Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00264

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00264

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Төв аймаг, Угтаалцайдам сум, 2-р баг, Асгат 3-р байр, 15 тоотод оршин суух, Баржин овогт Галсантогтохын Янжмаа, /РД:НН83081160, утас:99768275/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт холбогдох /дарга Боржигон овогт Цэрэнчимэдийн Тогооч /ЗЮ62012884, утас:99308628/

Төв аймгийн Угтаал Ус цаг уурын өртөөний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Янжмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв, хариуцагч Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн дарга Ц.Тогооч, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, гэрч С.Доржсүрэн, Ж.Отгончимэг, Д.Даваасүрэн, О.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Угтаал цаг уур өртөөнд 2011 оноос 2016.12 сар хүртэл тасралтгүй 7 жил ажилласан.Ажиллах хугацаанд ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, 2016 оны 1 сард сахилгын зөрчил гаргасан гэж цалингийн 20% -иар 3 сар хасах шийдвэр гаргасан. Энэ байдлыг зөвшөөрөхгүй байсан. Өөрөөр арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл газрын даргыг залгах үед утсаа авдаггүй, зөвлөлийн хуралд ир гэж мэдэгдэх үед ажлын шаардлагаар очих боломжгүй гэж тайлбар гаргасан гэсэн шалтгаанаар 2016 оны 12 сарын 12 нд ажлаас гэнэт халсан.

Урьд нь 2016 оны 12 сарын 01 нд зөвлөлийн хуралд ир гэж мэдэгдэх үед ирсэн боловч Ц.Тогооч дарга Төв аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд суусан байсан учир зөвлөлийн хурал болоогүй тул би тэр өдөртөө Угтаал сумруу буцсан.

2016 оны 12 сарын 03-ны өдөр дарга дахин утасдаж 2016 оны 12 сарын 05-ны өдөр ир ёс зүйн зөрчил гаргасан, Олон нийтийн тэмцээн уралдаанд оролцдоггүй гэж хурлаар хэлэлцэнэ гэхэд нь хүний нөөц бичиг хэргийн ажилтан М.Болормаад дотоод сүлжээгээр ёс зүйн зөрчил гаргаагүй тул хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж мөн бичгээр өгсөн.

Минйи хувьд ажлын цагийг баримталдаг. Цаг тухай бүрд нь ажлаа хийдэг, тэмцээн уралдаанд оролцож, шагнал урамшуулал авдаг байсан.

Ажлын үндсэн үүргийн хувьд цаг уурын мэдээллийг цаг тухай бүрт нь мэдээ гаргадаг. Энэ гэрчээр асуугдаж байгаа хүмүүс бусдын гаргасан зөрчлийг надад холбож ярьж байна. Хамт ажилладаг Д.Даваасүрэнгийн үгээр намайг буруутгаж байдаг юм. Энэ хүн хувийн харьцааны улмаас надад өс санадаг, нөхрийнх нь мотоциклийн ард суусан үеэс хойш зан харьцаа нь ойлгомжгүй болсон. Миний өөрийн зан харьцаа бусадтай тэр бүр дуугараад байдаггүй асуусан зүйлд цөөхөн үгээр хариулдаг . Ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, чадахгүй гэж хэлсэн үгийг ёс зүйн зөрчил гэж үзэж халсан нь үндэслэлгүй юм. Газрын даргын хувьд миний нэр хүндийг аймгийн нийт сумуудын цаг уурын ажилчдын дунд доромжилж буруу ойлголт өгсөн.Энэ байдал нь миний сэтгэл санаанд хүндээр туссан.

Иймд ёс зүйн зөрчил гаргаагүй учраас, угтаал өртөөний даргын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга Ц.Тогооч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Янжмаа тус өртөөнд 2011 оноос ажилласан. Тус өртөөний хамт олныг хооронд нь хагаралдуулсан. .., 2016 оны 12 сарын 05-ны өдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас чөлөөлсөн. Тус хуралд Г.Янжмааг ир гэж дотоод сүлжээ болон цахим хаягаар мэдэгдсэн боловч ирээгүй. Г.Янжмаа ирж чадахгүй гэж хэлсэн. Г.Янжмаа 2016 оны 12 сарын 02-ны өдөр ирсэн гэж хэлдэг ч ажлын газрын хүмүүст мэдэгдээгүй. Тухайн өдөр ИТХ-тай байсан учраас, зөвлөлийн хурлаа хойшлуулсан. Анх Г.Янжмааг сургууль төгсөөд ирэхэд, суманд нь хуваарилан явуулсан. Газрын даргын хувьд Янжмаагийн гаргаад байгаа зөрчлийн талаар телефон хурал хийж ,зөвлөж ойлгуулж байсан боловч утсаа тасалдаг,миний утсыг авдаггүй, хааяа өөр утсаар ярихад авснаа үг солихгүй тасалчихдагболсон. Ажлын ээлж хүлээлцэх дэвтэрт зөв буруу юм бичдэг. Утсаар яриад Г.Янжмааг ир гэж хэлэхэд, чадахгүй гэж ууцаарлангүй хэлж байсан. Г.Янжмаа Угтаал өртөөнд ажиллахаас өмнө тус өртөө нь удаа дараа шилдэг газраар шалгарч байсан. Өмнөх н.Цэлмэг даргын үед Г.Янжмаа нь сахилгын зөрчил гаргаж байсан. Угтаал өртөөнд шалгалтаар очиход, Г.Янжмаа нь ээлжээ дур мэдэн солиод явсан байсан. 1 сард 7 хоног, 2 сард 6 хоног, гэх мэтээр ажилдаа ирээгүй байсан. Байгууллагын зүгээс харьцуулсан тоололт хийх ёстой байдаг. Г.Янжмаа нь тоололт хийдэггүй. Ээлж хүлээлцсэн дэвтэрт Г.Янжмаагийн алдааг илрүүлж тэмдэглэхэд, Г.Янжмаа нь өөрөө засч балалдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн Угтаалцайдам сумын Угтаал цаг уур өртөөний дарга Д.Даваасүрэнгийн арга хэмжээ авахуулах талаар албан бичиг ирсэн. Ийм зөрчил цаг уурын өртөөнд гарч байсан тохиолдол байхгүй. Г.Янжмаагийн зан ааш нь нийт цаг уурын ажилчдад танигдсан. Хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлээгүй дотоод журамд заасан зөрчлийг давтан гаргасан учраас ажлаас халагдсан тушаал үндэслэлтэй. Г.Янжмаа нь ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа гэдэг нь нотлогдсон. Иймээс Г.Янжмаа нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна гэв.

Гэрч С.Доржсүрэн /нэхэмжлэгчийн хүсэлтээр орсон/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 37 жил тус өртөөнд ажиллаж байна. Г.Янжмаатай 7 жил ажилласан. Г.Янжмаа нь байгууллагын ажилчдын дунд мэдлэг чадвар сайтай хүн. Нээлттэй боловсон хүчин юм. Д.Даваасүрэн, Г.Янжмаа хоёр нь үл ойлголцоод байдаг. Г.Янжмаа нь ёс суртахууны хувьд доголдол гаргаж байсан зүйл байхгүй. Г.Янжмаа амьдралын шаардлагаар чөлөө авч явдаг байсан болохоор ажил таслаж байгаагүй. Өртөөг хагалган бутаргасан зүйл байхгүй. Г.Янжмаа нь зан байдлын хувьд төрөлхийн дуугуй, томоотой хүн гэв.

Гэрч Ж.Отгончимэг /нэхэмжлэгчийн хүсэлтээр орсон/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Г.Янжмааг 2007 оноос мэддэг болсон. Зан байдлын хувьд сайн хүүхэд, түргэн ууртай, ажилдаа сайн. Г.Янжмаа, Д.Даваасүрэн хоёр 2012 оноос хойш хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэд муудалцахаараа Д.Даваасүрэн, Ц.Тогооч дарга руу утсаар залгаж хэлдэг, дарга ирээд загнадаг байсан. Хэн нэгэнд нь гачигдал, зовлонтой үед ээлжээ солих асуудал байдаг. Удирдлагаас зөрчил гаргасан хүмүүсийг ялгаж харьцдаг, Д.Даваасүрэнгийн алдаа зөрчлийн талаар огт ярилцдаггүй гэв.

Гэрч Д.Даваасүрэн /хариуцагчийн хүсэлтээр орсон/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Г.Янжмаа 2016 оны 09 дүгээр сард ажиллаж байхдаа харьцуулсан судалгаа хийхдээ зөрүүтэй гаргасан байсан. 2016 оны 11 дүгээр сард судалгаа хийгээгүй. Онцгой байдлын газраас дайчилгаа хийхэд Г.Янжмаа ирээгүй. Цас, зудны талаар мэдээлэл өгөх ёстой байсан. Цасны хэмжилт хийдэггүй. Хамт олны дунд байхдаа байнга уурладаг. Ажлын хувьд би алдааг нь шалгахаар над руу бас уурладаг. Ажилдаа сайн, ээлж дураараа сольдог байсан. Миний хувьд ажлын байрны дарамт үзүүлдэггүй гэв.

Гэрч О.Оюунцэцэг /хариуцагчийн хүсэлтээр орсон/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Г.Янжмааг ажилд орсон үеэс нь цуг ажиллаж байгаа. Г.Янжмаа нь ажил мэргэжлийн хувьд сайн биш. Бусад хүмүүс бол Г.Янжмааг бодвол ноцтой зөрчил гаргаагүй. Г.Янжмаа алдаа дутагдлаа засах чадвар муу гэв.

Гэрч И.Түвшинжаргал /хариуцагчийн хүсэлтээр орсон/ шүүхэд мэдүүлэхдээ: Би Төв аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн салбар хариуцсан инженер, Г.Янжмааг оюутан байхаас нь мэднэ. ХААИС-д сурч байсан. Орон нутагт явагддаг шалган туслах ажиллагааны явцад Угтаалцайдам суманд 2 удаа очиж байсан. эхний 2 жил утсаар харилцаж ажиллаж байсан. Гэнэтийн шалгалтаар 2016 оны 08 сарын 31-ний өдөр, 2016 оны 09 сарын 07-ны өдөр очсон. Тухайн үед Г.Янжмаа хот явсан гээд байхгүй байсан. Оюутан байхаас нь бид бие биенээ мэднэ. Зан байдлын хувьд тийм ч муу хүн гэж бодохгүй байна гэв.

Шүүх, зохигчдын тайлбар хэрэгт цугларсан талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Янжмаа нь Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт холбогдуулан Төв аймгийн Угтаал цаг уурынөртөөний техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох , ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Янжмаагийн дээрх үндэслэлээр шүүхэд хандсан шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаар дараах байдал тогтоогдож байна.

Г.Янжмаа тус байгууллагад анх 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн засаг даргын дэргэдэх Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын Б/33 дугаар тушаалаар техникчээр ажилд түр орж байсан ,

2009 оны 09 сарын 08-ны өдөр 72 тоот тушаалаар Лүн сумын цаг уурын өртөөнд техникчээр мөн түр авч ажиллуулж байсан байна. / хх-6 /,

Дараа нь 2011 оны 10 сарын 17 нд Б/61 тоот тушаалаар Угтаал цаг уурын өртөөнд техникчийн албан тушаалд томилогдонажиллаж байсан болох нь /хх 5/, хэрэгт авагдсан нотариатчаар гэрчлэгдсэн тушаалын хуулбарууд, цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,хөдөлмөрийн гэрээ , хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 7-13,19-21/

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгынажлын байранд хугацаагүй гэрээ байгуулсан байна.

2015 оны 12 сарын 30 ны өдрийн А/41 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Янжмааг ... төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг удаа дараалан гаргасан гэж .. сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 %-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Хэрэгт нотлох баримтаар наториатчаар гэрчлүүлсэн тушаалын хуулбар /хх 22/ ирүүлжээ.

Дараа нь ажил олгогч нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 12.2.3, хөдөлмөрийн гэрээний 3.2,3 дах заалт, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зөвлөлийн хурлын протоколуудыг тус тус үндэслэн Угтаал цаг уурын өртөөний техникч Г.Янжмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 19/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийнгэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ... байвал хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заажээ.

Нэхэмжлэгч Г.Янжмаатай 2015 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцогдох 10 нөхцөлийг заасан байна./хх 7-8/ Ажил олгогчоос гаргасан Б/45 дугаар тушаалд дурдсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд дурдсан нөхцөлд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах,ажил хэргийн нэр хүндийг гутаах,ажлын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл бий болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Ажил олгогчоос дээрх гаргасан тушаалаа төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараалан зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлсэн, зөвлөлийн хуралд хүрэлцэн ирэхийг 2 удаа албан бичгээр мэдэгдэхэд чадахгүй гэж бүдүүлэг авиргаргасан ... хөдөлмөрийн дотоод журмын 12.2.3-д заасан ноцтой зөрчил болох сахилгын нэг зөрчлийг 2-оос дээш удаа гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар тайлбарлаж хөдөлмөрийн дотоод журам гэх нэг хуудас баримт ирүүлсэн байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан тухайг нотлох баримт гэх 2016 оны 11 сарын 24-ны өдрийн № 01/356дугаар бүхий албан тоотод ... Г.Янжмаа та 2015 оны 12 сарын 09-ны өдөр албаны зөвлөлийн хурлаар орж ёс зүйн зөрчил гаргасны улмаас цалинг 3 сарын хугацаатай 20%-иар бууруулах арга хэмжээ авагдсан байна / хх-30/ гэсэн тоот,

2016 оны 11 сарын 30 ны өдрийн № 01/363, 2016 оны 12 сарын 07-ны өдрийн №01/369 дугаар бүхий албан тоотууд / хх 31,32/ зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

Хэрэгт ирүүлсэн дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан гэх боловч зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон эсэх нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэрэв нэхэмжлэгчид дээр дурдсан арга хэмжээ авсан бол ажилтанд мэдэгдэж энэ тухай / 2015 оны1 2сарын 09-ны / шийдвэрээ түүнд өгөх, ингэснээр ажилтан өөрт оногдуулсан шийтгэлийг хууль бус гэж үзсэн тохиолдолд шүүхэд гомдол гаргахэрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ... би 2 удаа сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээж байгаагүй, ажил дээр ямар нэгэн алдаа гаргаагүй , байгууллагаас зохиосон уралдаан тэмцээнд оролцож шагнуулж байсан. Харин ажлын шаардлагад нийцэхгүй шаардлагыг зөвшөөрөхгүй татгалздаг үе байсан. ... Д.Даваасүрэн даргын зүй бус харьцаа нөлөөлсөн ... гэж тайлбарласан байна.

Хариуцагчаас: ...Г.Янжмаагийн төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байгаа үйлдэл нь ... ажилд сөргөөр нөлөөсөн,өртөөний дарга Д.Даваасүрэнгийн арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийн дагуу зөвлөлийн хурлаар хэлэлцсэн,... төрийн албыг булингартуулсан. ... гэж тайлбарласан байна.

Түүнчлэн нотлох баримтаар ирүүлсэн удирдлагын зөвлөлийн хурал № 1 гэх 6 хуудас гар бичмэл, /хх 23-28 /, Ус цаг уур орчны шинжилгээний албаны хөдөлмөрийн дотоод журам /хх 29/ хуулбар талуудын гарын үсэггүй, төгсгөлгүй 1 хуудас баримт, жижүүр хүлээлцэх дэвтрийн хуулбар / хх 33-38/, цаг уурын ажиглалтын дэвтэр,өргөдөл гомдол бүртгэх дэвтрийн хуулбар, / хх 69- 88 /, зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд хамаарахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 46,47,48,49 дахь талд авагдсан бичгийн нотлох баримт нь хэрэгт хамааралгүй нотлох баримтаас хасуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дүгээрзүйлийн 38.9 д зааснаар хасах нь зүйтэй гэж үзлээ. Мөн гэрч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нотолж чадахгүй байна гэж үзлээ.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн зөвлөлийн хуралд ирээгүй, чадахгүй гэж хэлсэн үйлдэл, үйл явдал нь ноцтойшалтгаан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин ажил олгогчоос ажилтны хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг үл ялих зүйлээршалтгаалан хохироож байгаа нь хууль бус үйлдэл болсон байна.

Түүнчлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Угтаал цаг уур өртөөний даргын болон ажил олгогчийн шахалт шаардлага зүй бус нөлөөллөөр ажилтныг ажлаас чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын маргаж байгаа маргааны зүйл нь ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал бөгөөд уг тушаалынүндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тулнэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно ... гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д... ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг-аастооцохоор заасан тул нэхэмжлэгчийн НДД №А0122488 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2016 оны 9,10,11 сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс нэг сарын цалингийн дунджийг тооцоход нэг сарын цалин тогтмол 562 784 байх ба, нийт ажлын өдөр 65 хоног үүнээс баярын амралтын 5 хоногийг хасаад 60 хоног, шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 3 сарын 16-ны өдөр хүртэл 64 өдрөөр тооцож 3 сарын дундаж 1 688 352 төгрөг : 3 сар = 562 784:22 нэг өдрийн дундаж цалин хөлс 25 581 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны олговор 1 637 189 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-д зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгчийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт ногдохулсын тэмдэгтийн хураамж 41 145.02 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргуулан улсын оролгод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хууль бус шийдвэр гаргасны улмаас байгууллагад учирсан хохирлыг арилгах нь зүйтэй бөгөөд уг тушаал шийдвэр гаргахад нөлөөлж санал өгсөн удирдах ажилтан бүрийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хохирлыг арилгах ёстойг дурдах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Баржин овогт Галсантогтохын Янжмааг /РД:НН83081160 Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Угтаал Ус цаг уурын өртөөний техникчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалин олговор 1 637 189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Янжмаад олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуунийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 1 637 189 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41 145,02 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ