| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00137/И |
| Дугаар | 103/ШШ2017/00154 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2017/00154
| 20*******7 оны 04 сарын 27 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/00*******54 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух Боржигин овогт ******* ******* холбогдох татварын өр 54.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.*******7 дахь хэсэгт хог хаягдлын хураамж орон нутгийн төсөвт төвлөрдөг татварын төрөл болж 20*******3-20*******6 онд ******* ОНӨААТҮГ-аар дамжуулан татварын хэлтсийн дансанд, 20*******7 оноос татварын хэлтсийн дансанд шууд төвлөрүүлэн төсвийн орлого болгон ажиллаж байгаа. Иргэн ******* Отгонжаргал нь хог хаягдлын хураамж 20*******5 оны 24.000 төгрөг, 20*******6 оны 24.000 төгрөг, 20*******7 оны 6000 төгрөг нийт 54.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Эхнэр ******* мэдэгдэх хуудас гардуулсан ч албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй татвар төлөх үүргээ зөрчиж байх тул ******* 54.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Отгонжаргал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* хэлтсээс нэхэмжилсэн 54.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч П. татварын өр 54.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ
Хариуцагч П.Отгонжаргал нь татварын өр 54.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* хэлтсийн дансанд төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 54.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******75 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
*******. Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* холбогдох татварын өр 54.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П. улсын тэмдэгтийн хураамж *******75 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА