| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00160/И |
| Дугаар | 103/ШШ2017/00153 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2017/00153
| 20*******7 оны 04 сарын 26 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/00*******53 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Харнууд аранжуровтон овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 20*******7 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******982 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс *******983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн Хэрлэнбаян-Улааны Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт тушаал бичигдээгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймд миний *******982.07.04-ний өдрөөс *******983.06.03-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Я.******* нь *******982 оны 07 дугаар сарын 04-нөөс *******983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ******* аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд үйлдвэрт тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Я.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Нэхэмжлэгчийн уг хугацаанд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, ажиллаж байсан байгууллага татан буугдсан байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Я.******* нь *******982 оны 07 дугаар сарын 04-нөөс *******983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ******* аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар
- ******* аймгийн архивын тасгийн цалингийн тодохойлолт, уг тодорхойлолтод Хэрлэнбаян-Улааны Отор тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан Ядамсүрэн овогтой *******д цалингийн тодорхойлолт олгов, уг тодорхойлолтонд *******982 оны 7-р сард 274 төгрөг, 8-*******0-р сард тус бүр 500 төгрөг, *******2-р сард 500 төгрөг, *******983 оны *******-р сард 500 төгрөг, 2-р сард 500 төгрөг, 3-р сард 450 төгрөг, 4-р сард 500 төгрөг, 6-р сард *******232 төгрөгийн цалин тус тус бичигдсэн байв,
- ******* аймгийн архивын тасгийн тодорхойлолт, уг тодорхойлолтод Тус архивын сан хөмрөгт Хэрлэнбаян-Улааны Отор тэжээлийн аж ахуйн *******982 оны удирдлагын баримт шилжиж ирээгүй болно гэсэн байв.
-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд ******* ******* нь ******* аймгаас НАХЯ-ны сайдын *******983 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 5*******6 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0*******98 дугаар ангид алба хаагаад БХЯ-ны сайдын *******986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *******70 дугаар тушаалаар халагдсан гэсэн байв.
Гэрч Н. шүүхэд өгсөн: Би *******9******* оноос *******995 он хүртэл ******* аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажилласан. Я.******* нь манай аж ахуйд тракторын жолоочоор *******982 оны 6 дугаар сараас, *******983 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг
Гэрч Б. шүүхэд өгсөн: Би *******974 оноос *******983 он хүртэл ******* аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажилласан. Я.******* нь тус аж ахуйд тракторын жолоочоор *******982 оны 7 дугаар сараас, *******983 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулинд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******34 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь хэсэгт зааснаар Харнууд аранжуровтон овогт ******* *******г *******982 оны 07 дугаар сарын 04-нөөс *******983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА