Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

    2021         3          05                                     2021/ШЦТ/141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч О.Ч-, түүний өмгөөлөгч О.Санчирбал, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х- овогт О-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000001116 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Оросын холбооны улсад төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Х- овогт О-ын Ч,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Ч- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 00 дүгээр байрны 000 тоотод хохирогч А.У-тай үл ойлголцон маргалдаж нүүрэн тус газар нь хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч О.Ч-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, өөрийн хийсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байгаа, цаашид ийм асуудал гаргахгүй, хохирогчид учирсан гэмтлийг миний үйлдлийн улмаас учруулсан гэж ойлгож болно, өөрийнхөө хийсэн үйлдэлд дүгнэлт өгч байгаа, урьд нь хоёр удаа адилхан хэрэгт орсон, цагдан хоригдсон, энэ хугацаанд сайн бодлоо, цаашид ийм зүйл болохгүй, хохирогчид 430,000 төгрөгийг төлсөн, мөн дансаар 2 сая төгрөгийг төлсөн. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс цагдан хоригдсон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байранд найз Ганбаатарынд очсон. ...Тэгээд би найз охинтойгоо уг байрны жижиг өрөөнд унтаж байтал Чой хажуугаар орж ирээд намайг татаж чангаагаад байсан. Тэгээд Дөлгөөн ирээд намайг сэрээж Чойг татаж орноос буулгах гэтэл буухгүй намайг зуураад байсан. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулж түлхэж буулгасан. ...Тэгээд Чой дээр очоод чи яаж байгаа юм, өвчтэй юм уу, хаашаа юм гэж хэлэхэд намайг шууд нүүрэнд нэг удаа цохисон. Намайг шалдан унтаж байхад надаас холдохгүй зуураад байсан болохоор өөрөөсөө холдуулж тийрэх үед л тийм зүйл болсон байж магадгүй, тэрнээс биш би өөдөөс нь цохисон зүйл огт байхгүй. Миний эмчилгээний зардал болох 430.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо би хагалгаанд орох шаардлагатай, тэрний зардал Улсын эмнэлэгт 2 сая төгрөг, хувийн эмнэлэгт 4 сая төгрөг болох юм байна, тэрийгээ нэхэмжилмээр байна...”  /хх-ийн 11-12/ гэсэн,

 

Гэрч Б.Амина мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....Ч- орж ирээд манай найз залуугийн хажуугаар орж ирээд манай найз залууг тэврээд хэвтээд байсан. Дөлгөөн орж ирээд О.Ч-ыг чи наанаа юу хийж байгаа юм бэ, хоёр хүн амарч байна гэж хэлсэн. Тэгсэн чинь гараараа чагталж тэвэрчхээд тавихгүй байсан. Тэгтэл манай найз залуу чи намайг тавихгүй бол жийгээд унагаалаа шүү гэж хэлээд жийгээд унагасан. ...Намайг ариун цэврийн өрөөнд байхад тэр хоёр маргалдаад байсан. Гараад иртэл манай найз залуугийн хамраас цус гарчихсан О.Ч-ын нүдний доод хэсэгт хавдсан байсан. Би найз залуугаа дагуулаад ариун цэврийн өрөө орж цусыг нь угааж өгсөн. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гартал О.Ч- үүдэнд зогсож байсан. Тэгээд манай найз залуу “чи яагаад миний хамар руу цохиж байгаа юм” гэхэд О.Ч- дахиад хамар руу цохисон...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Гэрч Б.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.Ч- ариун цэврийн өрөө орохоор явсан. Тэгээд удаад байхаар нь араас нь очиход жижиг өрөөнд А.У-ыг тэвэрчихсэн унтаж байсан. Тэгэхээр нь би О.Ч-ыг хөөе хөөе сэрээрэй гэж хэлтэл А.У- надад хандан “андаа энийг тавиулаарай” гэж хэлсэн. Тэгээд би тэвэрчихсэн байхаар нь салгах гэтэл О.Ч- тас тэвэрчхээд салахгүй байсан. Тэгээд А.У-ын гарыг нь тавиулж өөрөөсөө холдуулж орноосоо жийж унагаасан. Тэгээд би О.Ч-ыг аваад том өрөөнд ороход хойноос А.У- ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл О.Ч- шууд нэг удаа А.У-ыг цохиод авахад А.У-ын хамраас цус гараад би О.Ч-ыг араас нь тэвэрч болиулсан. ...А.У- ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд тэр хоёр ярилцаж байгаад О.Ч- дахиад нэг удаа А.У-ын нүүрэнд цохичихсон...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

 

Шүүгдэгч О.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой ...найз Ганбаатарын гэрт ...виски ууж дуусгаад үүрээр Ууганаа, Амина хоёр жижиг өрөөнд унтахаар явсан. ...Би жижиг өрөөнд очиж Ууганааг сэрээх гэж тэврээд татахад шууд миний зүүн талын нүд рүү цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа алгадсан, ...ариун цэврийн өрөөнд хамарт нь дахиад нэг удаа цохисон...” /хх-ийн 46-46, 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №13262 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.У-ын биед хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30-31/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Шүүгдэгч О.Ч-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 74-78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Ч- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 07 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байрны 180 тоотод А.У-тай үл ойлголцон маргалдаж нүүрэнд нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.У-ын “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...найз Ганбаатарынд очсон. ...Тэгээд би найз охинтойгоо уг байрны жижиг өрөөнд унтаж байтал Чой хажуугаар орж ирээд намайг татаж чангаагаад байсан. Тэгээд Дөлгөөн ирээд намайг сэрээж Чойг татаж орноос буулгах гэтэл буухгүй намайг зуураад байсан. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулж түлхэж буулгасан. ...Тэгээд Чой дээр очоод чи яаж байгаа юм бэ, өвчтэй юм уу, хаашаа юм гэж хэлэхэд шууд миний нүүрэнд нэг удаа цохисон. ...Би өөдөөс нь цохисон зүйл огт байхгүй...”  /хх-ийн 11-12/ гэсэн, гэрч Б.Аминагийн “....Ч- орж ирээд манай найз залуугийн хажуугаар орж ирээд манай найз залууг тэврээд хэвтээд байсан. Дөлгөөн орж ирээд О.Ч-ыг чи наанаа юу хийж байгаа юм бэ, хоёр хүн амарч байна гэж хэлсэн. Тэгсэн чинь гараараа чагталж тэвэрчхээд тавихгүй байсан. Тэгтэл манай найз залуу чи намайг тавихгүй бол жийгээд унагаалаа шүү гэж хэлээд жийгээд унагасан. ...Намайг ариун цэврийн өрөөнд байхад тэр хоёр маргалдаад байсан. Гараад иртэл манай найз залуугийн хамраас цус гарчихсан О.Ч-ын нүдний доод хэсэгт хавдсан байсан. Би найз залуугаа дагуулаад ариун цэврийн өрөө орж цусыг нь угааж өгсөн. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гартал О.Ч- үүдэнд зогсож байсан. Тэгээд манай найз залуу “чи яагаад миний хамар руу цохиж байгаа юм” гэхэд О.Ч- дахиад хамар руу цохисон...” /хх-ийн 24-25/ гэсэн, гэрч Б.Дөлгөөний “...О.Ч- ариун цэврийн өрөө орохоор явсан. Тэгээд удаад байхаар нь араас нь очиход жижиг өрөөнд А.У-ыг тэвэрчихсэн унтаж байсан. Тэгэхээр нь би О.Ч-ыг хөөе хөөе сэрээрэй гэж хэлтэл А.У- надад хандан “андаа энийг тавиулаарай” гэж хэлсэн. Тэгээд би тэвэрчихсэн байхаар нь салгах гэтэл О.Ч- тас тэвэрчхээд салахгүй байсан. Тэгээд А.У- гарыг нь тавиулж өөрөөсөө холдуулж орноосоо жийж унагаасан. Тэгээд би О.Ч-ыг аваад том өрөөнд ороход хойноос А.У- ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл О.Ч- шууд А.У-ыг нэг удаа цохиход А.У-ын хамраас цус гараад би О.Ч-ыг араас нь тэвэрч болиулсан. ...А.У- ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд тэр хоёр ярилцаж байгаад О.Ч- дахиад нэг удаа А.У-ын нүүрэнд цохичихсон...” /хх-ийн 26-27/ гэсэн, шүүгдэгч О.Ч-ын “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой ...найз Ганбаатарын гэрт ...виски ууж дуусгаад үүрээр Ууганаа, Амина хоёр жижиг өрөөнд унтахаар явсан. ...Би жижиг өрөөнд очиж Ууганааг сэрээх гэж тэврээд татахад миний зүүн талын нүд рүү цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа алгадсан, ...ариун цэврийн өрөөнд хамарт нь дахиад нэг удаа цохисон...” /хх-ийн 46-46, 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны өдрийн №13262 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт А.У-ын биед хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30-31/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч А.У-ын биед учирсан “...хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Ч-ын түүнийг алгадах, цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Ч-ын хохирогч А.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.У-ын эрүүл мэндэд биед хамрын нурууны хугарал, мурийлт, баруун зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 430,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй /шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч О.Ч- нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй үндэслэлээр 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 4 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, нийт 4 хоногийг 32 цагаар тооцож, шүүгдэгчид оногдуулсан ялаас хасаж түүний биечлэн эдлэх ялыг 268 цагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч О.Ч-д хуульд заасны дагуу нийтэд тустай ажил хийлэх ял оногдуулсан, шүүгдэгч О.Ч- нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлэх бөгөөд биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010000001116 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Ч- бусдад төлөх төлбөргүй, түүний түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.У- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч дэмжиж оролцсон бөгөөд шүүх шүүгдэгч О.Ч-ын урьд нь энэ төрлийн гэмт хэргийг хоёр удаа үйлдэж, оногдуулсан ялын хувьд 450,000 төгрөг, 1,350,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1,  4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х- овогт О-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын Ч-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Ч-д оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож нийт 32 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 268 /хоёр зуун жаран найм/ цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй

6. Эрүүгийн 2010000001116 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Ч- бусдад төлөх төлбөргүй, түүний түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.У- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Ч-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР