Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00281

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00281

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 8-р хороо, Баянцагаан 1 гудамж, 6 тоотод оршин суух Алаг адуун овогт Нямдоржийн Лхагвасүрэн /ДП90010310/-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Булган аймаг, Бүрэнхангай сум, 3-р баг, Дэрст гэх газар оршин суух, Бэсүд овогт Ширбазарын Базарсүрэн /РЮ83052911/-д холбогдох,

түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Hyundai 300 эксковаторын газар, шорооны ажлын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөгийг 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 01-ний хооронд төлж барагдуулахаар Х.Амарбаясгалан гэрээ хийсэн тул Х.Амарбаясгалангаас нэхэмжилж байсан. Гэвч уг эксковаторыг ажиллуулсан жинхэнэ эзэн болох Ш.Базарсүрэнгээр хариуцагчийг сольсон тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 төгрөгийг Ш.Базарсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Базарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 10 сарын 10-ны өдрөөс2015 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл Н.Лхагвасүрэнгийн Hyundai-3000 эксковаторыг ажиллуулж нийт 30 000 000 төгрөг өгөх ёстойгоос 18 000 000 төгрөг үлдсэн. Үүнийг төлөхийг зөвшөөрч байна. Н.Лхагвасүрэнгийн нэхэмжилсэн 18 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 08 сарын 30-ны өдөр, 3 000 000 төгрөгийг 2017 оны 09 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн нь Ш.Базарсүрэнд холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 000 000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Базарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 18 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 08 сарын 30-ны өдөр, 3 000 000 төгрөгийг 2017 оны 09 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н.Лхагвасүрэн нь тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл зохигчдийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд талууд нэхэмжлэлийн нийт шаардлагын талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчид зээлийн төлбөр 18 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч болох этгээдийг өөрөө сонгох эрхтэй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, энэ хэрэгт хариуцагчаар татагдсан Х.Амарбаясгалан нь тухайн шаардлагыг хариуцах этгээд биш болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож хэргийн жинхэнэ хариуцагчаар Ш.Базарсүрэн оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийн 50 хувь болох 123 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 123 975 төгрөг, хариуцагч Ш.Базарсүрэнгээс 123 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Лхагвасүрэнгийн нэхэмжилсэн 18 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 08 сарын 30-ны өдөр, 3 000 000 төгрөгийг 2017 оны 09 сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийн 50 хувь болох 123 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 123 975 төгрөг, хариуцагч Ш.Базарсүрэнгээс 123 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Лхагвасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг Ш.Базарсүрэн сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ