуураа саарал хилэн даавуун өмд, ботинктой байсан. Заамдалцаад байсан, хэл амаар доромжлоод байхаар нь би очоод нэг л удаа цохисон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр найз Оргил, Алтанбагана хоёртой 21 цагийн үед Олимп хотхоны хажууд уулзаад оройн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт баар руу ороод 50 грамм виски, 0,33 граммын пиво нэгийг уугаад шөнө 03 цагийн үед баарнаас гараад Энканто-гийн автомашины зогсоол дээр тавьсан автомашин руугаа Оргилын хамт явсан. Тэгтэл миний автомашины ард үл таних гурван залуу зогсож байсан ба би дуудлагын жолооч дуудахаасаа өмнө холд гэж хэлэхэд нөгөө гурван залуу миний өөдөөс агсраад байхаар нь би хаяад КФС түргэн хоолны газрын урдаас такси барих гээд зам гарсан. Тэгтэл 165 см орчим өндөртэй залуу миний араас гүйж ирээд миний цээж рүү нэг удаа өшиглөөд нүүрний баруун хэсэгт ямар нэгэн юмаар цохисон. Яг хэдэн удаа цохисныг санахгүй байна. Тэгсэн хойноос нь хамт явж байсан хоёр залуугийн нэг нь болох срочкон цамцтай, 167 орчим см өндөртэй залуу нь миний шанаанд цохисон, хэдэн удаа цохисныг санахгүй байна. Нэг мэдсэн баахан цусан дунд сэрээд толгой эргээд арай хийж аавынх руу орсон. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж хөмсгөндөө дотор, гадна нийлээд 16 оёдол тавиулсан. ...Гэмтлийн эмнэлгээс эм бичиж өгснийг уусан, компьютер томографын зураг авхуулсан, нүдний Орбита эмнэлэгт үзүүлсэн, нэгдүгээр эмнэлэгт үзүүлж, эм бичиж өгсөн. Миний очиж үзүүлсэн эмнэлгийнхэн бүгд хагалгаанд ор гэхээр нь БНСУ-д Инчеоны Католик сүмийн эмнэлэгт 2019 оны 8 дугаар сарын 28-нд хагалгаанд орж, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний орой эмнэлгээс гарсан ба 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тус эмнэлэгт дусал, тариа хийлгэж эмчийн хяналтад байсан...” /1-р хх-ийн 24-27/ гэсэн,

 

Гэрч О.Оргил мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарнаас найз Э-ийн хамтаар Энканто тауны урд талын зогсоол дээрээс Э-ийн автомашиныг авах гээд очсон. Тэр үед Э-ийн автомашины ард нэг залуу зогсож байхаар нь Э- тэр хүнд чи холд гэж хэлсэн. Тэгэхээр нь би автомашины хойно байсан хөндлөн төмрийг холдуулаад гарах гэхэд үл таних залуу Э-тэй маргалдаж эхэлсэн. Тэгтэл үл таних залуугийн найз гэх хоёр залуу ирсэн, Э- тэд нараас холдоод КФС рүү зам хөндлөн гарч явсан. Э-ийг зам гарсны дараа үл таних гурван залуу Энканто тауны гаднаас таксинд сууж хойд зүг рүү явсан. Тэгээд би Э-ийг автомашин дээрээ ирэх юм байх гэж бодоод хүлээж байхад ирэхгүй болохоор нь харьчихсан гэж бодоод гэр рүүгээ явсан...” /1-р хх-ийн 30-31/ гэсэн,

 

Гэрч Б.Зоригтхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Машин дотроо сууж байтал замын эсрэг тал буюу Энканто талаас нэг залуу гүйж гарч ирээд тэнд зодоон болоод байна, туслаач гэж хэлсэн, тэгээд байж байтал тухай Энканто талаас гурван залуу гарч ирээд КФС түргэн хоолны газрын хаалганы өмнө маргалдаж байгаад уг гурван залуугийн нэг залуу нь тухайн эхэлж над дээр ирсэн залууг нэг удаа цохисон, тэгсэн нөгөө залуу шууд газар унасан. Тэгээд 5 орчим минутын дараа босоод ирсэн, уг гурван залуу таксинд суугаад явсан...” /1-р хх-ийн 34-35/ гэсэн,

 

Гэрч Б.Эрдэнэбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Харуулын цонхоороо гадаа орчноо харахад үл таних нэг залуу газар хэвтэж байсан. Би очиж тухайн залууг татаж үзтэл тухайн залуу хөдлөхгүй, толгой нь хагарсан, цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд байж байтал замын хажуу талаас үл таних гурван залуу ирээд нэг залуу нь уг залууг өшиглөсөн, нөгөө хоёр залуу нь намайг байж үед цохиж зодсон зүйл харагдаагүй. ...Тэгтэл Улаанбаатар Сити-гийн хоёр хамгаалагч гарч ирэх үед уг гурван залуу таксинд суугаад зугтсан...” /1-р хх-ийн 43/ гэсэн,

 

Гэрч Б.Хүрэлболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 15 хороо, КФС түргэн хоолны газрын урд байж байхад үл таних нэг залуу ирээд машины цонх тогшиж намайг хамгаалаадах, мөнгийг нь өгье гэхээр тэр залууд бид хоёр түргэн хоолны газар хамгаалдаг, сайн мэдэхгүй гэж хэлтэл цаашаа яваад өгсөн. Тэгээд буцаж гурван залуу дагуулчихсан урд гараад алхаж байснаа нэг залуутай нь нэг нэгнийгээ түлхэлцсэн. Тэгээд тэр гурван залуугийн хоёр залуутай нь КФС түргэн хоолны газрын үүдэнд тулж очсон. Тэр үед үлдсэн нэг залуу такси барьсан ба нөгөө хоёр залуу тухайн таксинд суух үед эхэлж тусламж гуйж байсан ах тухайн хоёр залуугийн жижиг биетэйг дуудаж гаргаж ирээд өөрөө хойшоо алхаж байгаад гэдсэндээ нэг цохиулаад нүүрээрээ газар унасан...” /1-р хх-ийн 44-47/ гэсэн,

 

Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмтлүүдээс баруун ухархайн дотор хана, доод хананд хугарал, тархи доргилт, баруун зовхинд шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр шүдний эмтрэл зэрэг гэмтлүүд дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /1-р хх-ийн 54/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн залууг нэг ч удаа цохиогүй, замын цаанаас намайг дуудаад байхаар нь гүйж очиход хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид хоёр нэг нэгнийхээ цээж рүү түлхсэн...” /2-р хх-ийн 36-38/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Я- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний шөнө М.Э-, Дөлгөөн нартай уулзаад Минт баар руу 01-02 цагийн үед орж 1 литрийн виски хувааж уугаад 04 цагийн үед гарсан. Тэндээс гараад Э- би явлаа гээд баригдаж байсан барилгын хашаа тойроод явахаар нь Дөлгөөн бид хоёр юм яриад зогсож байхад хүмүүсийн том том дуугарах чимээ сонсогдохоор нь булан тойроод очиход Э- үл таних хоёр залуугийн дунд элгээ тэврээд эвхэрчихсэн байсан. Тэгсэн том биетэй залуу нь зам чиглээд явахаар нь нөгөө залууг Дөлгөөн бариад авахад Э- наад залуу чинь яагаа ч үгүй гэхээр нь орхичихсон. Тэгээд Дөлгөөн бид хоёр Э-аас юу болсон талаар асуухад манай намын хүн гээд намайг элэгдсэн гэж хэлсэн. Тэгээд бид гурав Э-ыг таксинд суулгаж өгөх гээд төв зам руу алхахад нөгөө том биетэй залуу нь КФС түргэн хоолны газрын үүдэнд зогсчхоод Э-ыг нааш ир бацаан минь гээд орилоод байсан. Тэгээд бид гурав таксинд суух гэж байгаад Э- очиж нөгөө хүнийг түлхээд хоорондоо маргалдаад байхаар нь салгахад над руу уурлаад чи хэн юм бэ гээд томроод, хэл амаар доромжлоод байхаар нь би том биетэй залуугийн эрүүнд нэг удаа цохисон. Тэгээд тэнд зогсож байсан хамгаалалтын албаны машинд сууж байсан хоёр хамгаалагчид энэ хүн өөрөө эхэлж манай найзыг цохихоор нь би салгасан шүү гэж хэлээд бид гурав таксинд суугаад явсан...” /1-р хх-ийн 36-37, 2-р хх-ийн 44-45/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №9967 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Э-ийн биед баруун нүдний ухархайн дотор хана, доод хананд хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, алимын салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, хоёр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” /1-р хх-ийн 49/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугар сарын 17-ны өдрийн №1561 дугаартай дүгнэлтэд: “...1. Б.Э-ийн биед баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд шарх, цус харвалт, зөөлөн эдийн няцрал, алимын салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт,  гурван шүдний эмтрэл, 2019 оны 8 дугаар сарын 28-нд баруун нүдний ухархайн ясны дотор, доод ханыг нөхөх гоо сайхны мэс засал, баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд буюу 2019 оны 8 дугаар сарын 14-нд үүссэн байх боломжтой...”/1-р хх-ийн 63-64/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №1066 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9967 дүгнэлт гаргах үед нь үндэслэлтэй байсан, хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1561-д гэмтлийн дараах хүндрэл болох баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт зэргийг тусгайн гэмтлийн хүндэвтэр зэрэг гэсэн мөн үндэслэлтэй байна. Б.Э-ийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарлаас баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт нь эрүүл мэндийг сарниулсан хугацаагаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Б.Э-д тогтоогдсон тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал баруун зовхинд шарх, цус хуралт, алимны салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, гурван шүдний эмтрэл, баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /2-р хх-ийн 143-146/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /1-р хх-ийн 10/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 14/,

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 15/,

-  Камерын бичлэгтэй сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17-18/,

- Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-21/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 69-250, 2-р хх-ийн 1-28, 90-91/,

-  Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 46, 57/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /2-р хх-ийн 48, 69/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 49, 66/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 50, 70/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2-р хх-ийн 51/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 60-65/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 67/, ажлын газрын тодорхойлолт /2-р хх-ийн 71/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Э-, Б.Я- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч М.Э-, Б.Я- нар нь 2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт клубын урд байрлах КФС түргэн хоолны газрын гадна талбайд Б.Э-тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал баруун зовхинд шарх, цус хуралт, алимны салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, гурван шүдний эмтрэл, баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох хохирогч Б.Э-, гэрч О.Оргил Б.Зоригтхүү, Б.Эрдэнэбилэг, Б.Хүрэлболд болон шүүгдэгч М.Э-, Б.Я- нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №9967 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Э-ийн биед баруун нүдний ухархайн дотор хана, доод хананд хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, алимын салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, хоёр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” /1-р хх-ийн 49/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны №1561 дугаартай дүгнэлтэд: “...Б.Э-ийн биед баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, тархи доргилт, баруун зовхинд шарх, цус харвалт, зөөлөн эдийн няцрал, алимын салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт,  гурван шүдний эмтрэл, 2019 оны 8 дугаар сарын 28-нд баруун нүдний ухархайн ясны дотор, доод ханыг нөхөх гоо сайхны мэс засал, баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд буюу 2019 оны 8 дугаар сарын 14-нд үүссэн байх боломжтой...”/1-р хх-ийн 63-64/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны №1066 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9967 дүгнэлт гаргах үед нь үндэслэлтэй байсан, хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1561-д гэмтлийн дараах хүндрэл болох баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт зэргийг тусгайн гэмтлийн хүндэвтэр зэрэг гэсэн мөн үндэслэлтэй байна. Б.Э-ийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарлаас баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт нь эрүүл мэндийг сарниулсан хугацаагаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Э-д тогтоогдсон тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал баруун зовхинд шарх, цус хуралт, алимны салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, гурван шүдний эмтрэл, баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /2-р хх-ийн 143-146/ гэсэн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 14/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 15/, камерын бичлэгтэй сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17-18/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19-21/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал баруун зовхинд шарх, цус хуралт, алимны салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, гурван шүдний эмтрэл, баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт...” бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч М.Э-, Б.Я- нарын түүнийг цохих, өшиглөх зэргээр зодсон гэм буруутай үйлдлээс үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Я-, М.Э- нарын бүлэглэж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э-, Б.Я- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Э-, Б.Я- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал баруун зовхинд шарх, цус хуралт, алимны салстад цус хуралт, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, хоёр өвдөг баруун тохой, баруун гуянд цус хуралт, гурван шүдний эмтрэл, баруун нүдний хажуугийн хялар, нүд хөдөлгөгч булчингийн саажил, нүдний алимны суулт бүхий хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч Б.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд  79,765,368 төгрөг /1-р хх-ийн 69-250, 2-р хх-ийн 1-28, 90-91/ нэхэмжилснээс шүүх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан нэгдүгээр хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан 286,700 төгрөгийн, 76 дугаар талд авагдсан 53,944 төгрөгийн, 77 дугаар талд авагдсан 60,100 төгрөгийн, 78 дугаар талд авагдсан 100,000 төгрөгийн, 79 дүгээр талд авагдсан 21,000 төгрөгийн, нийт 521,744 төгрөгийн, Бүгд Найрамдах Солонгос улсын вон 80 дугаар талд авагдсан 7,056,000 воны,  83 дугаар талд авагдсан 59,900 воны, 89 дүгээр талд авагдсан 12,500 воны, 90 дүгээр талд авагдсан 24,150 воны, 92 дугаар талд авагдсан 30,900 воны, 97 дугаар талд авагдсан 4,000 воны, 98 дугаар талд авагдсан 3,800 воны, 100 дугаар талд авагдсан 50,000 воны, 102 дугаар талд авагдсан 18,000 воны, 103 дугаар талд авагдсан 50,000 воны, 110 дугаар талд авагдсан 4,700 воны, 122 дугаар талд авагдсан 62,540 воны, 165 дугаар талд авагдсан 1,062,850 воны, 169 дүгээр талд авагдсан 52,180 воны, 173 дугаар талд авагдсан 133,230 воны, 177 дугаар талд авагдсан 3,000,000 воны, 181 дүгээр талд авагдсан 4,082,020 воны, 187 дугаар талд авагдсан 87,360 воны, 191 дүгээр талд авагдсан 87,360 воны, 195 дугаар талд авагдсан 21,000 воны, 199 дүгээр талд авагдсан 6,600 воны, 203 дугаар талд авагдсан 43,570 воны, 207 дугаар талд авагдсан 6,600 воны, 211 дүгээр талд авагдсан 21,000 воны, 215 дугаар талд авагдсан 215,700 воны, 218 дугаар талд авагдсан 238,700 воны, 221 дүгээр талд авагдсан 163,700 воны буюу нийт 16,598,360 воныг гэмт хэрэг гарах үеийн Бүгд Найрамдах Солонгос Улсын вон, Монгол төгрөгийн Монгол банкны ханш болох 2,32 төгрөгөөр тооцож, 38,501,235 төгрөг /16,598,360х2,32=38,501,235/ дээр монгол төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэсэн 521,744 төгрөгийн нэмэхэд нийтдээ 39,022,979 төгрөг /38,501,235+521,744=39,022,979/-ийг гаргуулахаар, мөн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас орчуулгын товчоогоор орчуулга хийлгэсэн баримтаар 4,000,000 төгрөгийн нэмж, нийтдээ 43,022,980 төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч М.Э-, Б.Я- нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж,

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас юунд зарцуулсан, юуны баримт болох нь мэдэгдэхгүй онгоцны тасалбар худалдаж авсан баримт биш, тасалбар захиалсан захиалгын хуудас, кофе, хоол худалдаж авсан, ресторанаар үйлчлүүлэн баримт, татваргүй барааны дэлгүүрээс бараа худалдаж авсан баримтууд болох 1 дүгээр хавтас хэргийн 74 дүгээр талд 2,457,400 төгрөгийн 76 дугаар талд 5,000 төгрөгийн, 78 дугаар талд авагдсан 97,540 төгрөгийн, 79 дүгээр талд авагдсан 201,600 төгрөгийн буюу нийт 2,756,540 төгрөгийн, Бүгд Найрамдах Солонгос улсын вон 82 дугаар талд авагдсан 82,550 воны, 83 дугаар талд авагдсан 20,500 воны, 84 дүгээр талд авагдсан 114,950 воны, 86 дугаар талд авагдсан 38,700 воны, 87 дугаар талд авагдсан 17,400 воны, 88 дугаар талд авагдсан 63,760 воны, 89 дүгээр талд авагдсан 21,000 воны, 90 дүгээр талд авагдсан 3,450 воны, 91 дүгээр талд авагдсан 71,700 воны, 92 дугаар талд авагдсан 35,800 воны, 93 дугаар талд авагдсан 8,500 воны, 94 дүгээр талд авагдсан 32,000 воны, 95 дугаар талд авагдсан 46,000 воны, 96 дугаар талд авагдсан 20,900 воны, 97 дугаар талд авагдсан 43,900 воны, 98 дугаар талд авагдсан 39,500 воны, 99 дүгээр талд авагдсан 10,900 воны, 100 дугаар талд авагдсан 7,182 воны, 101 дүгээр талд авагдсан 151,000 воны, 102 дугаар талд авагдсан 21,300 воны, 103 дугаар талд авагдсан 49,100 воны, 104 дүгээр талд авагдсан 39,800 воны, 105 дугаар талд авагдсан 118,600 воны, 106 дугаар талд авагдсан 135,000 воны, 107 дугаар талд авагдсан 21,000 воны, 108 дугаар талд авагдсан 23,500 воны, 109 дүгээр талд авагдсан 164,500 воны, 110 дугаар талд авагдсан 29,000 воны, 111 дүгээр талд авагдсан 340,000 воны, 112 дугаар талд авагдсан 29,100 воны, 113 дугаар талд авагдсан 7,700 воны, 114 дүгээр талд авагдсан 149,000 төгрөгийн, 115 дугаар талд авагдсан 47,500 воны, 116 дугаар талд авагдсан 52,100 воны, 117 дугаар талд авагдсан 41,400 воны, 118 дугаар талд авагдсан 62,300 воны, 119 дүгээр талд авагдсан 74,400 воны, 120 дугаар талд авагдсан 59,610 воны, 121 дүгээр талд авагдсан 254,700 воны, 122 дугаар талд авагдсан 238,700 воны буюу нийт 3,257,382 воныг гэмт хэрэг гарах үеийн Бүгд Найрамдах Солонгос Улсын вон, Монгол төгрөгийн Монгол банкны ханш болох 2,32 төгрөгөөр тооцож, 7,557,127 төгрөг /3,257,382х2,32=7,557,127/ дээр монгол төгрөгөөр гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн 2,756,540 төгрөгийн нэмэхэд нийтдээ 10,313,667 төгрөг /7,557,127+2,756,540=10,313,667/-ийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Э- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой гарсан болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутайд этгээдүүд болох М.Э-, Б.Я- нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хохирол гаргуулахаар шийдвэрлэсний дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч нараас тус бүр 21,511,490 төгрөг, нийтдээ 43,022,980 төгрөгийг хохирогч Б.Э-д төлж (шүүхэд гаргаж өгсөн баримт), энэ шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч М.Э-, Б.Я- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж буй хувийн байдлыг харгалзан ялгамжтай байдлаар буюу шүүгдэгч М.Э-ыг 01 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Я-ийг 01 жилийн хугацаагаар тэнссэн болно.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Э-, Б.Я- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэв.

 

Шүүгдэгч М.Э-, Б.Я- нар нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж мэдэгдэх, шүүгдэгч М.Э-, Б.Я- нар нь шүүхээс гэм буруутайд тооцож, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 06 /зургаа/ хоног тус бүр цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1910019690340 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэргийн хамт ирсэн хохирогч Б.Э-ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой сиди 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Э-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Э-, Б.Я- нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ нараас: “...Гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү...”, шүүгдэгч Б.Я-, түүний өмгөөлөгч нараас: “...М.Э-тай бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, тул гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх тэднийг гэм буруутайд тооцсон дээрх үндэслэлүүдээр хүлээн боломжгүй гэж үзсэн.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-гийн Я-, Б овогт М-ын Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б-гийн Я-ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч М-ын Э-ыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Я-, М.Э- нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Я-, М.Э- нар нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910019690340 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэргийн хамт ирүүлсэн хохирогч Б.Э-ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой сиди 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Э-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Я-, М.Э- нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Я-, Б.Э- нар нь энэ хэрэгт тус бүр 06 /зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Э-, Б.Я- нар нь 43,022,980 /дөчин гурван сая, хорин хоёр мянга, есөн зуун ная/ төгрөгийг хохирогч Б.Э-д төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,313,667 /арван сая, гурван зуун арван гурван мянга, зургаан зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Э- өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Я-, М.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Я-, М.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР