| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00403/и |
| Дугаар | 174 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,
нэхэмжлэгч- ******************* нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр, гэрчээр **********, *************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оны 01 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар тасралтгүй ажилласан. ********** нь *********, ********** нарын хүүхэд юм. Эднийх ******, *********, ********* гэсэн гурван хүүхэдтэй айл. 1961 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* гэртээ төрөөд бүртгүүлэхээр хүнд захиад сумын төв рүү явуулсан чинь тэр хүн нь замдаа нэрийг нь мартаад очсон гэдэг. Тэгээд бүртгүүлэхдээ шинэ хүн юм чинь гээд *********** нэрээр бүртгүүлсэн байдаг. Энэ нэр нь *******, *******, ******* гэж дуудагдаж явсаар иргэний үнэмлэх авах үедээ ******* нэрээр авсан байгаа юм. *******гийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байгаад аав нь хардаг тул өөрөө очиж бүртгүүлж чадаагүй гэж ярьдаг. Энэ талаар гэрчээр оролцох хүмүүс сайн мэдэж байгаа. ******* өөрөө бас жаахан мэдрэлийн өвчтэй боловч мал сайн малладаг, 56 настай хүн. Би энэ суманд бага залуудаа ажиллаж амьдарч байсан тул намайг туслаач гэж хүсэлт гаргаад би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Энэ хүний хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт минийх шиг байгаа юм. Тэр үед манай нутгийн хүмүүс бүгд ******* гэж дууддаг байсан. Хөдөлмөрийн дэвтрийн нэрийг ******* гэж бичсэн байгаа юм. Уг нь гэрчилгээ баримтыг нь авч үзсэн бол ******* гэж бичигдэх байсан байх. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр 10 жилийн хугацаатай бичигдэж байсан. Тиймээс ******* гэж байгаа хөдөлмөрийн дэвтэр нь *******-гийн дэвтэр мөн байгаа юм. Энэ хүн эхээс гуравуулханаа том эгч ******* нь нас барсан, ******* чинь өөрөө ******* нэрээр бүртгэгдсэн, хамгийн бага нь эрэгтэй, Нэргүй гэж 1968 онд төрсөн хүн байгаа. Тиймээс 1981 онд авсан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ү мөн болохыг тогтоолгох хүсэлттэй байгаа.
Мөн ******* 1977 оноос 1990 он хүртэл нэгдлийн мал маллаж байгаад мал хувьд шилжснээс хойш хувиараа мал маллаж амьдарч байгаа. Архивын материал шүүж үзээд холбогдох материалыг олсон, зарим материал дээр хүнийх нь нэр мэдэгдэхгүй баларсан байна, зарим баримт дээр энэ хүний нэрийг засаж *******гэсэн нэрийг ******* болгож жилдээ оруулж лавлагаа авсан зүйл ч харагдсан. *******-гийн төрсөн он, сарыг 1961 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн гэж тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс цалингийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна /хх-1, 62, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагын тухайд
Нэхэмжлэгч******* нь 1961 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд гэртээ, *******, ******* нарын 2 дахь охин болж төрөөд төрсний бүртгэлд ******* нэрээр бүртгэгдсэн болох нь 87 дугаартай төрөгсдийн анкетийн Иргэний баримтын архивын хуулбар, 498/000889 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын 123996 дугаартай Базарын Ухнаад 1970 онд олгосон иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-80, 84, 85/.
******* 1970 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон 123996 дугаартай иргэний үнэмлэхний 4 дүгээр хуудсанд энэ үнэмлэхэнд бичигдэх хүмүүс гэсэн хүснэгтэнд *******, төрсөн он 1956, охин, *******, төрсөн он 1961, охин, *******, төрсөн он 1968, хүү гэж бичигдсэн /хх-85/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 440 дугаартай архивын лавлагаагаар Тонхил сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Алтансоёмбо бригадын харьяат *******, 1933 оны 09 сарын 04-нд төрсөн, эрэгтэй, ******* нь 1937 оны 10 дугаар сарын 05-нд төрсөн эмэгтэй, ******* нь 1956 онд төрсөн, эмэгтэй, ******* нь 1961 онд төрсөн, эмэгтэй, ******* нь 1968 онд төрсөн, эрэгтэй гэж бүртгэгдсэн талаарх лавлагааг ирүүлсэн байна /хх-63/.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар ирүүлсэн ХААТР-1/А/ маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт 268 гэсэн дугаартай 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой баримтанд ******* гэж, эцэг, эх хүүхэд гэсэн хүснэгтэд эцэг *******, нас барсан, эх ******* шар хаданд гэж бүртгэгдэж, ******* гэж гарын үсэг зурсан /хх-76-77/,
2001 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн огноотой иргэний үнэмлэх авах өргөдөлд ******* гэж, эхнэр, нөхөр, хүүхэд гэсэн хүснэгтэд охин *******, хүү ******* гэж бүртгэгдэж, үнэмлэх олгосон шалтгаан гэдэг дээр паспорт солигдсон учир гээд ******* гэж гарын үсэг зурсан /хх-78-79/,
2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой иргэний үнэмлэх авах өргөдөлд ******* гэж, эхнэр, нөхөр, хүүхэд гэсэн хүснэгт хоосон, үнэмлэх олгосон шалтгаан гэдэгт үнэмлэх сунгах хугацаа болсон гээд ******* гэж гарын үсэг зурсан /хх-78-79/,
цахим үнэмлэх олгосон 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн огноотой бүртгэлд Ухна Цэцэнхүү гэж, эхнэр, нөхөр, хүүхэд гэсэн хүснэгт хоосон, хурууны хээний доор ******* гэж гарын үсэг тус тус зурагдсан байна /хх-76-77/.
Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай шийдвэрээр ******* 1961 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоосон байна /хх-40-42/.
Төрсний бүртгэл, төрөгсдийн анкетанд *******ү нэрээр бүртгэгдсэн байгаа боловч *******н хоёр дахь охин ******* мөн болох нь түүний эцэг ******* 1970 онд олгосон иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, Тонхил сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-1/А/ маягтын 1987, 2001, 2007, 2010 онуудын бүртгэл, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон Монгол Улсын иргэний үнэмлэх, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна /хх- 84, 80, 85, 63, 76-80, 4, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иймд 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлээс нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагын тухайд
Нэхэмжлэгч ******* нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаартай “...Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин байсан Ухна овогт Цэцээ нь 1977 онд 360 хөд/өдөр, 1979 онд 328 хөд/өдөр, 1982 онд 180 хөд/өдөр, 1983 онд 270 хөд/өдөр, 1986 онд 130 хөд/өдөр, 1987 онд 360 хөд/өдөр цалин авсан тухай” цалингийн лавлагаа /хх-3/,
1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* төрсөн тухай 14 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-16/,
1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* төрсөн тухай 079 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-16/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2364 дугаартай “...Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин байсан ******* нь 1981 онд 180 хөд/өдөр, 1982 онд 180 хөд/өдөр, 1983 онд 1, 3-5, 7, 9, 11 дүгээр сар, 1984 онд 30 хөд/өдөр, 1986 онд 130 хөд/өдөр, 1987 онд 360 хөд/өдөр цалин авсан” тухай цалингийн лавлагаа /хх-17/,
1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Тонхил сумын Үнэн нэгдлээс нээсэн хөдөлмөрийн дэвтэр эх хувь /хх-18-33/,
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1715 дугаартай “******* төрсөн он сар тогтоолгох тухай” иргэний хэрэг үүсгэсэн захирамжийн архивын хуулбар /хх-35/,
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-40-42/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай “...Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин байсан ******* нь 1977 онд 360 хөд/өдөр, 1979 онд 328 хөд/өдөр, 1981 онд 180 хөд/өдөр, 1982 онд 180 хөд/өдөр, 1983 онд 240 хөд/өдөр, 1986 онд 130 хөд/өдөр, 1987 онд 360 хөд/өдөр цалин авсан тухай” цалингийн лавлагаа /хх-46/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 440 дугаартай “...Тонхил сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Алтансоёмбо бригадын харьяат *******, 1933 оны 09 сарын 04-нд төрсөн, эрэгтэй, ******* нь 1937 оны 10 дугаар сарын 05-нд төрсөн эмэгтэй, ******* нь 1956 онд төрсөн, эмэгтэй, ******* нь 1961 онд төрсөн, эмэгтэй, ******* нь 1968 онд төрсөн, эрэгтэй гэж бүртгэгдсэн талаарх” архивын лавлагаа /хх-63/,
Говь-Алтай аймгийн Тонхил сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гэж гаргасан “...******* нь ам бүл-2, хүүгийн хамт амьдардаг болохыг тодорхойлов гэсэн” тодорхойлолт /хх-64/,
498/000889 дугаартай ******* 1961 оны 11 дүгээр сарын 06-нд төрсөн тухай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-84/,
123996 дугаартай *******1970 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон БНМАУ-ын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /хх-85/ зэрэг баримтуудыг гаргаж,
шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 472 дугаартай захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/154 дугаартай “...Алтансоёмбо багийн харьяат ******* нь 55 настай, хувийн аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-68/,
Говь-Алтай аймгийн Тонхил сумын багийн дугаар тавигдаагүй “...******* нь 26 настай хүү ******* хамт 3 дугаар баг буюу Алтансоёмбо багт оршин суудаг гэх тодорхойлолт дээр 4 дүгээр багийн Засаг дарга гэсэн тамга дарагдсан /хх-69/,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03/2/743 дугаартай Говь-Алтай аймгийн Тонхил сумын 1956 оны хүн амын тоологын бүртгэлийг шүүж үзэхэд ******* холбогдох баримт байхгүй гэсэн архивын лавлагаа /хх-73/,
Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/3070 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* төрсний бүртгэлийн дэвтэр, ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх, иргэний шинэчилсэн бүртгэлийн маягтын архивын хуулбар /хх-75-80/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн Тонхил сумын Алтансоёмбо бригадын архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-94-96/ зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан 2016 оны 433, 2013 оны 2364, 2017 оны 154 дугаартай цалингийн лавлагаануудад зарим он, сарууд дутуу, зөрүүтэй бичигдсэн, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлээс нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж бичигдсэн, дэвтрийн 2-3 дугаар хуудсанд нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 тоот тушаалаар Алтансоёмбо бригадад хоньчноор гэсэн бичилт хийгдэж, тамга дарагдсан, 6-7 дугаар хуудсанд 1981 оны 1-4 дүгээр сар, 1982 оны 8-12 дугаар саруудын бичилт хийгдэж, гарын үсэг зурж олгов гэсэн тэмдэг дарагдсан, 8-9 дүгээр хуудсанд 1983 оны 1-12 дугаар сар, 1984 оны 1-12 дугаар саруудын бичилт хийгдэж, 1983 оны 5-8 дугаар саруудын бичилт дээр олгов-025 гэсэн тэмдэг дарагдаж бусад хугацаан дээр тэмдэг дарж баталгаажуулалт хийгдээгүй, 10-11 дүгээр хуудсанд 1985 оны 3, 4, 8-10, 12 дугаар сар, 1986 оны 1-12 дугаар сар, 13 дугаар хуудсанд 1988 оны 1-7 дугаар саруудад цалин хөлс авсан талаар хийгдсэн бичилтэд гарын үсэг зурагдсан байх боловч тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй, улсын байцаагчийн үзлэг хийгдээгүй байна /хх-18-33/,
Мөн нэхэмжлэгч ******* нь 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******, 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* нарыг төрүүлсэн болох нь 14, 79 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-16/.
Нэхэмжлэгч ******* цалингийн лавлагааг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 2013 онд гаргахдаа 1981-1984 он, 1986-1987 онууд гэж, 2016 онд 1977, 1979, 1982-1983, 1986-1987 онууд гэж, 2017 онд 1977, 1979, 1981-1983, 1986-1987 онуудад цалин авсан талаарх лавлагааг гаргасан бөгөөд эдгээрт ажилласан он, ажилласан хоног зөрүүтэй гарсан байна /хх-3, 17, 46/.
Хэдийгээр 2013 оны огноотой архивын лавлагааны хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон хэдий ч нэхэмжлэгчид 2016, 2017 онуудад гаргасан цалингийн лавлагаанд өмнө нь гаргаж байсан 1984 оны цалингийн лавлагааг гаргаж өгөөгүй, ажилласан хөдөлмөр өдөр зөрүүтэй гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудад нэхэмжлэгчийн ямар хугацаанд ажиллаж цалин хөлс авсан талаарх баримтад мэдээлэл зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Тонхил сумын Үнэн нэгдлийн архивын баримтуудад үзлэг хийсэн болно /хх-94-96/.
Үзлэгээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987 онуудын баримтуудад үзлэг хийхэд 1978, 1980, 1985 онуудын баримтанд ******* болон *******, ******* нэрээр бүртгэл байхгүй, бусад онуудад байгаа баримт нь архивын лавлагаатай тохирч байх бөгөөд 1981 оны баримтанд *******, *******, *******нэрээр бүртгэл байхгүй байхад 2013 оны 2364, 2017 оны 154 дугаартай архивын лавлагаанд 1981 онд 180 хөд/өдөр гэсэн лавлагаа олгосон байгааг дурдах нь зүйтэй /хх-17, 46, 94-96/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч ******* хамт нэгдэлд мал маллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдэлд ажиллаж байсан болох нь 72 дугаартай Тонхил сумын Үнэн нэгдлээс ******* олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 2014 онд олгосон цалингийн лавлагааны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна /хх-86-90/.
Харин гэрчүүдийн мэдүүлэгт нэхэмжлэгч ******* хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн он хүртэл нэгдлийн гишүүнээр ажиллаж байсан талаар тодорхой зааж мэдүүлээгүй боловч Тонхил сумын Үнэн нэгдэл болон Тонхил сумын Алтансоёмбо багт насаараа мал малладаг болон түүний эцэг, эх гэр бүлийн гишүүдийн талаар тодорхой мэдүүлсэн болно /шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарыг дуусталх хугацаанд, 8 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1984 оны 01 дүгээр сард, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1978 он, 1979 оны 12 дугаар сар, 1980, 1981 оны 5-12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1982 оны 7 дугаар сар, 1983 оны 11, 12 дугаар сар, 1984 оны 2 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1985 он, 1986 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд тус тус ажилласан болох нь нотлогдоогүй тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлээс 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлын ******* нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарыг дуусталх хугацаанд, 8 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1984 оны 01 дүгээр сард, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ