| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00167/И |
| Дугаар | 103/ШШ2017/00160 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2017/00160
| 20*******7 оны 0******* сарын 0******* өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/00*******60 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгайн ******* дугаар гудамжны *******4 тоотод оршин суух, Боржигин овогт ******* *******
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгайн ******* дугаар гудамжны *******4 тоотод оршин суух, Боржигон овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.227.648 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3600 төгрөг, нийт 6.23*******.248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 04 дүгээр сарын *******2-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай банкнаас Э.*******, хамтран зээлдэгч Ц. нар 20************** оны 03 сарын 09-ний өдөр 8.000.000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 3******* сарын хугацаатай сарын *******.6 хувийн хүүтэй зээл авсан. Зээлдэгч нийт 4.3*******8.869 төгрөг төлснөөс үндсэн зээлэнд 2.980.747 төгрөг, зээлийн хүүнд *******.377.692 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 630 төгрөг тус тус төлсөн. Э.******* нь ******* сувилал ХХК-д харуулаар ажиллаж байсан боловч 20************** оны 8 дугаар сард ажлаасаа халагдсанаас хойш зээлээ хугацаа хэтрүүлж эхэлсэн. Банкнаас Э.*******, Ц. нарыг зээлээ хугацаа хэтрүүлсэнээс хойш байнга зээл, зээлийн хүүгээ хугацаандаа төлж барагдуулахыг удаа дараа шаардаж утсаар ярих болон очиж уулзаж байсан. Гэтэл зээлдэгч нар 376 хоног хугацаа хэтэрч муу ангилалд шилжсэн байна. 20*******7 оны 04 дүгээр сарын *******2-ны өдрийн байдлаар зээлдэгч Э.*******, Ц. нарын үндсэн зээл *******.0*******9.2*******3 төгрөг, хуримтлагдсан хүү *******.**************8.37******* төгрөг, торгуулийн хүү *******0.024 төгрөг, нийт 6.227.648 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Э.*******, Ц. нараас нийт зээлийн төлбөр 6.227.648 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3600 төгрөгийг нийт 6.23*******.248 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Э.*******, Ц. нар нь 6.23*******.248 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч. 3.800.000 төгрөгийг 20*******7 оны 0******* дугаар сарын 3*******-ний өдрийн дотор төлж, үлдэх зээлийн төлбөр 2.43*******.248 төгрөгийг 20*******8 оны 2 дугаар сард төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Э.*******, Ц. нараас 6.227.648 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3600 төгрөгийг нийт 6.23*******.248 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************4.6*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******7.32******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******, Ц. нараас *******7.32******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, Боржигин овогт ******* *******, Боржигон овогт ******* нарт холбогдох 6.227.648 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3600 төгрөгийг нийт 6.23*******.248 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.*******, Ц. нь 3.800.000 төгрөгийг 20*******7 оны 0******* дугаар сарын 3*******-ний дотор, үлдэх зээлийн төлбөр 2.43*******.248 төгрөгийг 20*******8 оны 02 дугаар сард тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************4.6*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******7.32******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******, Ц. нараас *******7.32******* төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА