Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00252

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00252

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Баянчандмань сум, 1-р баг, Чандмань бичил хороо, 15 гудамж, 1 тоотод оршин суух Даруу овогт Дэмбэрэлсэрээнэнгийн Сумъяасүрэн /НХ88021727, утас:89868614/-д холбогдох,

Зээлийн төлбөр 11 801 072 /арван нэгэн сая найман зуун нэгэн мянга далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Сумьяасүрэн нь 2014 оны 11 сарын 12-нд "Сум хөгжүүлэх сан"-гаас 15,000,000 /арван таван сая/ төгрөг зээлж аваад зээлээ хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй ба зээлийг зориулалт бусаар зарцуулсан, зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж анхааруулахад хүлээн зөвшөөрдөг боловч өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10,536,671 /арван сая таван зуун гучин зургаан мянга зургаан зуун далан нэг/ төгрөг, алданги 1,264,401 /нэг сая хоёр зуунжаран дөрвөн мянга дөрвөн зуун нэг / төгрөг, нийт 11,801,072 төгрөг /арван нэгэн сая най,ман зуун нэгэн мянга далан хоёр / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Сумьяасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оны 11 сарын 12-нд "Сум хөгжүүлэх сан"-гаас 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг мах, сүү, хүнсний ногооны зориулалтаар 3 жилийн хугацаатай авсан нь үнэн. 2016 оны 02 сараас эрүүл мэндийн байдлаас болж зээлээ хувиарын дагуу өгч чадаагүй. Одоо Дашваанжил ХХК-д түгээгч хийж байгаа, цалин 350 000 төгрөгийг авдаг тул уг зээлээ 2017 оны 03 сарын

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрыг болон Төрийг төлөөлж хяналтын прокурор Д.Нэргүй нь шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 7,605,548 /долоон сая зургаан зуун таван мянга таван зуун дөчин найман / төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойшхи алданги 1,004,310/нэг сая дөрвөн мянга гурван зуун арван / төгрөг, нийт 8,609,858 төгрөг / найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найм / төгрөгийг хариицагч Ж.Энхтүвшин хүлээн зөвшөөрч, уг мөнгөө 2017 оны 07 сарын 30-ны өдөр 4 304 929 төгрөгийг, 2017 оны 09 сарын 30-ны өдөр 4 304 292 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэн Ж.Энхтүвшинээс Зээлийн төлбөр 8 609 858 /найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найан/ төгрөг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрыг болон Төрийг төлөөлж хяналтын прокурор Д.Нэргүйг, төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д заасны дагуу оролцсоныг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу 2014 оны 11 сарын 17-нд Зээлийн гэрээ хийгдсэн ба 17 000 000 төгрөгийг өгч авалцсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар болон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл нийт 8 609 858 /найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найан/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тулзохигчид зээлийн төлбөрийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр 4 304 929 төгрөгийг, 2017 оны 09 сарын 30-ны өдөр 4 304 292 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Энхтүвшингээс 76353.865 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаарнэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 8 609 858 /найман сая зургаан зуун есөн мянга найман зуун тавин найан/ төгрөгийг хариуцагч Ж.Энхтүвшин нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Энхтүвшингээс 76353.865 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ