Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр дарГж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Л.Д-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г овогт Л-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010022560003 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Л-ийн Д,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн  нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна,

28.1 дүгээр зүйлийн 28.1.1 үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байГь орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

28.1 дүгээр зүйлийн 28.1.4 ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;

35 дугаар зүйлийн 35.1 ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина гэж заасныг зөрчсөний улмаас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ц-” ХХК-ийн баригдаж буй барилга дээр ажиллаж байсан Б.С- нь барилгын материалд дарагдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учирсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.Д-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, Эмчилгээний зардалд ажилтай байсан учир тухайн үеийн бүх эмчилгээг хийлгэсэн, мөн хохиролд 2,250,000 төгрөгийг төлсөн, тухайн асуудал болсноос хойш уучлал гуйсан, аав, ээж, ах, эгчтэй бүгдтэй нь уулзсан. Зуны улиралд барилгын ажил хийдэг, одоогоор өвчний улмаас чөлөөлөгдсөн, сүрьеэтэй гэж оношлогдсон байгаа байгаа. Гэм буруу дээр зөвшөөрөхгүй зүйл байхгүй, багаар торгож өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Богд-Уулын ЖарГантын аманд “Ц- констракшн” ХХК-ийн барьж байгаа хаус барих барилгын ажилд 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс мужааны туслах ажилтнаар өдрийн 50,000 төгрөгөөр гэрээ байгуулан ажиллаж байсан. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр барилгын материал буулгах гэж байгаад дээрээс барилгын паниар хавтан унаж зүүн хөлийн өсгий сунаж, шагай цуурсан гэмтэл авсан. ...Тухайн өдөр орой 19 цагийн үед гаднаас барилгын хар паниар ирсэн түүнийг буулгах гэж Доржбал, Найманжин бид гурав ажиллаж байгаад ачаан дээр байсан паниараа даалгүй дээрээсээ алдсан. ...Эмчилгээний зардлыг тухайн хүмүүс төлж байсан тул нэхэмжлэхгүй, ажилгүй байсан үеийн орлого 2,250,000 төгрөг нэхэмжилнэ. ...Нэхэмжилсэн мөнгө бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 26-27, 28, 147/ гэсэн,

 

Гэрч Э.Батзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 20-ноос хойш манай барилгын ажил Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхэлсэн. ...Д-, Доржбал гэх хүмүүс над дээр ирээд манай барилга дээр ажиллах хүсэлт гаргахаар нь багаа бүрдүүлээд хүрээд ир гэхэд Д-, Доржбал, С- нартай нийлээд 6 хүн ирсэн. Тэрнээс хойш 1 сар орчмын хугацаанд ажиллаж байхад манай барилгын ажилд хэрэгцээтэй хар паниар авчруулсан. Уг паниар 5 тонны Маяти маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж ирсэн бөгөөд тухайн машин хотхон дундуур хайрга асгаж тэгшилсэн замаар яваад замын төгсгөл хэсэгт очиж ачааг буулгаж байхад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хариуцсан инженер хар паниар унаад хүүхэд дарагдчихлаа гээд гүйхээр нь очиход С-ын дээрээс дарсан хар паниаруудыг аваад С-ын зүүн хөлийн өмдний шуу хэсгийг дээшлүүлээд хэвтүүлчихсэн байсан. Дараа нь Доржбал өөрийнхөө автомашинд суулгаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү авч явсан. ...Доржбал, Д- нарын цуглуулж ирсэн бригадад С- ажиллаж байсан. ...Манай компани өдөр болгон гэрээт болон үндсэн ажилчдаа хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч хамгаалалтын малгай, бээлий зэргийг өмсгөж шалгаад ажилд нь гаргадаг юм. ...Манай компанийн зүгээс өдөр бүр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг, хамгаалах хувцас, хэрэгсэл өгдөг. ...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зааварчилгаа өгч, иргэн Б.С- 16 дээр гарын үсэг зурсан байгаа...” /хх-ийн 14, 35-37/ гэсэн,

 

Гэрч Л.Найманжин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын эхээр хар өнгийн хавтанг Доржбал, С- бид гурав хамт буулгахаар болсон. С-, Доржбал ах хоёр портер машины жолооч талын тэвшийг буулгаад би арын тэвшийг нь буулгасан тэгсэн машин дээр босоогоор өрсөн байсан хавтан Доржбал ах, С- хоёрын дээрээс унасан. Тэр хоёр дарагдчихаагүй гараараа тулсан, тэгсэн дийлэхгүй байсан. Доржбал ах холдсон чинь С-ын дээрээс хавтангууд унасан. ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сурГтыг анх ажилд ороход орсон. Ажил эхлэхэд аюулгүй ажиллагааны зааварчилгааг С- инженер өдөр болгон өгдөг байсан. Осол болдог өдөр ч гэсэн зааварчилгаа өгсөн. ...Доржбал ах бид нарыг ахалж ажиллаж байсан...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Гэрч С.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр захиалагч компаниас 5 тонны даацтай машинаар хулсан паниар ирсэн. Тухайн үед 3 бригад ажиллаж байгаад нэг бригад буюу Даваа гэх хүний бригадын ажилтан Б.С- нь материал буулгаж байгаад дээрээсээ паниар унагаж хөлөө гэмтээсэн. ...Өдөр бүр үндсэн болон гэрээт ажилчдад барилгын хөгжлийн төвөөс эрхлэн гаргадаг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, ахуйн зааварчилгааны улаан дэвтэр дээр өдөр тутмын зааварчилгааг тухайн өдөр ажилд гарахын өмнө гараар зааварчилгаа бичиж уншиж танилцуулаад хамгаалалтын хувцас хэрэгсэл малгай, бээлий, бүх ажлын хувцас, хэрэгслийг өмсүүлэн шалгаад хэн хэн ямар ажил хийх талаар танилцуулж, гарын үсэг зуруулсан...” /хх-ийн 39-40/ гэсэн,

 

Гэрч Ц.Доржбал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр барилга дээр 300 ширхэг хар паниар ирснийг ...С-, Найманжин бид гурав буулгахаар болоход ...С- машины голын тэвшний түгжээг мултлаад бид гурав нөгөө паниараа даалгүй унагаасан. Тэр үед С- голд нь байж байгаад паниаранд бөгсөн бие нь дарагдаж унасан. ...Тэгээд гэмтлийн эмнэлэгт очсон. ...Манай багийн 6 хүнийг Л.Д- ахалж байсан. Энэ барилга дээр ажиллах саналыг ч бас Л.Д- тавьсан. Би мужааны ажлыг хийдэг байсан. ...Л.Д- бид нарыг ажиллуулж хөлсөө авчихсан байж бидэнд мөнгө өгөөгүй...” /хх-ийн 138-139/ гэсэн,

 

Шинжээч Л.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа аялал жуулчлалын цогцолбор хаус хорооллын барилгын ажлыг гүйцэтгэж буй ерөнхий гүйцэтгэгч “Ц- констракшн” ХХК-ний туслан гүйцэтгэгч иргэн Л.Д-ийн туслах ажилтан Б.С- нь /19 настай, эрэгтэй/ барилгын материалд дарагдаж гэмтсэн байсан. “Ц- констракшн” ХХК-ний туслан гүйцэтгэгч иргэн Л.Д-ийн туслах ажилтан Б.С- нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөн гэмтсэн тул үйлдвэрлэлийн ослын улмаас гэмтсэн байсан. Б.С- нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн тул уг ослыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно/-д хамаарч байна. Иймд уг ослыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.7 дахь заалт “Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ гэсний дагуу “Ц- констракшн” ХХК-ийн захирлын тушаалаар батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлан, “үйлдвэрлэлийн осол”-д хамаарах эсэхийг тогтоон ажиллаж, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлэн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулж ажиллах үүрэгтэй. Мөн дүрмийн 7.2 дахь заалт /Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй/-ын дагуу үйлдвэрлэлийн ослыг хугацаанд нь судлан тогтоож ажиллах үүрэгтэй болно.

Хохирогч Б.С-ын ажил олгогч Л.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, /эзэн, ажил олгогч шууд хариуцна/, 28 дугаар зүйлийн 28.1.1 “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байГь орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 35 дугаар зүйлийн 35.1 “ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина”, хохирогч Б.С- нь мөн хуулийн 18.2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчсөн байсан.

Өдөр тутмын буюу давтан зааварчилгааг ММ5 4969:2000 “СурГт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт “Ажлын байран дах анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16 дах заалт “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө” гэсний дагуу ажлын байран дах өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй. Хохирогч Б.С-ад 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажилласан байсан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа аялал жуулчлалын цогцолбор хаус хорооллын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “Ц- констракшн” ХХК байх бөгөөд “Ц- констракшн” ХХК-н захирал Э.Батзориг болон туслан гүйцэтгэгч иргэн Л.Д-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”, 3.9 “Гүйцэтгэгч тал нь ажил эхлэхээс өмнө захиалагч талын инженерээс урьдчилан аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах үүрэгтэй ба ажил гүйцэтгэх явцдаа ажилтнуудынхаа ХАБЭА-н ажиллагааг бүрэн хариуцаж, зааварчилгааг тогтмол өгч ажиллах ба ХАБЭА-н журмыг чанд мөрдөн ажиллаж, түүнээс үүсэн гарах хариуцлагыг бүрэн хариуцах“-д тодорхой тусган оруулсан байна. “Ц- констракшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч Б.С-ын ажил олгогч Л.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсний дагуу “үйлдвэрлэлийн явцад бий болсон үйлдвэрлэлийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байГь орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах буюу барилгын ажлыг гүйцэтгэх хүн хүчний хэрэгцээг гаргаж, шаардлагатай зохион байгуулалтыг хийж, барилгын ажлын явцад дотоод хяналт хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлж ажиллаагүй байдал тогтоогдсоны дагуу дүгнэлтийг гаргасан...” /хх-ийн 48-50/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.С- гэмтэл авсан. Тухайн үед миний бие “Ц- Констракшн” ХХК-тай амаар тохиролцоод ажил эхлээд явж байсан. Тухайн үед “Ц- Констракшн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан. Доржбал бид хоёр хамтран өөрсдөө доороо 6 хүн авч нийлээд 8-лаа барилгын карказ угсралтын ажил хийж эхэлсэн. С-ыг Доржбал авчирсан, хэрэг болох үед би барилга дээр байгаагүй. ...Гэрээг 9 сарын сүүлээр Батзориг дуудаад гэрээ хийе гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд гэрээ байгуулж гарын үсэг зурсан, он, сарыг бол хараагүй...” /хх-ийн 135-136/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №630 дугаартай дүгнэлтэд: “...1. Б.С-ын биед зүүн тавхайн өсгий ясны сэлтэрсэн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 16-17/ гэсэн дүгнэлт,

 

- Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №02-06-162/05 дугаартай дүгнэлтэд: “...1. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа аялал жуулчлалын цогцолбор хаус хорооллын барилгын ажлыг гүйцэтгэж буй ерөнхий гүйцэтгэгч “Ц- констракшн” ХХК-ний туслан гүйцэтгэгч иргэн Л.Д-ийн туслах ажилтан Б.С- нь /19 настай, эрэгтэй/ барилгын материалд дарагдаж гэмтсэн байна.

“Ц- констракшн” ХХК-ний туслан гүйцэтгэгч иргэн Л.Д-ийн туслах ажилтан Б.С- нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртөн гэмтсэн тул үйлдвэрлэлийн ослын улмаас гэмтсэн байна.

Осолдогч Б.С- нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн тул уг ослыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно/-д хамаарч байна.

Иймд уг ослыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.7 дахь заалт /Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ/-ын дагуу “Ц- констракшн” ХХК-ийн захирлын тушаалаар батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс судлан, “үйлдвэрлэлийн осол”-д хамаарах эсэхийг тогтоон ажиллаж, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлэн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулж ажиллах үүрэгтэй. Мөн дүрмийн 7.2 дахь заалт /Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй/-ын дагуу үйлдвэрлэлийн ослыг хугацаанд нь судлан тогтоож ажиллах үүрэгтэй болно.

2. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа аялал жуулчлалын цогцолбор хаус хорооллын барилгын ажлыг гүйцэтгэж буй “Ц- констракшн” ХХК-ний туслан гүйцэтгэгч хохирогч Б.С-ын ажил олгогч Л.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 28 дугаар зүйлийн 28.1.1 /үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байГь орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах/, 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, хохирогч Б.С- нь мөн хуулийн 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. Өдөр тутмын буюу давтан зааварчилгааг М№ 4969:2000 “СурГт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дах анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дах заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө/-уудын дагуу ажлын байран дах өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй. Хохирогч Б.С-ад 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажилласан байна.

4. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа аялал жуулчлалын цогцолбор хаус хорооллын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “Ц- констракшн” ХХК байна. “Ц- констракшн” ХХК-н захирал Э.Батзориг болон /туслан гүйцэтгэгч/ иргэн Л.Д-ийн хооронд 2018 оны 07 сарын 19-ний өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ” 3.9 /Гүйцэтгэгч тал нь ажил эхлэхээс өмнө захиалагч талын инженерээс урьдчилан аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах үүрэгтэй ба ажил гүйцэтгэх явцдаа ажилтнуудынхаа ХАБЭА-н ажиллагааг бүрэн хариуцаж, зааварчилгааг тогтмол өгч ажиллах ба ХАБЭА-н журмыг чанд мөрдөн ажиллаж, түүнээс үүсэн гарах хариуцлагыг бүрэн хариуцах /-д тодорхой тусган оруулсан байна. Ц- констракшн ХХК-ийн туслан гүйцэтгэгч Б.С-ын ажил олгогч Л.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу “үйлдвэрлэлийн явцад бий болсон үйлдвэрлэлийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байГь орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах буюу барилгын ажлыг гүйцэтгэх хүн хүчний хэрэгцээг гаргаж, шаардлагатай зохион байгуулалтыг хийж, барилгын ажлын явцад дотоод хяналт хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлж ажиллаагүй байна...” /хх-ийн 51-54/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 2/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

- Ц- Констракшн ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл, ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийн хуулбар /хх-ийн 58-59, 83-124/,

- Цэгд Орд Констракшн ХХК-ийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-61/,

- Хөдөлмөрийн аюулгүй байдлын сурГтад хамрагдсан сертификатын хуулбар /хх-ийн 62-66/,

- Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 68-72/,

- Гэрэл зургийн хуулбарууд /хх-ийн 74-81/,

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 126-127, 148/,

- Шүүгдэгч  Л.Д-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 142/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 143-144/, ял шалгах хуудас /хх-ийн 41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг ханГттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг ханГттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Д-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч  Л.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна,

28.1 дүгээр зүйлийн 28.1.1 үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байГь орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

28.1.4 ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;

35 дугаар зүйлийн 35.1 ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина гэж заасныг зөрчсөний улмаас буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ц- ХХК-ийн баригдаж буй барилга дээр ажиллаж байсан Б.С- нь барилгын материалд дарагдаж, эрүүл мэндэд нь зүүн тавхайн өсгий ясны сэлтэрсэн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.С-ын “...Би Богд-Уулын ЖарГантын аманд “Ц- констракшн” ХХК-ийн барьж байгаа хаус барих барилгын ажилд 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс мужааны туслах ажилтнаар гэрээ байгуулан өдрийн 50,000 төгрөгөөр ажиллаж байсан. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр барилгын материал буулгах гэж байгаад дээрээсээ унаган зүүн хөлийн өсгий сунаж шагай цуурсан гэмтэл авсан. ...Тухайн өдөр орой 19 цагийн үед гаднаас барилгын хар паниар ирсэн, түүнийг буулгах гэж Доржбал, Найманжин бид гурав ажиллаж байгаад ачаа дээр байсан паниараа даалгүй дээрээсээ алдсан...” /хх-ийн 26-27, 28, 147/ гэсэн, гэрч Э.Батзоригийн “...2020 оны 7 дугаар сарын 20-ноос хойш манай барилгын ажил Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхэлсэн. ...Д-, Доржбал гэх хүмүүс над дээр ирээд манай барилга дээр ажиллах хүсэлт гаргахаар нь багаа бүрдүүлээд хүрээд ир гэхэд Д-, Доржбал, С- нартай нийлээд 6 хүн ирсэн. Тэрнээс хойш 1 сар орчмын хугацаанд ажиллаж байхад манай барилгын ажилд хэрэгцээтэй хар паниар авчруулсан. Уг паниар 5 тонны Маяти маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж ирсэн бөгөөд тухайн машин хотхон дундуур хайрга асгаж тэгшилсэн замаар яваад замын төгсгөл хэсэгт очиж ачааг буулгаж байхад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хариуцсан инженер хар паниар унаад хүүхэд дарагдчихлаа гээд гүйхээр нь очиход С-ын дээрээс дарсан хар паниаруудыг аваад С-ын зүүн хөлийн өмдний шуу хэсгийг дээшлүүлээд хэвтүүлчихсэн байсан. Дараа нь Доржбал өөрийнхөө автомашинд суулгаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү авч явсан. ...Доржбал, Д- нарын цуглуулж ирсэн бригадад С- ажиллаж байсан. ...Манай компани өдөр болгон гэрээт болон үндсэн ажилчдадаа хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч хамгаалалтын малгай бээлий зэргийг өмсгөж шалгаад ажилд нь гаргадаг юм. ...Манай компанийн зүгээс өдөр бүр хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг, хамгаалах хувцас, хэрэгсэл өгдөг. ...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зааварчилгаа өгч иргэн Б.С- нь 16 дээр гарын үсэг зурсан байгаа...” /хх-ийн 14, 35-37/ гэсэн, гэрч Л.Найманжингийн “...2020 оны 8 дугаар сарын эхээр хар өнгийн тов хавтанг Доржбал, С- бид гурав хамт буулгахаар болсон. С-, Доржбал ах хоёр портер машины жолооч талын тэвшийг буулгаад би арын тэвшийг нь буулгасан тэгсэн машин дээр босоогоор өрсөн байсан хавтан С-, Доржбал ах хоёрын дээрээс унасан. Тэр хоёр дарагдчихаагүй гараараа тулсан тэгсэн дийлэхгүй байсан. Доржбал ах холдсон чинь С- дээр хавтангууд унасан. ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сурГтыг анх ажилд ороход орсон. Ажил эхлэхэд аюулгүй ажиллагааны зааварчилгааг С- инженер өдөр болгон өгдөг байсан. Осол болдог өдөр ч гэсэн зааварчилгаа өгсөн. ...Доржбал ах бид нарыг ахалж ажиллаж байсан...” /хх-ийн 29-30/ гэсэн, гэрч С.С-ын “...Өдөр бүр үндсэн болон гэрээт ажилчдад барилгын хөгжлийн төвөөс эрхлэн гаргадаг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, ахуйн зааварчилгааны улаан дэвтэр дээр өдөр тутмын зааварчилгааг тухайн өдөр ажилд гарахын өмнө гараар зааварчилгаа бичиж уншиж танилцуулаад хамгаалалтын хувцас хэрэгсэл малгай бээлий бүх ажлын бээлий хувцас хэрэгслийг өмсүүлэн шалгаад хэн хэн ямар ажил хийх талаар танилцуулж, гарын үсэг зуруулсан...” /хх-ийн 39-40/ гэсэн, гэрч Ц.Доржбалын “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр барилга дээр 300 ширхэг хар паниар ирснийг ...С-, Найманжин бид гурав буулгахаар болоход ...С- машины голын тэвшний түгжээг мултлаад бид гурав нөгөө паниараа даалгүй унагаасан. Тэр үед С- голд нь байж байгаад паниаранд бөгсөн бие нь дарагдаж унасан. ...Тэгээд гэмтлийн эмнэлэгт очсон. ...Манай багийн 6 хүнийг Л.Д- ахлаж байсан. Энэ барилга дээр ажиллах саналыг ч бас Л.Д- тавьсан. Би мужааны ажлыг хийдэг байсан. ...Л.Д- бид нарыг ажиллуулж хөлсөө авчихсан байж бидэнд мөнгө өгөөгүй...” /хх-ийн 138-139/ гэсэн, шүүгдэгч Л.Д-ийн “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.С- гэмтэл авсан. Тухайн үед миний бие Ц- Констракшн ХХК-тай амаар тохиролцоод ажил эхлээд явж байсан. ...Доржбал бид хоёр хамтран өөрсдөө доороо 6 хүн авч нийлээд 8-лаа барилгын карказ угсралтын ажил хийж эхэлсэн. С-ыг Доржбал авчирсан, хэрэг болох үед би барилга дээр байгаагүй. ...Гэрээг 9 сарын сүүлээр Батзориг дуудаад гэрээ хийе гэж хэлэхээр  нь тэгье гэж хэлээд гэрээ байгуулж гарын үсэг зурсан, он, сарыг бол хараагүй...” /хх-ийн 135-136/ гэсэн мэдүүлгүүд,

Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны №630 дугаартай дүгнэлтэд: “...1. Б.С-ын биед зүүн тавхайн өсгий ясны сэлтэрсэн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 16-17/ гэсэн,

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны №02-06-162/05 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-54/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/, “Ц- Констракшн” ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл, ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийн хуулбар /хх-ийн 58-59, 83-124/, “Цэгд орд Констракшн” ХХК-ийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-61/, хөдөлмөрийн аюулгүй байдлын сурГтад хамрагдсан сертификатын хуулбар /хх-ийн 62-66/, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 68-72/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.С-ын эрүүл мэндэд учирсан “...зүүн тавхайн өсгий ясны сэлтэрсэн зөрөөтэй хугарал...” бүхий хүндэвтэр хохирол нь түүнийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед барилгын материалд дарагдсанаас үүссэн бөгөөд ажил олгогч Л.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд заасан “...үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байГь орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах...” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

Хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Л.Д-ийн хүсэж, тухайн хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлээс бус хууль, ...хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдээгүйн улмаас үүссэн тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Д-ийн түүний хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-ын эрүүл мэндэд зүүн тавхайн өсгий ясны сэлтэрсэн зөрөөтэй хугарал бүхийн хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардлаас /эмчилгээний баримтгүй бөгөөд хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй/ гадна ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,250,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Б.С- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 147/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Л.Д- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг үйлдсэн тухайн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулсан ялаас чөлөөлж болохоор хуульчилжээ.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харГзан Л.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010022560003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Д- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.С- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Л-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ийн Д-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Д-ид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн 2010022560003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Д- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.С- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР