| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00123/И |
| Дугаар | 103/ШШ2017/00151 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2017/00151
| 2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар *******3/ШШ2017/00151 | Улаанбаатар хот |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, Шаргачин овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1986 онд ТМС-ийн гүүрэн кранистын ангийг төгсөж тухайн жилдээ Багануур дүүрэг дэх Зөвлөлтийн барилгын байгууллагын КПП-1 хэсэгт кранчнаар ажилд орсон цагаас хойш улсад энэ мэргэжлээр 13 жил ажилласан. Хүнд хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт 1986 оноос 1993 он хүртэл ажилласан хугацааны ажилд орсон гарсан тушаал байхгүй, зарим бичвэр засвартай зэргээс үүдэн тэтгэвэр тогтоолгох боломжгүй, шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох хэрэгтэй болсон. Би 1989.12.*******-ны өдөр хүү Тамирыг төрүүлсэн. Тэр үед хүүхэд асрах хугацаа 3 жил байсан. Төрөхөөс 45 хоногийн өмнө жирэмсний амралтаа авдаг байсан. Иймд намайг 1986.07.08-ний өдрөөс 1989.04.*******-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилгын байгууллагын КПП-1 хэсэгт гүүрэн кранчнаар, 1989.05.09-ний өдрөөс 1991.04.01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилга байгууламжийн ЖКК-д үйлчлэгчээр, 1991.04.01-ний өдрөөс 1991.06.21-ний өдрийг хүртэл Барилга угсралтын конторт кранчнаар, 1991.06.21-ний өдрөөс 1992.03.05-ны өдрийг хүртэл Хийц үйлдвэрт кранчнаар, 1992.03.05-ны өдрөөс 1993.06.01-ний өдөр хүртэл Барилга үйлдвэрийн нэгдэлд гүүрэн кранчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ц.******* нь 1986.07.08-ний өдрөөс 1989.04.*******-ний өдөр хүртэл Багануур дүүргийн Зөвлөлтийн барилгын байгууллагын КПП-1 хэсэгт гүүрэн кранчнаар, 1989.05.09-ний өдрөөс 1991.04.01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилга байгууламжийн ЖКК-д үйлчлэгчээр, 1991.04.01-ний өдрөөс 1991.06.21-ний өдрийг хүртэл Барилга угсралтын конторт кранчнаар, 1991.06.21-ний өдрөөс 1992.03.05-ны өдрийг хүртэл Хийц үйлдвэрт кранчнаар, 1992.03.05-ны өдрөөс 1993.06.01-ний өдөр хүртэл Барилга үйлдвэрийн нэгдэлд гүүрэн кранчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Нэхэмжлэгчийн дээрх хугацаанд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн бичилт засвартай, томилогдсон ажил бичигдээгүй, он сар, тамга тэмдэг зөрүүтэй, холбогдох баримтууд архиваас гараагүй байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Ц.******* нь 1986.07.08-ний өдрөөс 1989.04.*******-ний өдөр хүртэл Багануур дүүргийн Зөвлөлтийн барилгын байгууллагын КПП-1 хэсэгт гүүрэн кранчнаар, 1989.05.09-ний өдрөөс 1991.04.01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилга байгууламжийн ЖКК-д үйлчлэгчээр, 1991.04.01-ний өдрөөс 1991.06.21-ний өдрийг хүртэл Барилга угсралтын конторт кранчнаар, 1991.06.21-ний өдрөөс 1992.03.05-ны өдрийг хүртэл Хийц үйлдвэрт кранчнаар, 1992.03.05-ны өдрөөс 1993.06.01-ний өдөр хүртэл Барилга үйлдвэрийн нэгдэлд гүүрэн кранчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын архивын газрын тодорхойлолтод Тус сан хөмрөгт Монгол ажилчдын захиргаа КПП-1 байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Цэгмэд овогтой *******т холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн байв,
-1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Ц.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 98 тоот ажилд томилж, тэтгэмж олгох тухай тушаалд ХНХ-ийн улсын хорооны хувиараар манай салбарт ажиллахаар томилогдон ирсэн 21 хүнийг хавсралтаар медьмолибденстрой салбар хэсгүүдэд томилон ажиллуулсугай, хавсралтын 11 дүгээрт Ц.*******, кранист гэсэн байв.
-1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 163 тоот 1986 онд ТМС төгсөж ирсэн ажилчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаалд Техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд гурваас дээш сар тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилчдыг амруулах тухай. Ц.*******ийг 12 дугаар сарын *******-ны өдрөөс 22 хоног гэсэн байв.
- 1988 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын хэсэг, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг.
-1989 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалд Захиргааны зөвлөлийн гишүүдийн 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн удаан жилийн нэмэгдэл олгох ажилчдын нэрсийг баталсугай. Хавсралтад *******, кранчин гэсэн байв.
-1989 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн *******1 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд 1989 оны ажлын хэмжээ өнгөрсөн оныхоос 2 дахин буурсантай холбогдуулж орон тооны цомхтголд орсон ажилчдыг ажлаас чөлөөлөх зорилгоор тушаах нь КПП-1 гүүрэн кранист Ц.*******ийг 1989 оны 04 дүгээр сарын *******-ны өдрөөс тасалбар болгон Районы ХНХ-ийн мэдэлд шилжүүлсүгэй гэсэн байв.
-1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 тоот ажилчдыг орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөх тухай тушаалд Зөвлөлтийн барилгын байгууллагын барих барилгын ажил 72 хувиар буурч орон тооны цомхтгол хийх болсон тул Зөвлөлтийн барилгын байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу хавсралтад дурдсан 202 хүнийг ажлаас чөлөөлж хэрэг материалыг бүрдүүлж Районы хөдөлмөрийн захын мэдэлд шилжүүл. Хавсралтад ******* декрет гэсэн байв.
- Ардын боловсролын яамнаас олгосон 86039 дугаартай ******* ******* гүүрэн төрлийн краны мэргэжлийн ангид 1983-1986 онд суралцсан диплом эх хувиараа.
- Гэрч Г. шүүхэд өгсөн: Би 1989 оны 09 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл Багануур дүүргийн ММС-ийн КПП-д орчуулагч мастераар тасралтгүй ажилласан. Ц.******* нь намайг тухайн үйлдвэрт шилжиж ирэхэд кранчнаар ажиллаж байсан. Намайг 1991 онд тэтгэвэрт гарахад ажиллаад л үлдсэн. Ц.******* нь 1989 онд хүүхэд гаргасан гэх мэдүүлэг
- Гэрч Ш.******* шүүхэд өгсөн: Би 1983 оноос 1991 он хүртэл Зөвлөлтийн барилгын КПП-1 үйлдвэрт операторчин, 1991 оноос 1992 онд барилга угсралтын конторт нярав, 1992 оноос 1993 он хүртэл Хийц үйлдвэрт няраваар тус тус ажилласан. Ц.******* нь 1986 оноос 1993 он хүртэл нэг байгууллагад нэг дор кранчинаар ажиллаж байсан. Ц.******* нь 1989 онд хүүхэд гаргасан. Би 1989 оны 5 дугаар сард төрөөд, 9 дүгээр сард ажилдаа ороход Ц.******* амралтаа аваагүй ажиллаж байсан. 1991 оны хавар ажилдаа орсон байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
- Нэхэмжлэгч нь 1989.12.*******-нд хүү Б.Тамирыг төрүүлж төрөхийн өмнөх 45, төрсний дараах 1 жил 3 сарын хугацаанд хүүхдээ асарсан бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт авагдсан 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 тоот ажилчдыг орон тооны цомхтголоор чөлөөлөх тухай тушаалд Ц.*******, декритний амралттай гэж бичигдсэн байгаа байдлаар давхар нотлогдож байна. Иймд энэ хугацааг улсад ажилласан хугацаанд оруулж тооцсон болно.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулинд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 1******* дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шаргачин овогт ******* *******ийг 1986 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр хүртэл Багануур дүүргийн Зөвлөлтийн барилгын байгууллагын КПП-1 хэсэгт гүүрэн кранчнаар, 1989 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Зөвлөлтийн барилга байгууламжийн ЖКК-д үйлчлэгчээр, 1991 оны 04 дүгээр 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Барилга угсралтын конторт кранчнаар, 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хийц үйлдвэрт кранчнаар, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Барилга үйлдвэрийн нэгдэлд гүүрэн кранчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА