| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/205 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/205
2021 3 26 2021/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ж.Энхжаргал, хохирогч М.Х-, шүүгдэгч С.Д-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт С-гийн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103000000038 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шар доктор ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овгийн С-гийн Д, /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д- нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд Тоёота-Приус 20 маркийн 75-98 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөД-д оролцож явахдаа Замын хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөД-ий дүрмийн 16.1-т заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч М.Х-: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 7 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн амбулаторид шинжилгээ өгөх гээд очсон, шинжилгээгээ өгчхөөд амбулаториос гараад 8 цаг 30 минутад зам гарах гээд явж байсан, зам гарахдаа машин байна уу гэж харсан, замаар машин явж байсан, нэгдүгээр эгнээнд явж байсан эхний машин зам тавьж өгсөн, дараагийн эгнээнд явж байсан машин мөн надад зам тавьж өгсөн, тэгээд гуравдугаар эгнээгээр явж байсан машин зам тавьж өгсөн гэж найдаад чигээрээ зам хөндлөн гарсан. Гэтэл гэнэт гуравдугаар эгнээгээр маш хурдтай нэг машин ирээд намайг мөргөсөн. Эмчилгээний зардалд 1,900,000 төгрөг гарсан, хагалгаанд орсны дараа эмч нарын гарыг цайлгасан, тухайн үед төлбөрийг картаар хийж байсан, намайг хагалгаанд ороод хэвтэхэд миний эгч намайг сахиж 6 хоног ажлаа алдсан. Хохирлын мөнгө гэж 1,130,000 төгрөг авсан. Зүв зүгээр явж байсан хүнийг ийм болгосонд гомдолтой байна, хэрэг гарах үед би бие давхар байсан, хагалгаанд ороход мэдээ алдуулсан /норкозон/, ингэж мэдээ алдуулахад урагт яаж нөлөөлдгийг мэдэхгүй байна, 1 жил 6 сарын дараа хадаасыг авна, хэрэг гарснаас хойш буюу 2 сараас хойш ажилгүй байсан, хэрэв осол аваар болоогүй байсан бол би төртлөө цалингаа аваад явах байсан. Ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн чадвараа түр алдсаны зөрүү, жирэмсний амралтын мөнгөний зөрүү, нийтдээ ойролцоогоор 6,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би сард 1,000,000 төгрөгийн цалин авдаг, нэг сарын 29-нөөс хойш ажлаа хийгээгүй. Тухайн үед замын үзэгдэх орчноо бүгдийг харж байгаад зам гарсан, нэг, хоёрдугаар эгнээгээр явж байсан эхний хоёр машин надад зам тавьж өгсөн, энэ зам тавьж өгөөгүй...” гэв.
Шүүгдэгч С.Д-: “...2021 ны 01 дүгээр сарын 29-ний өглөө ажил руугаа замын гуравдугаар эгнээгээр явж байсан, хоёрдугаар эгнээнд явж байсан портер машины арын тоормосны улаан гэрэл асахаар нь би тоормос гишгэхэд миний машин зогсохгүй халтирсан, тэгэхээр нь портерын хажуугаар дарж гарахад цаанаас хүн гараад ирэхээр нь би замын боржур руу давж давж зогссон, ингэж дарахад хохирогчийг машиныхаа толиор мөргөөд унахдаа миний машины арын дугуйнд хохирогчийн хөл дайрагдсан. Тухайн үед 60 орчим км цагийн хурдтай явж байсан, тухайн зам дээр 60 км цагийн хурдтай явдаг, явган хүний гарц руу ойртоход урд явж байсан портерын арын гэрэл асахад би тоормосолсон. Гарц руу ойртон ирэх гэдгийг өөрийнхөө үнэлэмжээр хараад хурдаа хасахыг хэлнэ, гарц ойртохыг 10-20 метр гэж ойлгож байгаа, энэ хугацаад 60 км цагийн хурдтай явж байгаа машин бүрэн зогсох боломжтой. Хохирол төлбөрийн хувьд баримтаар гарсан эмчилгээний зардлыг төлсөн, эгчийнх нь данс руу болон өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Нийтдээ 1,130,000 төгрөгийг шилжүүлсэн. 2014 онд жолооч болсон, 2012 онд эрх зүйч мэргэжилтэй болсон, цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа. Хэрэг гарах үед өглөө эрт байсан учир замын хөД- гайгүй байсан. Урьд нь нэг сая төгрөг байна, тэр мөнгийг өгъе гэхэд хохирогч шүүх, цагдаагаараа явна, мөнгө надад сонин биш гэж хэлсэн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед ...Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хойд явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд машин харж байхад Пробокс маркийн автомашин нэгдүгээр эгнээнд зогсоод, тэгээд хоёрдугаар эгнээнд портер маркийн автомашин зогсож зам тавьж өгөхөөр нь зам гаргах юм шиг байна гээд зам хөндлөн гартал гэнэт машин гарч ирээд яах ийхийн зуургүй намайг мөргөсөн. ...Зүүн хөл шагайны холбогч яс хугарсан, зүүн гарт зөөлөн эдийн гэмтэл авсан, тохой хэсэг мөн өвчтэй байна...” /хх-ийн 23-24/ гэсэн,
Шүүгдэгч С.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг 50 минутын үед гэрээсээ ажил руугаа явахаар ...Тоёота Приус 20 маркийн машинаа унаад Яармагийн замд хоёр дугаар эгнээнд Портер машин тоормос гишгэхээр нь би дагаад тоормос гишгэсэн боловч зам халтиргаатай байсан болохоор гулгаж очоод тухайн хүнийг мөргөөд цааш хашлага даваад голын тусгаарлах зурвас дээр гараад зогссон. Тэгээд тухайн мөргүүлсэн хүн дээр очоод, 102, 103-т дуудлага өгсөн...” /хх-ийн 71-72/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №1190 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Х-гийн биед зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны хугарал, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 57-60/ гэсэн,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд: “...1. Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна.
2. Баруун толь хугарсан, дугаарын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд их гэрлийн тусгалын хүч ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна.
3. Баруун толь хугарсан, дугаарын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд их гэрлийн тусгалын хүч ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын өмнө үүссэн.
4. Уг тээврийн хэрэгсэл нь ABC шингэн дамжуулгатай тоормосны системтэй. Тээврийн хэрэгслийн тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна.
5. Тоормосны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулгатай, ABC бол дээрх тоормосны системүүдийн үед автомашины тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ.
6. 2019 оны техникийн хяналтын улсын үзлэгт ороогүй байна. 2020 техникийн хяналтын улсын үзлэгт 2020 оны 4 дүгээр сарын 20-нд орсон байна...” /хх-ийн 51-55/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-14/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 26-30, 34-36, 102-114 /,
- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-46/,
- Түргэн тусламжийн хуудас /хх-ийн 46/,
- Шүүгдэгч С.Д-ий хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 76/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 77/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 81/зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Д- нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд талын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд Тоёота Приус 20 загварын 75-98 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөД-д оролцож явахдаа Замын хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөД-ий дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Х-г мөргөж эрүүл мэндэд нь зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны хугарал, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Х-гийн: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед ...Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хойд явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд машин харж байхад Пробокс маркийн автомашин нэгдүгээр эгнээнд зогсоод, тэгээд хоёрдугаар эгнээнд портер маркийн автомашин зогсож зам тавьж өгөхөөр нь зам гаргах юм шиг байна гээд зам хөндлөн гартал гэнэт машин гарч ирээд яах ийхийн зуургүй намайг мөргөсөн. ...Зүүн хөл шагайны холбогч яс хугарсан, зүүн гарт зөөлөн эдийн гэмтэл авсан, тохой хэсэг мөн өвчтэй байна...” /хх-ийн 23-24/ гэсэн, шүүгдэгч С.Д-ий “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг 50 минутын үед гэрээсээ ажил руугаа явахаар ...Тоёота Приус 20 маркийн машинаа унаад Яармагийн замд хоёрдугаар эгнээнд Портер машин тоормос гишгэхээр нь би дагаад тоормос гишгэсэн боловч зам халтиргаатай байсан болохоор гулгаж очоод тухайн хүнийг мөргөөд цааш хашлага даваад голын тусгаарлах зурвас дээр гараад зогссон. Тэгээд тухайн мөргүүлсэн хүн дээр очоод, 102, 103-т дуудлага өгсөн...” /хх-ийн 71-72/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №1190 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.Х-гийн биед зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны хугарал, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” /хх-ийн 57-60/ гэсэн, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны №999013 дугаартай дүгнэлтэд: “...Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна. Баруун толь хугарсан, дугаарын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд их гэрлийн тусгалын хүч ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Баруун толь хугарсан, дугаарын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд их гэрлийн тусгалын хүч ойр, хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын өмнө үүссэн....” /хх-ийн 51-55/ гэсэн дүгнэлтүүд, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-14/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-46/, шүүх хуралдаанд хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Х-гийн эрүүл мэндэд зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны хугарал, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 718,266 төгрөг /хх-ийн 26-30/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтаар 458,750 төгрөг /хх-ийн 104-105/, нийт 1,177,016 төгрөг, өвчтэй байх үеийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн зөрүү, жирэмсний өмнөх болон дараах тэтгэмжийн зөрүү, нийт 6,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилснээс шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд буюу эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн зардалтай холбоотой баримтаар тогтоогдсон 1,177,016 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,130,000 төгрөг төлсөн, энэ талаар баримт хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан, мөн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь маргахгүй зөвшөөрч байх тул дээрх мөнгийг хасаж, (1,130,000-1,177,016=47,016) шүүгдэгчээс 47,016 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч М.Х- хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн зөрүү, жирэмсний өмнөх болон дараах тэтгэмжийн зөрүүнд нийт 6,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтууд дутуу (ажилд томилсон тушаал, шийдвэр, хаана, ямар байгууллагад ямар албан тушаал эрхэлдэг тухай болон бусад) байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлт зэргийг харгалзан шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Уг ялыг шүүгдэгч С.Д- дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүхээс хугацаа тогтоож, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн 2103000000038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд хэрэгт жолоочийн №2007139 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, энэ хэрэгт гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Д- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.Д-ийг ялаас чөлөөлж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан ялаас чөлөөлж болохоор зохицуулсан, шүүгдэгч С.Д-д холбогдох хэргийн тухайд хохирогч гарцаар гарч явах үед уг осол болсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл бүрэн эдгээгүй, өнөөдрийг хүртэл суга таягтай алхаж байгаа, хөлөөрөө бүрэн гишгэж чадахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй зэрэг нөхцөл тогтоогдож байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах, шүүгдэгчийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт С-гийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн Д-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Д-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д- оногдуулсан торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-өөс 47,016 /дөчин долоон мянга, арван зургаа/ төгрөг гаргуулж хохирогч М.Х-д олгож, хохирогч М.Х- өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2103000000038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт жолоочийн №2007139 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Д- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР